Ажилтнуудаа чадавхжуулах стратеги

2019/10/09 Админ 1774 0 сэтгэгдэл

 

     Бизнесийн ертөнцөд урьд өмнө нь хэзээ ч байгаагүй өөрчлөлтийн хурд ажиглагдаж байна.

Гүйцэтгэх захирлын эрх, хувьцаа эзэмших хугацаа, бүтээгдэхүүний материалын түвшин зэрэг хэмжигдэхүүнүүд тогтвортой эсвэл буурч байж болох ч олон нийтийн сүлжээ, онлайн хайлт, хөдөлгөөнт төхөөрөмжүүдээс ирж буй өгөгдлүүд илүү ихээр нэмэгдэж байна. Бид хэдий чинээ их мэдээлэл олж авах тусам хариу үйлдэл хийх, хувиргах, сайжруулах боломж ихээр бүрдэх болно. Ингэж ажилладаг компаниуд зах зээлийн давуу талыг олж авах хандлагатай байдаг. Энэ нь дижиталчлалын үр дүн юм.

Өнөө үед компанийн систем, үйл явц болон бүтээгдэхүүнүүд нь технологид тулгуурладаг болжээ. Иймд ялж буй компаниудын онцлог нь зоригтой, нягт бүрэлдсэн дижитал стратеги юм. Өөрөөр хэлбэл дижиталчлалд хурдан бөгөөд зоримог хөрөнгө оруулалт хийдэг бизнесүүд ашиг орлого ихтэй байх нь ойлгомжтой болж байна.

Тэгвэл дижиталчлалыг амжилттай болгоход юу шаардлагатай вэ?

     Энэ нь авъяас чадвар, мэдлэг боловсролтой холбогдох юм. Аливаа бизнес дэвшилтэт технологид хөрөнгө оруулах боломжтой, гэхдээ ашиглахад бэлэн ажиллах хүч бий болгох нь илүү хэцүү байдаг. Өгөгдлийг ойлгодог, үйлчлүүлэгчдэд виртуал болон физик харилцан үйлчлэлийн цэгүүдээр үйлчилдэг, хурдтай өөрчлөгдөж буй програмын хэлийг эзэмшсэн ажилчид шаардлагатай.

Харамсалтай нь уламжлалт боловсролын систем нь ихэнхдээ эдгээр ур чадварыг заадаггүй. Ихэнх их сургуулийн профессорууд салбарын бодит туршлагагүй байдаг. Энэ нь сургалтын хөтөлбөр боловсруулах хугацаатай холбоотой бөгөөд гол асуудал үүнд байж болно. 4,300 менежер, удирдлагын дунд явуулсан дэлхийн судалгаагаар ажилчдын 90% нь зөвхөн өрсөлдөхийн тулд ур чадвараа жил бүр шинэчлэх шаардлагатай болдог гэж үздэг.

21-р зууны эрэлт хэрэгцээ ба боловсролын салбар хоорондын зөрүүг арилгахын тулд зарим компаниуд болон засгийн газрууд асуудлыг гартаа авч эхэлжээ.  Жишээ нь: 2019 оны 7-р сард “Amazon” компани 100,000 ажилтныхаа ур чадварыг дээшлүүлэхийн тулд 700 сая долларын хөрөнгө оруулж байгаагаа зарласан юм.

Ингээд компаниуд болон засгийн газар өөрсдийн хүчин чармайлтын үр дүнд илүү ур чадвартай ажиллах хүч бий болгохоор зорьж буй стратегийн 3 жишээг дор дурдъя.

1. Ур чадварыг нэмэгдүүлэх (Upskilling)

     Ур чадвар нэмэгдүүлэх гэдэг нь ажлаа илүү сайн бөгөөд хурдан хийхийн тулд практикийг болон шинэ арга хэрэгслүүдийг хэрхэн ашиглахад сургах юм.

Gartner /бизнесийн судалгааны байгууллага/-ийн тооцоолсноор дэлхийн томоохон байгууллагууд 2019 онд мэдээллийн технологид 3.8 их наяд ам.доллар зарцуулна гэж таамаглаж байсан. Гэвч ажилтнуудыг хөгжүүлэх нь нэн чухал асуудал. Deloitte-ийн саяхан гаргасан тайланд дурдсанаар " технологийн хэрэгжилт муу байгаа нь технологи нь ажиллахгүй байгаагаас бус хүмүүс нь үүнийг ашиглахад бэлэн биш, эсвэл үүнийг хийхэд хэцүү байдагтай холбоотой" хэмээжээ. Зарим компаниуд үүнийг мэдэрч аль хэдийн зохих ёсны хөрөнгө оруулалтыг хийж эхэлсэн.

