Өөрийнхөөрөө аз жаргалтай байх УРЛАГ

2020/07/02 Админ 4272 0 сэтгэгдэл

 

Харилцааны талаар хэний ч мэддэггүй цор ганц зүйл бол бусдын өөртөө хандах хандлагаар амьдрах. Бусадтай цагийг өнгөрөөнө гэдэг амьдралын хамгийн баяртай, аз жаргалтай мөчүүдийн нэг боловч ганцаараа байхдаа сэтгэл хангалуун цагийг өнгөрөөх чадварт суралцах хэрэгтэй.

Бусдын зан чанарыг өөрчлөх гэж оролдох хэрэггүй. Харин тэдний хариу үйлдлийг өөрчилж чадна гэдгийг санаарай.

Нэмж хэлэхэд та өөрийн амьдралаар амьдрах замыг сонгоорой.  

Ганцаараа байна гэдэг ганцаардах биш

Бусдаас бага хамааралтай байгаагаа мэдрэх үедээ хүн ганцаараа аз жаргалтай байх боломжтой. Энэ нь хамт байх хүнээ илүү шаардлагаар сонгоно гэсэн үг юм. Ингэснээр нөхөрлөлийн чанар сайжирна. Ерөнхийдөө амьдралаас авах сэтгэл ханамж өндөр болох болно.

Аз жаргалын төлөө өөрийгөө хайж олох үед бусдыг хянах, өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэх гэсэн оролдлого багасна. Энэ нь та бусдыг чин сэтгэлээсээ хүндэтгэж эхлэх ба тэдний таны төлөө хийж чадах зүйлс онц биш санагдана.

Энэ замаар нөхөрлөлийг бүтээж, амьдралд хандах үед бусад хүмүүс өмнө бүтээдэг байснаасаа ч илүү аз жаргалыг танд бэлэглэж чадна. Учир нь ямар нэгэн зорилгын төлөө бусадтай холбоо тогтохоос илүү харилцаандаа анхаарлаа хандуулж байгаа юм.

Өөрийн хүссэн зүйлээ хийхдээ эрх чөлөөг мэдэрдэг бол ганцаараа байхдаа сэтгэл хангалуун байна гэсэн үг. Та өөрийн болоод өөрийн эргэн тойронд байгаа үйл явдлыг үл харгалзан хүсэл мөрөөдлийг дагахдаа аз жаргалтай байгаа бол бусдын хандлага, харилцаа, үйлдлээс хамаарахгүйгээр амьдралын үнэ цэнийг бүтээж чадна. Ингэснээр гайхалтай хүчийг мэдэрнэ.

Өөрийнхөөрөө аз жаргалтай байж чаддаг хүмүүс авьяас чадвар, онцлог шинждээ итгэх итгэлээ өсгөж, өөрийн бүрэн потенциалаа хөгжүүлэх боломжийг атгаж чаддаг. Тэд өөрийн гэсэн өвөрмөц зүйлсээ хамгаалж, зөв, нааштай шийдвэр гаргахад хүлээцтэйгээр цаг зарцуулахад суралцдаг.

БУСДЫН МЭДДЭГ ҮНЭ ЦЭНИЙГ ӨӨРӨӨСӨӨ ОЛЖ ХАРАХ.

Өөрийнхөөрөө аз жаргалтай байж сурах үйл явцын чухал бүрэлдэхүүн хэсэг нь өөртөө итгэх итгэл, үнэлэх үнэлэмжээ бий болгох явдал юм. Өөрийгөө үнэлэхдээ итгэх итгэлээ харуулах, өөрийн үнэлэх үед бусдын мэддэг үнэ цэнийг өөрөөсөө олж харах болно. Өөрийгөө таньж мэдэхэд хүчин чармайлт гарга. Таны үнэ цэнэ юу вэ? Таны амьдралын зорилго юу вэ? Энэ амьдралаас хүлээж буй хамгийн чухал зүйлс чинь юу вэ? Өөрийгөө танин мэдэх нь өөртөө итгэх итгэлийг бий болгох эхний алхам юм.

Адал явдлыг эрэлхийл. Өөрийн эргэн тойронд буй ертөнцийг таньж мэдэх, шинэ адал явдлыг эрэлхийлэх зөвшөөрөл өгөх хамтрагчийг хүлээх хэрэггүй. Учир нь таны мөрөөдөл өөр хэн нэгний хувьд чухал биш. Үргэлж шинэ зүйлсийг туршиж үзэхийг хүсэх юм бол өөрийн үсэл эрмэлзлээ дагах боломжийг авч чадна. Уг адал явдалтай замдаа шинэ хүмүүстэй танилцахыг нэмэлт урамшуулал гэж бодоорой. Сануулахад хувь хүний хөгжил, аз жаргалд анхаарлаа үргэлж хандуулаарай.

Ганцаараа аз жаргалтай байна гэдэг эхэндээ харь гарагийн үзэл баримтлал мэт санагдаж магадгүй.

Уг аян замд гарах эхний алхам бол: Цэцэрлэгт хүрээлэнд очоод өөртөө зориулж сайхан ном унш. Ганцаараа кино үз. Цаг хугацаан өнгөрөх тутам өөрийгөө бага багаар олж мэдэх болно.

 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/04/18
Холбоотой мэдээ
Бүх мэдээ

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.