Аливааг маш хурдан сурах Элон Маскын 2 дүрэм

2020/10/28 Админ 26207 0 сэтгэгдэл

 

 

Ихэнх энтрепренерүүдийн мэддэг боловч тэр бүр өөрсдийн хэрэгцээнд ашиглаж чаддаггүй ур чадвар бол “суралцах чадвар” юм. Ихэнх хүмүүс суралцах арга барилын тухай ярьж, тодорхойлдог боловч цөөн хэдэн хүн л яг үнэн бодитой байдлыг ойлгож, саадыг давж жинхэнэ гарцыг нээн сэтгэлээсээ суралцдаг. 

Элон Маск тэрхүү саад бартааг зөвхөн ганц удаа ч биш, удаа дараа өөрийн суралцах арга барилаараа амжилттай даван туулсан юм. Маск-ын амжилтын үндэс нь өөрийнхөө суралцах чадвараар хөшүүрэг хийж, олон зүйлд хүч үзсэнийх гэхэд буруудахгүй. Түүний компаниуд тээврийн салбар, эрчим хүчний салбар, сансрын салбар гэх мэт томоохон салбаруудад маш том өөрчлөлт авч ирсэн юм.

Тэрээр саяхан хэвлэлийн бага хурал дээр өөрийнх нь биотехнологийн компани болох “Невролинк”- ын үйл ажиллагаа, төлөвлөгөө нэлээд амжилттай урагшилж байгааг мэдэгдэн ойрын жилүүдэд түүний мэдэлд шилжих магадлалтай өөр нэгэн салбарыг сануулав. 

Элон Маск бол амьдралд нэг тохиох суут ухаантан юм. Түүний суу билгийг Никола Тесла, Алберт Эйнштейн, Исаак Ньютон зэрэгтэй адилтган үзэх нь зүйтэй. Тэрээр зүгээр л нэг дундаж энтерпренерүүдээс ялгаатай нь асуудлыг их өөр өнцгөөс хардагт байгаа юм.  Мэдээжийн хэрэг тэр хэдэн зуун ном уншдаг. Тэрээр илүү дээд төвшний сэтгэгчидтэй ажилладаг. Түүнд өөрийн хүссэн болгоноо бүтээх их хэмжээний санхүүжилт байдаг. Гэхдээ энэ нь түүнийг гайхалтай суралцагч болгодог зүйл биш юм. Гэсэн хэдий ч түүний суралцах арга барил тийм ч дээд зэрэглэлийн зүйл биш юм.  “Ямар ч зүйлийг маш хурдан сурах 2 дүрэм” –ийг хэн ч хэзээ ч хэрэгжүүлж болно. Өөрөөр бол хэрэв чи хүсэх л юм бол мөн түүний адил сансар судлаач болох боломжтой. Одоо харин яаж гэдгийг хамтдаа суралцъя.

Модоо сайн таньж мэд бас ажигла

Маск хэлэхдээ хүмүүс суралцах эхний алхмаа хийчих юм бол одоо мэдэж байгаагаасаа илүү ихийг сурч чадна гэдэгт итгэдэг гэжээ.

Маск Реддит (Америкийн нийгмийн мэдээллийн нэгдсэн хэлэлцүүлгийн вебсайт) дээрх нэгэн хэлэлцүүлэгтээ хэрхэн сайн суралцагч байх талаар мөн өөрийн суралцах стратегийн талаар дэлгэрэнгүй ярьснаас дурдвал:

"Мэдлэгийг салаа мод гэж харах нь чухал юм. Чи суурь хэсэг буюу үндсийг нь харалгүйгээр навч дэлгэрэхийг харж чадахгүй"

Үүнээс дүгнэлт гарган Элон Маск-ын суралцах эхний дүрмийг тодорхойлов.

 

Дүрэм #1 – Мэдлэгийн модоо зөв тарьж байгаа эсэхээ дүгнээрэй

 

Энэ танд юу гэж ойлгогдож байна?

Мэдлэгээ хэрхэн хуримтлуулж байгаагаа анзаарч дүгнэх нь энтерпренерүүдэд бүх зүйлийг ижил төвшинд хэмжиж, нэг өнцгөөрөө бүхнийг харахаа болиход нь тусалдаг. Суралцах тухайд бол мэдлэгийн модны үндэс суурь дах мэдлэг болон модны нэг мөчрөөс салаалан буй мэдлэг 2 асар том ялгаатай.

~Маск бол түүний эрхэлдэг салбар бүрийн гол цөм нь юу болохыг ойлгодог мастер юм~

Түүний баримталдаг зүйл бол мэдлэгийн модны мөчрүүд, навчнуудын хэсэг рүү шилжихээс өмнө “эх бие”-ийг аль болох сайн суулгах хэрэгтэй гэх үзэл юм. Өөрөөр хэлбэл та аливаа нэг зүйлийг сурах гэж байгаа бол хэзээ ч энэ тэндээс нь мэдээ гарчиглаж, таарсан болгоноо цээжлээд сураад явна гэсэн үг биш юм. Харин та тухайн сурах гэж байгаа салбарынхаа үндсэн суурь жижиг деталь мэдлэгээс нь нэг нэгээр нь сурах хэрэгтэй гэсэн санаа юм.  

