Ажиллах арга барилаа өөрчлөх 7 хүчин зүйл

2018/11/14 Админ 4012 0 сэтгэгдэл

 

Технологийн болон нийгмийн хүчин зүйлүүд ажлын байрыг бүхэлд нь өөрчилдөг. Технологи нь ажилтнуудыг илүү бүтээлч болгохын зэрэгцээ ажиллах хүчний уг өөрчлөлтийг урьдчилан таамаглаагүйгээс байгууллагад томоохон зөрчил үүснэ.

Делойт Консалтингийн судалгаагаар бидний мэдэх ажлын байрыг дахин загварчлахад зайлшгүй мэдэх шаардлагатай 7 хүчин зүйл байдаг гэнэ. Эдгээр хүчин зүйлд анхаарлаа хандуулахын тулд бизнесийн манлайлагчид байгууллагынхаа ажиллах арга барилыг дахин төсөөлөх, дахин загварчлахаас гадна сэтгэлгээгээ өөрчлөх хэрэгтэй. Манлайлагчид илүү том сэтгэж, багаас эхэлж, илүү хурдтай байх хэрэгтэй болоод байна.

Байгууллагууд аж үйлдвэр 4.0 бэлэн үү?

Делойтын бас нэгэн тайлангаар Аж үйлдвэр 4.0-н нөлөөллийн талаар удирдлагуудын үзэл бодлыг судалсан ба аж үйлдвэрийн өөрчлөлт нь автоматжуулалт, дижитал технологитой холбогдож байна. Тайланд дурьдсанаар бизнесийн манлайлагчид технологийн дэвшлийн шинэ эрин үед амжилтад хүрэх зөв ажиллах хүчин байгаа эсэх нь тодорхойгүй байна. Зөвхөн 25% нь ирээдүйд шаардлагатай ур чадвар бүхий ажилтнуудтай гэдэгтээ бүрэн итгэлтэй байна. Харин 14% нь өөрт байгаа ур чадвар нь Аж үйлдвэр 4.0-тэй холбоотой өөрчлөлтүүдийг хийх чадвартай гэдэгтэй итгэлтэй байна. Гэсэн хэдий ч бизнесийн манлайлагчдын 86% нь зөв ажиллах хүчнийг бий болгохын тулд чадах бүхнээ хийж байна гэж бодож байгаа юм байна. Хамгийн сонирхолтой нь бизнесийн манлайлагчдын 20-иос бага хувь нь ур чадвартай ажилтнууд хамгийн чухал гэдэгтэй санал нийлдэг аж. Товчхондоо бол манлайлагчид урагш алхахын тулд эрс өөрчлөлт хийх хэрэгтэй гэж бодохгүй байна.

Эрс өөрчлөлт зайлшгүй. Автоматжуулалтын нөлөөллийг авч үзье л дээ. Ирэх 5 жилд бүх ажлын байрны 57% автоматжуулагдана гэж тооцоолсон байна. АСЕАН-ы бүс нутаг дахь хөгжиж буй эдийн засагтай улс орнууд автоматжуулалтад хамгийн эмзэг байна. Гэхдээ хөгжингүй улс орнуудад ч мөн адил нөлөөлнө. Жишээлбэл Сингапурт ажлын байрны автоматжуулалт ирэх 3 жилд хоёр дахин нэмэгдэх төлөвтэй байна.

Мэдээж хэрэг автоматжуулалтаас хамаарч тухайн мэргэжил бүрэн алга болохгүй. Мэргэжлийн зарим хэсгийг л технологи орлоно гэсэн үг. Ажиллах хүчин хиймэл оюун ухаан, машин сургалттай хамтарч ажиллан хамгийн бүтээмжтэй үр дүнг бий болгох юм.

Мэдээж уг өөрчлөлт ажиллах хүчинд нөлөөлж, уламжлалт ажиллах хүчний загварыг бүрэн өөрчилнө. Байгууллагууд хүн болон технологийн тэнцвэрт байдлыг бий болгох хэрэгтэй.

Аугментэйшн нь одоогийн ажилтнуудын бүтэц, үйл ажиллагааг илүү уян хатан болгоход бэрхшээл уяруулдаг.

Ажиллах хүчин улам илүү өөр хоорондоо ялгаатай болж байна. Мөн бизнесийн түвэгтэй асуудлуудыг шийдвэрлэх ухаалаг хүмүүсийг эрэлхийлж буй бизнесүүдэд цагийн ажилтнууд эрчимтэй нэмэгдэнэ. Сүүлийн 5 жилд АНУ-н цэвэр ажлын байрны 90-ээс дээш хувийг цагийн ажилтнууд бүрдүүлж байна. 2018 оны Делойтын хүний нөөцийн тайланд ажилтнуудын 42% нь үндсэн ажилтанд бүрдүүлж байна.

