Амьдралынхаа зорилгыг тодорхойлох 3 алхам

2020/10/19 Админ 5757 1 сэтгэгдэл

 

 

Амьдралын зорилгоо хэрхэн яаж тодорхойлох вэ гэдэг бол маш том асуулт, магадгүй ихэнх хүмүүсийн өөрсдөөсөө асуугаад бүдэрдэг хамгийн том асуулт байх. Тэгвэл энэ асуултын хариултыг олохын тулд доорх алхмуудыг хамтдаа хийцгээе.

Америкийн Нэгдсэн Улсад 2000 оны үед хэсэг бүлэг хүмүүсийг судалгаанд хамруулснаас өнөөдөр 10% нь хүсэл мөрөөдлөөрөө амьдарч байна. Үлдсэн хүмүүсээс яагаад хүсэл мөрөөдлөө орхих болсон талаар нь асуухад санхүүгийн хязгаарлагдмал байдал, ур чадварын дутмаг байдал, гэр бүлдээ анхаарч, цаг заваа зарцуулах болсон гэх зэрэг олон шалтгааныг дурджээ.

Өөрийнхөө “амьдралын зорилго”-ын тухай эргэцүүлэн бодсоныхоо дараа баярлах эсвэл айх мэдрэмж төрөх нь хэвийн үзэгдэл гэж үздэг байна. Учир нь хүн бүрийн амьдралын зорилго таашгүй, өөр өөр байдаг нь нууц биш. Мөн дотроо нэг зорилгын төлөө тэмүүлдэг хүн байхад, олон зорилго тавьж, бодож явдаг ч хүн бишгүй байдаг билээ. Хамгийн гол нь бид нэг зүйлийг л баттай мэдэж байх хэрэгтэй. Бидний зорилго юу ч байж болно. Гэхдээ бусдыг болон таныг аз жаргалтай болгох тэрхүү амьдралын зорилго таны ажлын, бизнесийн, боловсролын хамгийн чухал хөшүүрэг нь байх ёстойг санаарай.

Хамгийн сонирхолтой нь бид амьдралын зорилгын тусламжтайгаар урт наслах боломжтой байдаг гэнэ. Нэгэн судалгаагаар насанд хүрэгчдийн эрт нас баралтын шалтгааныг тэдэнд тодорхой гаргасан амьдралын зорилго байхгүйтэй нь холбосон байна. Үүнээс гаргасан дүгнэлтэд амьдралын чухал зорилгогүй хүн өвчлөхдөө амархан, сэтгэлээр унаж, амьдралын идэвх багасаж, буруу хооллож, буруу цагт унтах нь элбэг байдаг гэжээ. Энэ нь цаашлаад эрүүл мэндийн ноцтой асуудлуудыг бий болгож эрт нас барах шалтгаан нь болдог байна. Тиймээс амьдралын зорилгоо тодорхойлсноор амжилттай амьдраад зогсохгүй урт наслалтыг бас бий болгодог байх нь.

 

 Ингээд нийт уншигч та бүхэнд амьдралын зорилгоо тодорхойлоход тань туслах 3 алхмыг танилцуулж байна.

 

 

1. Сэтгэлийн хөөрлөө ажигла

 

Хүн бүхэн мэдээж хүсэл мөрөөдөл, амьдралын зорилгоо тодорхойлохдоо сэтгэлийн хөөрөл, мэдрэмж зэрэгтэй нь тухайн хүсэл зорилго нь хэр нийцэж байгаагаас хамаардаг. Нэгэн багш оюутнуудын дунд судалгаа явуулжээ. Тэрээр үүнийгээ “Энергийн Тест” хэмээн нэрлэсэн бөгөөд энэ судалгаа нь их нийтлэг мөртлөө хамгийн үр дүнтэй байж чаддагийг дурдсан байна. Энэ бол төсөөллийн арга. Энэхүү тестийн гол зорилго нь тухайн оюутнуудын сонирхол, хүсэл зорилго нь хаана зөрчилдөж хаана нийцэж байгааг тодорхойлох явдал байв. Тэгэхээр уншигч та ч бас амьдралын том зорилго буюу хүсэл мөрөөдлөө олж нээхдээ энэ аргыг туршаад үзээрэй. Ингэхийн тулд ердөө нүдээ анихад л хангалттай. Эхлээд нүдээ анина, дараа нь өөрийн сонирхдог ажил, дуртай зүйлсээ нэг нэгээр нь бодох хэрэгтэй. Нэг ажлыг бодоход 2 минут л хангалттай гэдгийг санаарай. Харин бодож байхдаа таны хийх зүйл бол өөрийн бие организмын гаргаж байгаа хариу үйлдлийг ажиглах. Магадгүй та жүжигчин болохыг хүсдэг байлаа гэж бодоход, үүний талаар нүдээ аниад бодоход нүүрэнд тань инээмсэглэл тодорч байна уу, биеэр чинь хорхой гүйж хөлс тань гарч байна уу, үүнийг л анзааран судлахыг хэлээд байгаа юм. Энэ мэдрэмжийн арга нь элдэв олон төрлийн асуулга бөглөж байснаас хамаагүй үр дүнтэй байдаг нь тогтоогдсон байдаг.