Бид ихэвчлэн эсрэгээр нь хийдэг. Бид эхлээд захын мэдээллүүдээс барьж аваад өнгөц хэсгийг нь цээжлээд сураад явдаг. Тиймээс тухайн мэдлэгийнхээ үндэс суурийг нь ойлгож чадалгүй замын дунд шантардаг.

Энэхүү гадагшаа чиглэсэн арга барил нь бидний тархинд буруу танигдаж, өөрийгөө их зүйл сурч байгаа мэт мэдрэмж өгдөг бөгөөд эцэстээ чухал биш мэдлэгт хэт их ачаалал өгчихсөн байдаг.

Энэ бол аливааг жинхэнээсээ сурч байгаа хэрэг биш бөгөөд, зүгээр л хамаагүй зүйлсийг хуримтлуулаад дүүргээд байна гэсэн үг.  

Үүний үр дүнд бид хэтэрхий олон мөчиртэй үндэс муутай мод босгох бөгөөд төд уналгүй үндсээрээ салж унах аюултай нөхцөлд өөрсдийн мэдлэг, хүчин чармайлтаа оруулж байгаа хэрэг юм.

Хэрвээ та үнэхээр л “сурахад” суралцмаар байвал үндэс сууриас нь эхлэн мэдлэгээ тордоорой. Энэ нь эхэндээ маш удаан, цаг их идэх боловч хэрэв ийм бат бөх их бие байхгүй бол танд нэмэлт ур чадваруудыг хангалттай төвшинд сурах, түүнийг тань дэмжих суурь байхгүй болно.

Хэлхээ холбоо таны суралцах чадварыг сайжруулдаг:

Элон Маскын суралцах стратегийн гялалзсан тод амжилт, үр дүнтэй байдал нь зөвхөн суурь, бат бөх мэдлэгээс бүрддэггүй. Маскын суралцах арга барилын амжилт нь түүний хоёр дахь дүрмээс ихээхэн шалтгаалах бөгөөд энэ нь түүний олон салбарыг хамарсан асар том, өндөр оюун ухааны модыг бүтээх чадварыг онцолжээ.

 

Дүрэм #2- Өөр бусад зүйлтэй холбогдолгүй зүйлийг чи санаж чадахгүй

 

Маск эхлэхдээ нэг суурь мэдлэгийг нь хичээж суралцсан бөгөөд, дараагаар нь тэр мэдлэгийнхээ олон салбар мөчрийг тарьсан. Харин үүнийхээ дараагаар тэрээр олон мэдлэгийн модныхоо мөчир навчсыг хооронд нь холбож эхэлсэн. Өөрөөр бол тэрээр нэг мэдлэгээс нөгөө мэдлэг рүү дамжин суралцсаныхаа дараа тухайн мэдлэгүүдээ хооронд нь холбож, холбоо хамаарлын төвшинд суралцдаг гэсэн үг юм. Түүний хэлснээр дэлхий ертөнц дээр холбоо хамааралгүй нэг ч зүйл байхгүй бөгөөд бүгдийг нь ухаж сайн ойлговол ямар нэг зүйлээрээ заавал холбогддог.

Маск хэзээ ч санамсаргүй байдлаар нэг мэдээллийг сурдаггүй. Түүний хийж бүтээж байгаа ажил, салбарууд үргэлж илүү гүнзгий сууриараа холбогдож байдаг. Өнөө үед суралцагчдын ихэнх нь мастер цэцэрлэгч биш, харин зүгээр л мод цуглуулагч юм. Бид амьдралдаа тойрон алхаж, энд тэндгүй унасан хэрэггүй мөчрийг түүж гараа дүүргэхээс өөр юу ч хийхээ байж.

Гэвч олон газраас мөчир түүх цагийнхаа оронд нэг сайн үндэстэй мод тарьчихвал бусад мөчрүүд аяндаа олдоно гэдгийг ойлгох нь зүйтэй

Тэгхээр Элон Маскын зөвлөж байгаагаар бол та эхлээд үндсээ сайн суулгаж дараа нь өөр мэдлэгүүдтэй холбож ургуулаад түүн дээрээ уйгагүй ажиллаж усла.

Найдвартай өсөлт:

Аливаа шинэ системийн нэгэн адил танд үүнийг олж авахад бага зэрэг хугацаа шаардагдаж магадгүй юм. Та урьд өмнө байснаасаа удаан сурч байгаа юм шиг санагдаж ч магадгүй юм. Зүгээр дээ. Таны хийж байгаа зүйл бол найдвартай, чанартай өсөлтийн суурийг бий болгох явдал юм.

Хенри Форд нэгэнтээ "Хэрэв та үргэлж хийж байсан зүйлээ хийвэл үргэлж авсан зүйлээ авах болно" гэж хэлсэн байдаг.

Хэрэв та аливаа зүйлийг хурдан сурахыг хүсвэл Элон Маскийн аргыг туршиж үзэх хэрэгтэй. Энэ нь таныг хүссэн хэмжээндээ суралцаж, өөрийн ур чадваруудыг системчилэх боломж олгох болно. 

 

 

 

 

 

 

 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/03/30
Холбоотой мэдээ
Бүх мэдээ

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.