Ажилтнуудын үзэж байгаагаар технологиор дамжуулсан ийм аугментэйшн нь хүмүүс ажил дээрээ юм уу гэртээ, хамтын ажлын байрт гэх мэт ажиллах хамгийн үр өгөөжтэй газраа сонгож болно гэсэн үг юм. Энэ нь Millennial and Gen Z-н ажлын байран дахь уян хатан чанарыг үнэлэх бөгөөд 2018 оны Делойт Шинэ Мянганыхны судалгааны гол санаа юм. Эдгээр ажилтнуудын хувьд хагас цагаар ажиллах нь орлогыг нэмэгдүүлж, уян хатан байдал илүү эрэлттэй болж байна. Азид энэ маш чухал ба нийт ажилтнуудын 60%-г 28 настай хүмүүс бүрдүүлдэг.

Ирээдүйн ажлын байранд бэлтгэх

Ур чадвараа бүрдүүлэхэд дунджаар 6-30 жил зарцуулдаг. Энэ нь шинэхэн их сургууль төгсөгчдийн хувьд ч адилхан. Энэ нь “сургуульд суралцах”, “ажил дээрээ ажиллах” загвар цаашид тогтвортой үргэлжлэхгүй бөгөөд, насан туршид суралцах, тогтмол ур чадвараа өнгөрөх нь ажиллах шинэ арга зам болно. Дэлхийн эдийн засгийн форумын ирээдүйн ажлын байрны судалгаагаар ирээдүйн ажиллах хүчний стратегийг ажигласны үндсэн дээр ур чадвараа өнгөлөх нь хамгийн чухал гэж үзэж байна. Ажиллах хугацаа уртсах тусам залуу гэлтгүй бүх ажилтны хувьд ур чадвараа өнгөлөх нь чухал юм.

Хувь хүн, компани, боловсролын байгууллагууд хүн бүрт тохиромжтой шийдлийг олох ёстой бөгөөд ажлын байран дээрээ шударга байх, дэвшилтэт сэтгэлгээг хөгжүүлэх ухаалаг арга замуудыг бий болгох хэрэгтэй. Засгийн газар, бодлого боловсруулагчид ирээдүйн ажлын байрны боломжуудыг бий болгож, хөгжиж буй стандартуудыг боломжтой болгож хөдөлмөрийн зах зээлийн зохицуулалтад илүү хүчтэй манлайлах замаар шинэ загварт үүрэг гүйцэтгэж чадна. Хамтын хариу үйлдэл нь хүмүүс өөрсдийгөө шинэ замаар явах, ажил мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэхэд хувь нэмэр оруулах чадварыг олгодог платформуудыг бий болгоно.

Байгууллагын шинэ загвар

 

Өнөөдөр

Ирээдүйд

Байгууллагын бүтэц

Шаталсан бизнесийн функц

Projects. squads, teams, services

Баг, төсөл

Баг удаан хугацааны туршид бий болдог

Баг хурдан бүрдэж, хурдан салдаг

Ажил, үүрэг

Ажлын байрны тодорхойлолт, ажлын байрны зэрэг,

Ажил үүрэг, даалгавар

Менежер

Менежерүүд баг хамт болон тэдний карьерыг хариуцна

Менежерүүд төсөл хөтөлбөрөө хариуцна

Карьер

Ажлыг менежерүүд л хариуцна

Ажил хүн бүрт нээлттэй байна

Уян хатан байдал, байршил

Удирдлагаас ажилд томилогдсон хүмүүс

Хүмүүс ур чадвараа ашиглан олон төсөл дээр ажиллах эрмэлзэлтэй

Урамшуулал

Хүмүүс албан тушаал, туршлагаараа цалинжина

Хүмүүс үр дүн, нэр хүндээрээ цалинжина

Соёл

Нэгдмэл, тогтвортой олон талт байдал

Иргэншил, хамтын сэтгэлгээ, хамтын үнэт зүйлс

 

Бизнесийн манлайлагчид хүний нөөцийн идэвхгүй хэвд биш ажилтнуудынхаа стратеги, ажилтаны өсөлт хөгжлийн гол цөм болох хэрэгтэй. Үүний тулд ажилтнуудад тулгардаг сорилт бэрхшээлүүдийг ойлгох, чадавхийг нь нээн илрүүлэх шинэ сэтгэлгээ шаардлагатай.


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/04/04

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.