Нийтэд хаалттай нийтлэл

2021 оны борлуулалтын 5 трэнд

2021/07/05 Админ 2126 0 сэтгэгдэл

 

 

1.  Хэрэглэгчийн харилцааны менежментийн программ (CRM) нь борлуулалттай нягт холбоотой.

Хойд Америкийн компаниудын 91% нь системдээ нэгтгэсэн CRM шийдэлтэй байдаг. Борлуулалтын арга техникийг сайжруулахад функционал CRM нь туслах болно.

Үнэн хэрэгтээ гар утсаар харилцаа тогтоодог борлуулалтын төлөөлөгчдийн 65% нь өөрсдийн квотоо биелүүлэх өндөр магадлалтай байдаг.  Учир нь CRM-ийн тусламжтайгаар борлуулалтын ажилтнууд шаардлагатай бүх өгөгдлөө төвлөрсөн системд хялбар хэлбэрээр хадгалах боломжтой байдаг. CRM нь мөн хэрэглэгчийн өгөгдөл, түүний дотор захиалгыг хадгалах боломжтой бөгөөд ингэснээр хэрэглэгчдэд хамгийн сүүлийн худалдан авалтаас нь хамааран илүү олон бүтээгдэхүүн санал болгох боломжийг олгоно.

Хэрэв та CRM бол аливаа борлуулалтын чухал хэсэг гэдэгт эргэлзэж байгаа бол хамгийн өндөр гүйцэтгэлтэй борлуулалтын багуудын 49% нь CRM хэрэгслийг өөрсдийн үйл явцын нэг хэсэг болгон ашиглаж байгааг санаарай. Үүний тусламжтайгаар борлуулалтын төлөөлөгчдийн 91% нь өөрсдийн квотоо хангаж чаддаг.

Таны бизнес CRM-тэй байх бусад давуу талууд:

  • CRM нь танд хэрэглэгчийн хүсэл сонирхол, боломж бололцоо, тэдний хүлээлт зэрэг маш олон цогц мэдээллийг үнэн зөв ойлгомжтойгоор танд нэгтгэж өгнө.

  • Багийн харилцаа холбоог сайжруулахад тусална. Өөр өөр хэлтсийнхэн программын тусламжтайгаар үргэлж хоорондоо холбогдох боломжтой болно.

  • Хэрэглэгч, компани хоёрын хоорондох нягт харилцаа холбоог бий болгоно.

  2.    Шинэ мянганыхан буюу залуу үеийнхэнд зориулсан борлуулалт

Мянганыхан технологийг илүү хурдан ойлгож хэрэглэж чаддаг. Тэд танай бизнесийн санал болгож буй технологийн шинэ шинж чанаруудыг туршиж үзэх магадлал хамгийн өндөр.

АНУ-д 80 орчим сая шинэ залуу үеийнхэн багаа бөгөөд нийтдээ  жил бүр ойролцоогоор 600 тэрбум доллар зарцуулах чадамжтай байдаг байна. Эдгээр худалдан авалтын 60% нь онлайнаар хийгддэг бөгөөд худалдан авагчдын 97% нь үнийн уян хатан байдал, бараа бүтээгдэхүүний сэтгэгдэл үлдээх боломжтой, мөн онлайн суурьтай гэсэн шалтгаануудаас болоод Амазоныг бусад сувгаас илүүд үздэг гэсэн судалгаа байна.

Ихэнх мянганыхан технологийг маш сайн мэддэг тул зөвхөн онлайн дэлгүүрээс худалдан авахыг илүүд үздэг гэсэн таамаг байдаг.

Судалгаанаас харахад шинэ мянганыхны 68% нь илүү цогц худалдааны арга хэрэгслүүдийг эрэлхийлж байна. Тиймээс, хэрэв та энэ бүлэгт анхаарлаа төвлөрүүлэхийг хүсч байгаа бол онлайнаар дэлгүүр хэсэх арга хэрэгслийг санал болгох хэрэгтэй.

3.    Омнишанел борлуулалт

Omnichannel гэдэг нь борлуулалт нь таны борлуулалтын сувгуудыг нэгтгэж, худалдааны нэгдмэл арга бий болгохыг хэлнэ. Энэ нь үйлчлүүлэгчид танай бүтээгдэхүүн, үйлчилгээг хаанаас, хэрхэн авахаа сонгох эрхтэй болно гэсэн үг.

Худалдан авагчдын 73 орчим хувь нь бүтээгдэхүүн хайж байхдаа янз бүрийн сувгаар судалж үздэг. Үүнд eBay, Amazon зэрэг вэбсайтууд, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, мөн биеэрээ дэлгүүр хэсэх зэрэг орно. Эдгээр бүх суваг дээр маркетинг хийж борлуулалт явуулах нь танай компанид үйлчлүүлэгчдийг татах маш том боломжийг олгоно. Түүнчлэн, энэ нь тэдний худалдан авах сэдлийг өдөөж илүү тохиромжтой аргаар худалдан авалт хийх боломийг өгдөг байна.