 

 

2. Хязгаарлагдмал итгэл үнэмшлээ ойлгож даван туул

 

Зорилгодоо  хязгаар, хаалт тавиагүй бол тодорхойлоход илүү хялбар байх болно.  Орчин үеийн залуусын хамгийн ихээр ашиглах болсон TIKTOK аппликейшин-д бичлэг, контент бүтээж түүгээрээ зорилгодоо хүрэх алхмыг тодорхойлж алдаршсан Хоффман Смит нэгэн гайхалтай тайлбар хэлсэн байна. Тэрээр хэлэхдээ: Миний олж мэдсэн зүйл бол бид уг нь бол энэ дэлхийд ирэхдээ юуг хийх бүтээхээр ирснээ маш сайн мэдэцгээдэг. Далд ухамсартаа бага байхаасаа үүнийгээ мэдэрдэг. Гэвч бид “би чадахгүй” гэж олон жил бодож явсаар энэ хувь тавилангаар холбогдсон зорилго мөрөөдлөө үгүй хийдэг. Ихэнх нь “энэ бол бодитой зүйл биш” гэсэн бодлоор өөрийн гэсэн бүхнийг үгүйсгэж, аливааг хийх чадваргүй гэдэгтээ өөрөө өөрийгөө итгүүлдэг. Эсвэл зарим нь яг өөрийнх нь замаар өөр шиг нь зүйлийг даван туулсан түүх, туршлагыг мэдэхгүй болохоор боломжгүй гэж бодож эхэлдэг.

 

 

3. Ямар нэг юм хий

 

Биеэ даасан байдал нь үргэлжид ямар нэг юм хийснээс буюу өөрөө түрүүлж үйлдэл хийхээс эхэлдэг. Та аливаа нэг зүйлийг хийе гэж боддог бол шууд л ямар нэг үйлдэл хийж эхлэх хэрэгтэй. Тэгэхгүй яриад л, бодоод л яваад байвал тэр бүхэн тань хэзээ ч ид шийдийн юм шиг өөрөө биелэхгүй гэдгийг үргэлж санах нь зүйтэй. Ингэхийн тулд төлөвлөгөөтэй байхыг танд хамгийн түрүүнд зөвлөнө. Аливаа нэг зорилгын эхний алхам бол төлөвлөх процесс байдаг. Та маш сайн төлөвлөж, урьдчилан бэлтгэх юм бол хийж байгаа зүйлс тань тийм ч хэцүү санагдахгүй гэдэгт итгэлтэй байна. Төлөвлөх өөрөө амархан, төлөвлөгөөгөө биелүүлэх л хамгийн хэцүү байдаг. Мөн та зорилгодоо хүрэх гээд, түүнийгээ төлөвлөх гээд эргэлзэж байгаа бол өөрийнхөө хамгийн сайн найздаа та зорилгынх нь хувьд юу гэж зөвлөх байсан яг түүнийгээ өөртөө нэг зөвлөөд үзээрэй. Энэ нь заримдаа бусдаас зөвлөгөө авахаас хавь илүү үр дүнтэй байдаг юм шүү.

Мөн нэмж хэлэхэд таны амьдралын зорилго, амьдралын том мөрөөдөлтэй чинь холбогддог байх ёстой. Зорилго мөрөөдөл хоёр тань зөрж байгаа тохиолдолд тэр зорилго бас мөрөөдлийн үнэ цэн юундаа орших вэ? 

 

Уншигч та бүхэнд амжилт хүсье!

 

 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (1)
Зочин [66.181.161.38] 2021/03/23
Маш их таалагдлаа
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/03/30
Холбоотой мэдээ
Бүх мэдээ

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.