Удирдагчдад зориулсан менежментийн шалгарсан арга хэрэгслүүд

2019/10/23 Админ 5567 0 сэтгэгдэл

   

     Дижитал орчинд төрж, өссөн залуус төдийгүй технологийн тогтсон компаниуд шатлан захирах бүтцээс гарч, шалмаг менежментийг хэрэгжүүлж, инновацийг хурдан хийж, эрх мэдэл, хариуцлагыг байгууллагын ажилтнууддаа олгох зэргээр менежмент, байгууллагын шинэ онолуудыг өдөр тутмын ажиллагааныхаа нэг хэсэг болгожээ.

Иймд Bain компанийн судалгааг үндэслэн гүйцэтгэх удирдагчдад зориулсан менежментийн шалгарсан арга хэрэгслүүдийг хүргэж байна.

Хүнд суртал, цогц байдлыг үл таашаах

     Менежерүүд “захиргаадах, хянах” хэв шинжээс зайлсхийж, хүнд суртал, корпорацийн цогц, ярвигтай байдлыг дургүйцэх болжээ.

Учир нь энэ нь зардлыг нэмэгдүүлж, өсөлтийг боомилдог гэж судалгаанд хамрагдсан менежерүүдийн ихэнх нь хариулсан. Мөн тэд байгууллагын олон шат, хүнд суртал нь өрсөлдөөний сул талыг бий болгодог гэж үзсэн.

Иймд компанийн стратегитай уялдуулж эерэг үр нөлөөтэй соёлыг бий болгоорой.

Корпорацийн хүчтэй соёл бий болгох

     Өөрчлөлтийн эринд компани эрхэм ба хэтийн зорилгоо маш тодорхой томьёолохгүй байх нь алдаа. Бизнес хурдтай явагдахын хэрээр ажилтнууд бүгдээрээ байгууллагынхаа үнэт зүйл, зорилгыг мэдэж, түүнийг амилуулж байх шаардлагатай.

Мөн стратеги маш тодорхой байх ёстой бөгөөд үгүй бол чиглэлээ амархан алддаг.

Иймд компанийн хүчтэй соёлыг тогтооход “Эрхэм ба хэтийн зорилгын томьёолол”-ыг гарга.

Өсөлт гаргах үедээ зардлаа хянах

     Эдийн засгийн уналтын үед л анхаарлын төвд байдаг зардлыг өөрөөр харах хэрэгтэй. Компанийн хэт цогц, ярвигтай байдал зардлыг нэмэгдүүлж өсөлтөд саад болно. Мөн хүнд суртал, удирдлагын олон үе шат өрсөлдөөний сул тал болно.

Иймд өсөлттэй үедээ зардал болон  сул талуудаа хяна.

Дижитал технологийн боломжуудыг бүрэн дүүрэн ашиглах

     Гүйцэтгэх удирдлагуудын гуравны хоёр хувь нь программ хангамжийн шийдлүүд салбарынх нь өрсөлдөөний дүрмүүдийг өөрчилж байна гэж үзсэн.

Гэвч тэдний 10 хүний 6 нь компанид нь дижитал стратегийг ярьдаг боловч өдөр тутмын үйл ажиллагаандаа нэвтрүүлээгүй гэж хариулсан.

Иймд “Ахисан түвшний аналитик”-тай хосолж ажилладаг “Юмсын интернет” буюу ухаалаг төхөөрөмж, өгөгдөл үүсгэх хэрэгслүүд нь тоног төхөөрөмжийн ажиллагааг хянах, бүтээгдэхүүн, үйлчилгээг сайжруулах хүчирхэг хэрэгсэл болох тул бүх талбартаа бүрэн дүүрэн ашиглаж, өгөгдлийг цуглуулж, үнэ цэнийг нь хүртээрэй.

Хэрэглэгчдэд төвлөрөх

     Хэрэглэгчийг бизнесийнхээ гол төвд тавих хэрэгцээ өмнөхөөсөө ч илүү чухалчлагдах болжээ. Тэднийг ойлгох, хариу үйлдэх хэрэгслүүд илүү сайжирч, компаниуд ч тэдгээрийг чадварлаг ашигладаг болж байна. Өдгөө агуу компаниуд өрсөлдөгчдөөсөө илүүгээр хэрэглэгчдэдээ төвлөрдөг.

“Хэрэглэгчийн сегментчлэл”, “Хэрэглэгчийн харилцааны удирдлага”, “Хэрэглэгчийн сэтгэл ханамжийн тогтолцоо”

Хэрэглэгч танай компанитай харилцахдаа авч буй бүх мэдрэмжийг зураглаж, шинжилж үз. Ингэснээр тэдэнд үр ашигтай байдлаар хүрэхэд туслах бүтээгдэхүүн, үйлчилгээг бүтээх санааг олох болно.

Мөн “Ажилтнуудын идэвхи оролцооны тогтолцоо” ч хэрэглэгчийн идэвхи оролцоог нэмэгдүүлдэг гэдгийг үргэлж сана.

Байгууллагын CEO-д зориулсан цогц хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг
http://mlctraining.mn/course/8  -ээс аваарай.


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/04/18

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.