Омнишанел ашигладаг бизнес эрхлэгчид үйлчлүүлэгчдийнхээ 89% -ийг хадгалж үлддэг. Учир нь үйлчлүүлэгчид өөрийн сонгосон борлуулалтын сувгаар дамжуулан брэндийн үйлчилгээг мэдэрдэг байна. Omnichannel стратеги ашиглах нь бусад үйлдвэрлэгчдээс давуу байр суурь эзлэх нөхцлийг бий болгоно.

Бусад давуу талууд:

  • Үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж өснө.

  • Илүү сайн борлуулалт. Худалдан авагчдад өөрсдийн сонгосон платформоос бараа худалдаж авах сонголтыг өгөх нь борлуулалтыг нэмэгдүүлэх боломжийг олгож, илүү олон хүмүүст хүрэх боломжийг ч бас олгодог.

Худалдан авалтын илүү дээр туршлагатай болно

4.   Үр ашиг нэмэгдүүлэлтийг автоматжуулах

Борлуулалтын агентууд үнэхээр хичнээн их цаг хугацаа алдаж байгаагаа анзааралгүйгээр хэрэгцээгүй ажилд үнэтэй цагийг зарцуулж байна. Жишээлбэл, тэд имэйлд хариу бичиж, товлосон уулзалтаа цуцалж, эсвэл хийх зүйлсийнхээ жагсаалтыг шинэчилэх гэх мэтийн ажлуудад ач холбогдол өгдөг.

Үнэн хэрэгтээ, борлуулалтын агентууд цаг хугацааныхаа 64% -ийг борлуулалтын бус үйл ажиллагаанд зарцуулдаг.

Борлуулалт дахь автоматжуулалтын гол зорилго нь цаг хугацаа шаардсан жижиг ажлуудыг халах явдал юм.

Борлуулалтын агентуудын ашиглах Software:

  • HubSpot Sales нь борлуулалтын програмын жагсаалтын олон жилийн туршид тэргүүлж байна. Энэ нь хэд хэдэн борлуулалтын процессыг автоматжуулах замаар богино хугацаанд илүү их борлуулалт хийхэд тусалдаг ухаалаг цахим худалдааны систем юм.

https://reviews.financesonline.com/p/hubspot-sales/

  • Freshsales нь CRM болон борлуулалтын бүрэн ажиллагааг хослуулсан бөгөөд багууд илүү олон хэлэлцээр хийж борлуулалт нэмэгдүүлэхэд тусалдаг. Үүнд маркетинг, хэрэглэгчийн үйлчилгээний програмууд багтдаг.

https://reviews.financesonline.com/p/freshsales/

  • Pipedrive-ийг борлуулагчдад энгийн зүйлд анхаарал хандуулахын зэрэгцээ борлуулалтын гол ажилд анхаарлаа төвлөрүүлэх боломжийг олгоно.

https://reviews.financesonline.com/p/pipedrive/

  • Brightpearl бол захиалга удирдах, бараа материал, цаг бүртгэл, нягтлан бодох бүртгэл, мөн хэрэглэгчийн өгөгдлийг зохицуулахад шаардлагатай бүхий л хэрэгслийг агуулсан omnichannel менежментийн шийдэл юм.

https://reviews.financesonline.com/p/brightpearl/

  • Sales Creatio нь борлуулалтын салбарын шилдэг туршлагууд, хамгийн сүүлийн үеийн хиймэл оюун ухааныг мөн багтаасан апп юм. Энэ апп таныг борлуулалтын хувьсгалын дараагийн шатанд хүргэх болно.

https://reviews.financesonline.com/p/sales-creatio/

5.   Аналитик дүн шинжилгээ хийх нь

Аналитик нь өсөн нэмэгдэж буй борлуулалтын агентлагийн чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Борлуулалтын агентлагууд улам бүр өсөн нэмэгдэж байгаатай холбоотой  мэдээллийг судлан нэгтгэх тухай учраас энэ нь маш чухал зүйл юм.

Борлуулалтын агентууд ихэвчлэн түүхэн өгөгдлийн шинжилгээнд найддаг гэсэн судалгаа байдаг. Энэ нь тэд өмнө нь олж авсан туршлага дээр анхаарлаа төвлөрүүлдэг гэсэн үг юм. 

Гэвч худалдааны агентууд өнгөрсөн үе рүү эргэж харахаас илүүтэйгээр шийдвэр гаргахдаа удирдамж болгохын тулд урьдчилан таамагласан анализ ашиглан ирээдүйгээ харж болно. Энэхүү шинэ арга барил буюу мэдээллийг дүгнэх аналитик аргаар тэд урьд өмнө харж байгаагүй эрсдлээс зайлсхийж, урьд өмнө тэмдэглэгдээгүй боломжуудыг олж харах ёстой.

Одоогийн байдлаар хурдацтай хөгжиж буй 75 компани энэ шинэ анализын аргыг аль хэдийн ашиглаж эхэлсэн байна.


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/03/30
Холбоотой мэдээ
Бүх мэдээ

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.