Карьераа ахиулах 10 энгийн мөрдлөг

2019/06/17 Админ 5262 0 сэтгэгдэл

 

1. Цахим ертөнцөөс өөрийгөө түр тусгаарлаж сурах.

social media facebook GIF

Энэ хэдийгээр шинэ ойлголт биш ч гэсэн хүмүүс үргэлж л энэ талаар мартаж орхидог. Заримдаа ухаалаг утсаа унтрааж, олон нийтийн сүлжээнээс гарч, имэйлээ унтраах нь таны анхаарлаа төвлөрүүлэх чадварыг тань дээшлүүлж өгөх болно. Хүмүүстэй үргэлж цахим ертөнцөд харьцахын оронд бичелэн уулзаж ярилцан, таны албан тушаалд чухал нөлөөтэй хүмүүстэй хамт хоол идэх зэрэг нь таны карьераа ахиулах төлөвлөгөөнд бодитоор нөлөө үзүүлж чадна.

2. Цалингийнхаа талаар тохиролцоо хийх.

bugs bunny money GIF by Looney Tunes

Зарим мэргэжилтнүүд хэдийгээр ажилдаа үнэхээр мундаг чадвартай ч гэсэн цалингийн талаарх асуудлыг үргэлж хойшлуулж анхаарахгүй орхих нь бий. Тиймээс та өнөөдрөөс эхлэн цалингийнхаа асуудалд илүү стратегитай хандах төлөвлөгөө гарган ажиллаж эхлээрэй. Та шинэ албан тушаалд өргөдөл гаргах гэж байсан ч бай одоогийн албан тушаалаа дээшлүүлэхийг зорьж байсан ч бай хамаагүй цалингийн талаар удирдах хүмүүстэйгээ ярилцахаас өмнө тухайн ажлын байрны дундаж цалингийн талаар заавал судалж үзэх хэрэгтэй. Энэ нь танд өөрийн үнэ цэнийг тодорхойлох чухал мэдээллийг өгөх бөгөөд хүмүүсийн санал болгосон цалингийн хэмжээнд баригдаж түрүүлж дуугарах эрсдлээс хамгаалах болно.

3. Олон нийтийн сүлжээг үл ойшоох хэрэггүй.

social media followers GIF by The Orchard Films

Орчин үед Facebook, Twitter, LinkedIn гэх мэт олон нийтийн сүлжээг хайхрахгүй орхих нь хамгийн том алдаа юм. Заавал өдөр тутам мэдээлэл оруулж шинэчлэх шаардлагагүй ч гэсэн өдөрт тодорхой хугацаанд шалгаж байх зайлшгүй шаардлагатай. Гэхдээ мэдээж хувийн үзэл бодол, сэтгэгдлээ хэтрүүлэн бичих хэрэггүй бөгөөд юуг, ямар мэдээллийг бусадтай хуваалцахаа ялгаж салгаж байх хэрэгтэй.

4. Цаг хугацааг бус өөрийнхөө хүчин чадлыг тооцоол.

lionel messi power GIF by adidas

Хэрэв таны ажиллах арга барил тийм ч сайн биш бол цагийн менежменттэй байгаад ямар ч нэмэргүй юм. Харин та үүний оронд нэг өдөрт та юу хийж, амжуулж чадах эсэхээ тооцоолж түүндээ тохируулж ажиллаж сурах хэрэгтэй. Мөн та нэг дор хэдэн ажил хийж чадахаа тооцоолсноор олон ажил зэрэг амжуулах гэж бус харин ажлуудаа нэг нэгээр нь чанартай дуусгаж сурах болно.

5. Өглөөд ажлын ихэнхийг амжуулж сурах.

working good morning GIF by bubly

Өглөөг ухаалгаар эхлүүлж сурснаар та долоо хоног бүрийг илүү бүтээлчээр өнгөрүүлж сурах болно. Хайран үнэт цаг заваа өглөөд имэйл шалгах, олон нийтийн сүлжээгээр хэсч өнгөрүүлэхийн оронд хамгийн чухал гэсэн гурван ажлаа дуусгаж сураарай. Танаас хамгийн их хүчин чармайлт шаардах ажлаа өглөөд дуусгаж, утсаар ярих, имэйлд хариу бичих гэх мэт аар саар ажлуудаа үдээс хойш хийж сурах нь таныг илүү бүтээлч болгож өгнө.

