Тархиа цэнэглэх 3 нууц

2021/06/29 Админ 2625 0 сэтгэгдэл

 

Өдөр бүр нэг газраас нөгөө газар лүү шилжиж буй мэт таны тархи шар мэдээгээр, рекламаар дүүрчээ. Яагаад зөв мэдээллийг хүлээж авах хяналт тавьж болохгүй гэж.

 

Өдөр бүр таныг ухаалаг байлгаж чадах 3 энгийн аргыг танилцуулъя:

1. Эртний ертөнцийн бичиг баримтат кино үзэх

Хамгийн гайхалтай хэсэг. Таньд зурагт, кабль хэрэггүй зөвхөн интернет байхад л болно. Youtube ороод BBC, History Channel баримтат кино гэж бичээд хайгаарай. Хүмүүсийн дуртай баримтат кинонуудын нэг бол Bettany Hughes, Эртний Ертөнц https://www.youtube.com/watch?v=LjQ6lbwN9R8, цуврал юм. Анги бүр нь чин сэтгэлийг зарлан тунхагласан деталиудаар дүүрэн байдаг. Түүнчлэн эртний Ром, Афиний соёлоос суралцах боломжтой. Нэмээд дараах цувралыг санал болгоё. https://www.youtube.com/watch?v=b1d5qcVP7ig,  Ibn Battuta: The Man Who Walked Across the World

2. Аудио подкаст сонсох

Өдөр бүр хаа нэг тийшээ очдог. Алхах, автобусаар зорчих, жолоодох гэх мэт гэрээс ажил, ажлаас гэр аль эсвэл сургууль гэр гээд. Энэ хугацаанд тархиа зар сурталчилгаа, шар мэдээгээр дүүргэдэг. Яагаад энэ цагийг мэдээлэл хяналт тавих цаг болгож болохгүй гэж? Өдөр тутмын амьдралын арга замыг тусгасан, цагийн менежмент, кареер, хувийн зорилгыг сайжруулах талаар тусгасан аудио файл сонгоорой. Хувийн хөгжил, бүр хөгжилтэй подкаст ч байж болно. Доорх аудиог санал болгоё:

  • Optimize with Brian Johnson: Хамгийн гайхалтай санаануудын хураангуй бөгөөд эдгээр санааг амьдралд илүү тохиромжтойгоор хэрхэн хэрэгжүүлэх талаар зөвлөмжүүдийг багтаажээ.

  • Achieve Your Goals with Hal Elrod: Өдөр бүрийг бүтээмжтэй эхлүүлэх санаа өгдөг өглөөний ишлэлүүдээс бүрддэг.

  • Ask Altucher: Бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч, зохиолчдын асуултад хариулсан Асуулт, Хариулт хэлбэрээр бичигдсэн бүх сэдвийн хамардаг.

  • Happier With Gretchen Rubin: Бестселлер болсон “Аз жаргалтай төсөл”-ийн зохиолчоор ахлуулсан хөгжилтэй шоу юм.  

  •  Planet Money: Ухаалаг хүмүүс, улс төр, эдийн засгийн тухай түүхүүд

  • Radiolab: Сонирхолтой санаа, шинжлэх ухаан, гүн ухааны талаар өгүүлжээ.

3. Ном унших

Яагаад унших ёстой гэж үү? Яагаад гэвэл амьдралыг олон талаас тэнцвэржүүлэхэд тусална. Уншсанаар таны төсөөллийг нэмэгдүүлнэ, шүүмжлэлт сэтгэлгээний чадварыг хөгжүүлнэ, амьдралын саад бэрхшээлийн талаарх асуулт бүрт тань хариулт өгнө.  Шинжлэх ухааны баримтат, уран зохиолын аль нь байсан бол таны сонголтоос хамаарна.

Уран зохиол: Бусдын амьдралд гүн гүнзгий шумбаж, зохиолын баатрын хувийн амьдралд барьж алдах үед гарах арга замыг хайж өөрийгөө түүний оронд төсөөлөн юу хийж болох байсан талаар өөрөөсөө асуугаарай.

Шинжлэх ухаан: Аз жаргалтай амьдрал, эрүүл мэнд, бизнесийн санаа, амьдралын зорилгын утга учрыг олох, саад бэрхшээлийг даван туулахад эрэл хайгуул хийсэн бусдын туршлагаас суралцах боломжтой.

 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/04/18
Холбоотой мэдээ
Бүх мэдээ

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.