Илүү оролцоотой, бүтээлч болгох Адам Грантийн матриц

2018/10/17 Админ 3587 0 сэтгэгдэл

 

Манлайлагч бүрт хэн нэгнийг магтах өөр өөрийн гэсэн арга барил байдаг. Магтаал амжилтад хүрэхэд түлхэц болдог бол шүүмжлэл бүтэлгүйтлийн шалтгаан болсон байдаг.

Ихэнх тохиолдолд манлайлагчид буруу зүйлийг магтаж, сайн зүйлийг тоохгүй үлдээсэн байдаг. Үүний улмаас хүмүүс эрсдэлээс зайлсхийдаг эсвэл өөрсдийн чадвараа мэддэггүй, үнэлж чаддаггүй болох магадлалтай бөгөөд энэ нь цаашлаад амжилтад хүрэх магадлалыг багасгадаг.

Вартоны профессор, байгууллагын сэтгэл судлаач Адам Грант өөрт нь хаягласан и-мэйлүүдээ уншиж сар бүр вэбсайтдаа хариулт оруулдаг байна. Өнгөрсөн 10 сард нэгэн уншигч “Бид суут хүмүүсийн чадварыг үргэлж бишэрдэг ч гэлээ хүчин чармайлтын үр дүнд шагнал урамшуулал байх хэрэгтэй гэдэгт итгэхийг хүсдэг” гэсэн өгүүлбэрийг уншаад “манлайлагчид үр дүн, хүчин чармайлтыг хэрхэн мэдэх вэ” гэж асуужээ.

Грантын хариулт: "Бид бодит хүчин чармайлт, гүн бодолд суурилсан амжилтыг магтаж, муу шийдвэр гаргалт, муу хүчин чармайлтаас болсон алдааг шүүмжилнэ гэдгийг бид бүгд мэддэг. Гэхдээ манлайлагчид, эцэг эхчүүдийн хувьд тооцоолсон үр дүн бодит үр дүнтэй таарахгүй үед үйл явцаас илүүтэй үр дүнд хэтэрхий их анхаарал хандуулдаг."

Энэ алдаанаасаа өөрийгөө хамгаалахын тулд Грантын энгийн магтаалын матрицийг авч үзье:

Энэ маш нийтлэг хандлага ч гэсэн бидний ихэнх нь үүний эсрэг хандлагатай байдаг. Яагаад гэвэл зүтгэл нь магтахуйц хэмжээний ихээхэн хүчин чармайлт, эрсдэлийг шаарддаг байсан ч гэсэн бид бүтэлгүйтлийг шүүмжилж байна.

Эдийн засагч Роберт Фрэнкийн хэлснээр бид ялагчид бүх шагнал, анхаарал, эрх мэдлийг хүртдэг нийгэмд амьдарч байна.

Муу үйл явцтай сайн үр дүнг шагнахын оронд сайн үйл явцтай муу үр дүнг шагнах хэрэгтэй. Яагаад гэвэл аз тохиосон үйлдлийг магтсанаараа “муу стратегид хэтэрхий их итгэлийг бий болгодог” ба ухаалаг туршилтыг шүүмжилснээр “боломжит эрсдлийг бууруулдаг”.

Хүн бүр ямар нэгэн байдлаар азтай тохиолдолтой таарна. Ийм үед та үр дүнд аз тохиосон гэдгийг хүлээн зөвшөөрч, амжилтад нөлөөлдөг 2 чиглэл байдаг. Сайн аз тохиосон хүн бүрт ч азгүйтэл тохиолдох магадлалтай гэдгийг онцлон ойлгуулах хэрэгтэй.

Эх сурвалж: qz.com

 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/03/30

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.