6. Завгүй байна гэдэг амжилтын илэрхийлэл биш.

neil patrick harris hello GIF by bubly

Ихэнх мэрэгжилтнүүд завгүй байна гэдгийг амжилттай байна гэдэгтэй андуурч ойлгох нь элбэг. Гэвч үнэн хэрэгтээ таны байнга хийж байгаа зүйлээс илүү та яг одоо юун дээр ажиллаж байгаа чинь л хамгийн чухал байдаг.

7. Цагаа үрэх.

waste of time GIF by Tony Awards

Ажил дээр тань юу таны цагийг үрэн таран хийдэг вэ? Мэдээж хүн бүрийн ажлын муу дадал зуршил бүр харилцан адилгүй байдаг хэдий ч юу таныг гол хийх ёстой ажлаас тань хөндийрүүлж, анхаарлыг тань сарниулж байгааг олж мэдэх нь чухал. Мэдээж төлөвлөөгүй гэнэтийн уулзалт гэх мэт зүйлс ажил дээр тохиолдох нь энгийн зүйл ч гэлээ интернетээр хэсэх гэх мэт хорт зуршлуудаа яагаад түр ч гэсэн мартаж болохгүй гэж.

8. Сөрөг хүмүүсээс хол байх.

mean girls math GIF

Мэдээж та ажлын байран дээр хэнтэй ажиллахаа шийдэхгүй ч гэсэн хэцүү зан араншинтай хүмүүст хэр их цаг зарцуулахаа шийдэх эрхтэй. Ажилдаа байнга гомдоллож явдаг, сөрөг бодолтой хүмүүсээс аль болох хол байхыг хичээгээрэй. Тэдэнтэй хэт ойр байх нь ажлын байран дээр таныг тэдний нэг мэт харагдуулах болно. Мөн ажлын байран дээрх ямар нэг бүдүүлэг, түрэмгий үйлдэлд өртсөн эсвэл өртөх магадлалтай байгаа бол энэ талаар хүний нөөцдөө тэр даруй мэдэгдэж сураарай.

9. Өөрийнхөө талаар хэт их тоочихгүй байх.

kristen wiig GIF

Хүмүүстэй ялангуяа хамтран ажиллаж буй хүмүүстэйгээ юу ярьж болох, юуг ярьж болохгүй талаар тогтсон хил хязгаар гэж байдаг. Хүн бүр тантай ижил бодолтой биш учраас ямар нэг ноцтой, чухал сэдвээр хүн бүртэй ярилцах хэрэггүй. Тухайлбал, ажилдаа сэтгэл дундуур байгаа мөн хамт ажилладаг хэн нэгэн эсвэл дарга тань таалагдахгүй байгаа талаар хэнд ч хэлэх хэрэггүй бөгөөд эрүүл мэнд, найз нөхөд, гэр бүлийн асуудлыг ажлын байран дээр ярих нь зохисгүй.

10. Ажлын байраа үнэлж сурах.

emily blunt fml GIF

Нэг ажилд хэт удаан ажиллаж, гартаа оруулах нь нэг талаар карьерын зогсолтын цэг болдог. Та ажилдаа сэтгэл хангалуун бус болох, хийдэг зүйлс тань амархан санагдах гэх мэт мэдрэмж төрж эхлэх үеийг байнга анхаарч ажиглаж байх хэрэгтэй. Хэрэв та энэ талаар удирдлагатайгаа ярилцаад тодорхой хэмжээний олигтой шийдэлд хүрч чадахгүй бол ажлаа солих эсвэл өөр алба хэлтэст ажиллах хүсэлт гаргах цаг ирсэн байна гэж ойлгох хэрэгтэй. Та өөрөө л энэ талаар анхаарал тавихгүй бол хэн ч таны өмнөөс хөдлөхгүй гэдгийг сайтар ойлгож авах хэрэгтэй.


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/03/30

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.