Тэдгээрийн нэг нь “Microsoft” юм. Тэд энэ цаг үеийн хамгийн амжилттай эргэлтийг гүйцэтгэх захирал Сатя Наделлагийн удирдлага дор хийсэн байдаг. Azure /Microsoft-ын нэгж/ компанийн үүлэн тооцооллын платформ бол тэдний гол драйвер юм. Гэвч Azure-г үйлдвэрлэл болон сансрын салбарыг дэмжин ажиллаж байх зуур тэдний давуу талыг хэрхэн ашиглахыг үйлчлүүлэгчид нь болон ажилчид нь мэддэггүй байснаа хүлээн зөвшөөрдөг. Иймээс Microsoft 2022 он гэхэд 15000 ажилчдынхаа ур чадварыг нэмэгдүүлэхээр болсон аж. Мөн тэд үүлэн технологийг ашиглах чадвартай ажилчиддаа үндсэн технологио даатгаж Azure-н потенциалыг бүрэн утгаар ашиглах чадвартай болсноор тэдний зах зээл дэхь байр суурь нэмэгдэх болжээ.

2. Дахин чадавхжуулах (Reskilling)

     Дахин чадавхжих нь ажилчдад карьерийн өөрчлөлт хийхэд тусалдаг боловсролын нэг хэлбэр юм. Шинэ арга хэрэгсэл, практикийг олж авахын тулд дахин боловсрох ажилд хөрөнгө оруулдаг хүмүүс ажлын байраа бүхэлд нь өөрчлөх боломжийг ч мөн олж авдаг.

Ажил дээрээ сургалт явуулах боломжтой замыг бий болговол та ажилтныхаа хүсэл эрмэлзэл, чадавхыг нээж чадна.

Эрэлт хэрэгцээнд нийцүүлэн авъяас чадварыг хөгжүүлэх нь шинэ ажилчдыг халах, өөр хүнийг шинээр элсүүлэхтэй харьцуулахад ихээхэн хэмжээний хэмнэлт гаргах боломжтой.

3. Засгийн газрын хөрөнгө оруулалт (Government Investments)

     Ийнхүү байгууллагууд ирээдүйн ажиллах хүчийг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэж байгаа хэдий ч дангаараа амжилтад хүрч чадахгүй. Боловсрол, тэр дундаа насан туршийн боловсролыг  хөгжүүлэхэд ажиллагсад, ажил олгогчид, засгийн газар, боловсролын байгууллагууд бүгдээрээ үүрэг гүйцэтгэдэг уялдаа холбоо бүхий бүтэц зохион байгуулалт хэрэгтэй. 

Тэгвэл зарим засгийн газрууд аль хэдийнээ тэргүүлэх алхмуудыг хийж эхэлсэн байна.

Сингапурт 25-аас дээш насны бүх иргэд боловсролдоо хөрөнгө оруулах үүднээс 360 $ бүхий “Ирээдүйн ур чадварын кредит”-ийг авдаг. Хүмүүс энэхүү боломжийг цахим аюулгүй байдал, дэвшилтэт үйлдвэрлэл, манлайлал, нягтлан бодох бүртгэл гэх мэт үндсэн мэдлэг чадвараа сайжруулахын тулд ашиглаж болно. Хөтөлбөр нь маш амжилттай хэрэгжиж байна. 10 оролцогч тутмын найм нь сургалтыг тэдний ажилд эерэг нөлөө үзүүлсэн гэж мэдээлсэн аж. Энэ хөтөлбөр нь эдийн засгийн хөгжлийн хурдасгагч бөгөөд улс орны нийт хүн амын бараг 10% нь оролцдог.

Гэхдээ Сингапур бол ганцхан жишээ юм. Францад ажилчдынхаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сургалтын цагаар үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний татварын хөнгөлөлт үзүүлэх замаар ажилчдынхаа сургалтанд хөрөнгө оруулдаг.

Эдгээр хөрөнгө оруулалт нь сургалт, хөгжлийн стандарт зардлаас хамаагүй илүү юм. Ийнхүү тэд хамтдаа дэлхийн бизнесийн өөрчлөлтийг илэрхийлдэг. Боловсрол бол хөдөлмөрийн зах зээлийн үр ашиггүй байдлыг засах үр дүнтэй хэрэгсэл гэдгийг компаниуд болон улс орнууд ухамсарлаж байна. Ажил олгогчдын эрэлт хэрэгцээг хангахын тулд мэргэжлийн ур чадвар нь зөвхөн ажлаа эхлэхээс өмнө эзэмшдэг зүйл байх ёсгүй. Энэ нь таны карьерийн туршид олон удаа нэмэгдүүлдэг зүйл байх ёстой.


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/04/20
Холбоотой мэдээ
Бүх мэдээ

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.