Үлгэр жишээ хүмүүс үдэш бүрийг хэрхэн өнгөрүүлдэг вэ?

2020/02/25 Админ 5124 0 сэтгэгдэл

 

Аз жаргалтай, үр бүтээлтэй өдрийн нууц өмнөх оройны бэлтгэлээс эхэлдэг. 

Хэрэв та эртлэн босч, өдрийн туршид бие махбодь, оюун санаагаа сэргээх сайхан зүйл хийвэл эдгээр зүйлүүд танд гарцаагүй үр дүнгээ өгөх болно. Харин хүмүүс үдшийг хэрхэн өнгөрүүлэхэд төдийлөн бага анхаарал хандуулдаг бол энэ нь өдрийг дараагийн өдөртэй холбох гүүр болж буй чухал хугацаа юм.

1. УНШИХАД СУРАЛЦАХ.

Өөрийн сонирхлын дагуу, таны ажил мэргэжилтэй холбогдох, цаашдын ажил үйлсэд үр дүнгээ өгөх гээд олон сэдвийн хүрээнд унших нь мэдлэгийн хүрээг тэлдэг ажээ. Ажлын цагаар уншиж, оюун ухаанаа тэлэх цаг төдийлөн байдаггүй учир оройн цагийг сонгодог байна. Орой ухаалаг утсаа ширтэж, компьютер ийн дэлгэц ширтэх, зурагт үзэх гэхээсилүүтэй ном унших нь тайван унтаж амрахад тусалдаг байна.

2. САНАА ТАВЬДАГ ХҮМҮҮСТЭЙГЭЭ ЦАГИЙГ ӨНГӨРӨӨХ.

Өөрийгөө тэтгэх хамгийн шилдэг арга зам бол танд санаа тавьдаг, сайхан харилцаа холбоо тогтоох хэн нэгэнтэй цагийг өнгөрөөх явдал юм.  Таны хамгийн хэцүү цаг үед тэдний дэмжлэг хэрэг болно. Гэр бүл, найз нөхөд үүнд хамаагүй бөгөөд зүгээр л хамтдаа хооллож, алхаж мэдлэг мэдээллээ солилцох хэрэгтэй. Зүгээр л цагийг хамт өнгөрөөх.

3. ЮУ Ч ХИЙХГҮЙ БАЙХ.

Завгүй байхад бид маш их цаг зарцуулдаг. Хамгийн шалгарсан ядаргаа тайлах арга бол юу ч хийхгүй байх юм. Бүх гэрэлтүүлэг, дэлгэц зэргээ унтрааж чимээгүй орчинд юу ч бодохгүй тайван байгаарай. Бясалгал хийх, амьсгалдаа анхаарал хандуулах, залбирах гэх мэтийг оролдоод үзээрэй.

4. НӨӨЦ БОЛОЛЦООГОО АШИГЛАХ.

Өдрийн төгсгөл бол хоббигоо хөгжүүлэх гайхалтай цаг үе юм. Зарим хүмүүс өдрийн тэмдэглэл хөтөлдөг бол зарим хүмүүс оюун санаагаа хөгжүүлдэг. Ямар ч бай өөрийгөө хөгжүүлэх цаг үе хэрэгтэй.

5. ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН.

Өдөржин ширээний ард суудаг бол таны бие хөшсөнөөс зайлахгүй. Иймээс ямар нэгэн өөрт тохирсон дасгал хөдөлгөөн хийж биеийн алжаалаа тайлах хэрэгтэй.

6. ӨӨРИЙГӨӨ СЭРГЭЭХ.

Өдөржин тасралтгүй ажиллаж, толгойгоо ажиллуулсан бол шийдвэр гаргах ямар ч санаа орж ирэхгүй. Иймээс өөрийн бие махбодь, оюун санаагаа сэргээх аргыг олох хэрэгтэй. Үүнд: Бясалгал, дасгал хөдөлгөөн нь шалгарсан арга болно. Эсвэл шүршүүрт орох, аяга халуун цай уух гэх мэт юу ч байж болно.

7. ЗОХИОН БАЙГУУЛАЛТ ХИЙХ.

Өглөөдөө бэлтгэх жижиг, сажиг зүйлсээ бэлтгэж бүгдийг жин тан болгох хэрэгтэй. Сайн унтаж амран маргаашийг тайван, үр дүнтэй эхлээрэй.

8. ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЭХ.

Талархал бол аз жаргалын үндэс юм. Орой бүр хамгийн их талархаж явдаг 5 зүйлээ тэмдэглэх хэрэгтэй. Энэ нь сайн зүйл бодоход тусалдаг бөгөөд эерэг, өөдрөг бодлыг толгойд суулгадаг.

 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/04/18
Холбоотой мэдээ
Бүх мэдээ

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.