Ямар ур чадварууд хамгийн эрэлттэй байх вэ?

2021/01/07 Админ 2862 0 сэтгэгдэл

 

Linkedin компаниас дэлхий даяарх сургалт, хөгжлийн мэргэжилтнүүд, хүний нөөцийн менежер, суралцагсдаас тэргүүлэх зорилт, бэрхшээл, суралцахад өдөөж буй зүйлсийг нь асуусан ба "2020 оны ажлын байрны суралцахуйн чиг хандлагууд" судалгааны үр дүнгийн тайлангаас тоймлон хүргэж байна.

Хэдэн жилийн туршид ядмаг байж ирсэн компаниудын сургалт, хөгжлийн төсөв улам бүр нэмэгдэж, сургагчтай сургалтаас онлайн сургалтад шилжиж, гүйцэтгэх удирдлагуудын дэмжлэг ч сайжрах магадлалтай байна.

Энэхүү гурван хүчин зүйлийн нөлөөгөөр сургалт, хөгжлийн мэргэжилтнүүд компанийн өсөлт, инновацд маш чухал үүрэгтэй, стратегийн ач холбогдолтой ажилтнууд болж байна. 2020 гарсанаар компанийн талентыг хөгжүүлэгчид ажилтнуудын идэвхийг өдөөх, менежерүүдээ идэвхжүүлэх, сургалтын бизнест үзүүлэх нөлөөг хэмжих инновацлаг аргуудыг олохыг ихэд чухалчилсан. Түүний зэрэгцээ тэд дижитал шилжилт, автоматжуулалт дэлхий даяар ажиллах хүчинд улам хүчтэй нөлөөлсөнөөр ирэх 3-5 жилд тохиох ур чадварыг өөрчлөх, шинэ ур чадвар сурах давалгаанд бэлтгэж байна.

Илүү сайн ур чадвар сурах, цоо шинэ ур чадвар сурах эрин хэдийнэ иржээ.

Ажиллах хүчдээ шинэ ур чадварууд хөгжүүлэхэд туслах тал дээр сургалт хөгжлийн мэргэжилтнүүд урт хугацааны хандлага баримталдаг. Талент хөгжүүлэгчид бүгдээрээ ажилтнуудад байгаа ур чадваруудыг улам сайжруулахад туслахыг хүсдэг ч бизнес, технологийн өөрчлөлтийн хурд эрчимжсэнээр илүү сайн ур чадвар сурах, цоо шинэ ур чадвар сурах асуудлыг анхаарлын төвд авчрахаас аргагүй болгож байна. Тэдний бараг тал нь энэ жилдээ байгаа ажиллах хүчнийхээ ур чадварыг өөрчлөх төлөвлөгөөтэй байгаа гэсэн нь сургалт хөгжлийнхөн байгууллагаа ирээдүйд бэлтгэх тал дээр урагш стратегитай харж байгааг илтгэж байна. Энэ тал дээр сургалт хөгжлийнхөн ур чадварын зөрүүг илрүүлэхэд хэрэгтэй хамгийн чухал мэдээлэл нь ирэх 3-5 жилд ямар ур чадвар хамгийн эрэлттэй байх вэ гэсэн өгөгдөл юм.

Илүү сайн ур чадвар сурах (upskilling), цоо шинэ ур чадвар сурах (reskilling)-ын гол ялгаа нь юу вэ?

Илүү сайн ур чадвар сурах гэдэг нь тухайн ажлын функийнхээ хүрээнд шинэ ур чадварууд сурахыг хэлнэ. Цоо шинэ ур чадвар сурах гэдэг нь огт өөр ажил үүрэгт шаардлагатай шинэ чадваруудыг сурахыг хэлнэ.

УР ЧАДВАРЫН ЦООРХОЙ БИЗНЕСИЙН ЦООРХОЙ ҮҮСГЭЖ БАЙНА.

Линкедины судалгаанд хамрагдсан талент хөгжүүлэгч бүр ирэх жилүүдэд нэн шаардлагатай ур чадварын цоорхойг нөхөхгүй бол байгууллагын ирээдүйн өсөлтийг бууруулахаас эхлээд хэрэглэгчидтэй харилцах байдалд гэх мэтээр олон янзаар нөлөөлнө гэж дуу нэгтэй хүлээн зөвшөөрч байсан.

Талент хөгжүүлэгчдийн дөнгөж 1% нь ур чадварын цоорхойг нөхөхгүй байх нь бизнест онцын нөлөөгүй гэж хэлсэн.

Сургалт хөгжлийн мэргэжилтнүүд дараагийн 3-5 жилд ур чадварын цоорхойг нөхөхгүй бол байгууллагад нь дараах маягаар нөлөөлнө гэж үзэж байна. Үүнд:

1. Ирээдүйн өсөлтөд нөлөөлөх

2. Хэрэглэгчийн мэдрэмж ба сэтгэл ханамжид нөлөөлөх

3. Бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, хүргэлтэд нөлөөлөх

4. Инновац хийх чадварт нөлөөлөх

Аль ур чадварууд хамгийн эрэлттэй байна вэ?

Бид жил бүр хүмүүст сургалт, хөгжлийн хөтөлбөрүүдийн талаар зөв мэдээлэл өгөх үүднээс компаниудад хамгийн их эрэлттэй буй ур чадваруудын талаарх судалгаа хийдэг. Энэ нь LinkedIn-ын гишүүдэд зах зээлд хамгийн үнэ цэнтэй ур чадваруудын талаар мэдэж авч, сургалтын хэрэгцээгээ тодорхойлоход тусалдаг.

Компаниудад хамгийн их шаардлагатай болж буй ур чадварууд нь өнгөрсөн үеийнхтэй харьцуулахад илүү хүн хоорондын чадварууд болж байна.

Зөөлөн ур чадварууд гэдэг нь ажил амжуулах уу үгүй юу гэдгийг шийддэг, хүмүүстэй харилцах маш чухал чадварууд юм. Бид тэрхүү ур чадваруудыг мэргэжилтэн бүрд байх ёстой суурь ур чадвар бөгөөд байнга хөгжүүлж байх ёстой гэж үздэг.

Энэ жилийн маш чухал чадварын жагсаалтыг тэргүүлсэн крейтив, хамтран ажиллах, бусдыг ятгах, сэтгэлийн хөдөлгөөнөө удирдах зэрэг чадварууд нь бусадтай ажиллах, шинэ санааг гаргаж ирэх чадварууд юм. Өнгөрсөн жилийн жагсаалтад байсан цагаа удирдах чадвар гэх мэт нь энэ жилийн жагсаалтад ороогүй. Цагийн менежмент гэх мэт чадвар нь амжилттай ажиллахад чухал ч гэлээ энэ жилийн жагсаалтаас компаниуд хүмүүстэй ажиллах ур чадварыг чухалчилж байгаа нь харагдаж байна.

Хатуу ур чадваруудын жагсаалтыг дүн шинжилгээ хийх ба өгөгдөлтэй холбоотой ур чадварууд тэргүүлсэн хэвээр байна.

Хамгийн эрэлттэй зөөлөн ур чадварууд голдуу ажилтнууд бие биетэйгээ харьцаж ажиллахтай холбоотой байсан бол хамгийн эрэлттэй хатуу ур чадварууд нь тэдний төвлөрч ажиллаж буй зүйлстэй холбоотой байна.

Ажлын байрны ертөнц хувьсан өөрчлөгдөхийн хэрээр энэхүү ур чадварууд өөрчлөгддөг бөгөөд салбар, улс орон бүрээр өөр өөр байдаг. Жишээлбэл энэ жил блокчэйн технологи хөгжүүлэх чадвар жагсаалтад орж ирсэн төдийгүй тэргүүлсэн нь 2020 онд уг чадварын эрэлт эрчимтэй нэмэгдсэнийг харуулж байна.

Чиг хандлагын талаарх өгөгдлөөс үзвэл захирлууд өгөгдөлд тулгуурлаж шийдвэр гаргах болсон нь өнөөгийн ажиллах хүчинд дүн шинжилгээ хийх чадварыг (#3) өнгөрсөн жилийнхээс нэг пунктаар илүү эрэлттэй, бизнесийн дүн шинжилгээ хийх чадварыг (#6) өнгөрсөн жилийнхээс 10 пунктаар эрэлттэй болгосон байна. Компаниуд өмнөхөөсөө илүүгээр өгөгдлийг цуглуулах болсоноор өсөлт бий болгохын тулд өгөгдлийг тайлбарлах, түүнд тулгуурлан ажиллах чадвартай мэргэжилтнүүдийн эрэлт өссөн байна.

Ажиллах хүч дэх үе бүр өөр өөр чадвар хөгжүүлэхийг хүсч байна.

Ажилд орсон даруйдаа хөгжүүлэхийг хүсч байснаасаа 20 жилийн дараа хүсч байх ур чадвар огт өөр байна гэдгийг бид мэддэг. Үе үеийнхний хөгжүүлэхийг хүсдэг ур чадвар бодсоноос харьцангуй их ялгаатай байдаг. Z үеийнхэн бусад үеийнхнээс илүүгээр крейтив болон технологийн чадваруудыг сурахыг хүсдэг. Шинэ мянганыхан болон Х үеийнхний ихэнх нь менежер, бизнес удирдагчид болохыг хүсдэг учир менежмент, манлайллын чадваруудаа хөгжүүлэхийг хүсдэг. Ер нь хүн бүр л манлайлал, менежментийн чадваруудаа хөгжүүлэхийг хүсдэг.

Бүх үеийн ажилтнууд сурч хөгжихийг хүсдэг ч тэдний сурахыг хүсдэг зүйл өөр өөр байдаг.

 

 

Source: Linkedin Learning 2020 - Workplace Learning Report


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
Холбоотой мэдээ
Бүх мэдээ

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.