Хүний худлаа ярьж байгааг мэдэх аргууд

2021/08/19 Админ 1007 6 сэтгэгдэл

   

     

      Хүн төрөлхтөн ямар нэг байдлаар худлаа ярих чадварыг эзэмшсэн байдаг бөгөөд та ч бас ийм чадвартай. Судалгаанаас үзэхэд Америкчууд дунджаар өдөрт дор хаяж 1-2 удаа худлаа ярьдаг байна. Аз болоход мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар үнэн худлыг тогтоох арга байдаг ажээ.

gif of lying (1)

     Биеийн хэл судлаач Трачи Браун-ны үзэж байгаагаар хэн нэгнийг жирийн үед үнэнээсээ ярихдаа ямархуу байдгийг нь эхлээд ажиглах хэрэгтэй байна. Доктор Лиллиан Гласс тухайн хүний хариу үйлдлийг нь ажиглан ерөнхий суурьтай болсныхоо дараагаар үндсэн дөрвөн ангилалд хуваан харах хэрэгтэй гэжээ. Үүнд биеийн ерөнхий хөдөлгөөн, нүүрний хувирал, хоолойн өнгө мөн ярианы агуулга багтана. 

    Эрүүл мэндийн салбарынхан хүмүүсийн худал ярихдаа гаргаж болох биеийн хэлэмжүүд дээр байнга маргалдаж байдаг нь олон шалтгааны улмаас тухайн хүн сэтгэл түгшсэн эсвэл эвгүй харагдаж болохтой холбоотой юм. Бид хэн нэгнийг уншихдаа үргэлж  төсөөлдөг шигээ чадварлаг байдаггүй ч биеийн хэл судлаачдын гаргаж буй хэд хэдэн чухал зөвлөмжүүд байна. Үүнд:

Биеийн хөдөлгөөн

  • Гарын хөдөлгөөнийг ажиглах. Хүн бодож буй зүйлийнхээ эсрэг зүйл ярихдаа ярианыхаа өмнө эсвэл ярьж байхдаа гараа хөдөлгөх хандлагатай байдаг байна. Мөрдөн байцаагчид энэ аргыг хэрэглэдэг бөгөөд хүмүүс ямар нэгэн зүйл зохиож ярьж байхдаа тухайн зүйлээ утга авцалдаатай болгох, дарааллыг зөв тооцоолох зэрэг олон зүйлс санаандаа зохицуулж байдаг учраас биеийн хэлээ удирдахаа мартдаг байна.

  Мичиганы их сургуулийн судлаачид 120-н шүүхийн хэргийн бичлэгээс хэрэгт сэжиглэгдэж буй хүмүүсийг үнэн эсвэл худлаагаасаа ярьж байгааг тогтоохын тулд шинжилгээ хийжээ. Судалгаанаас харахад тухайн хүн худал мэдэгдэл өгч байхдаа хоёр гараа хоёуланг нь хөдөлгөх хандлага анзаарагдсан байна. Мөн санхүүгийн байгууллагууд залилан гэмт хэргээс урьдчилан сэргийлэхдээ харьцаж буй хүнийнхээ гарыг ажигладаг ба хэрэв ямар нэгэн зүйл нууж байгаа эсвэл худлаа ярьж байгаа тохиолдолд гарын алгаа нуух, ширээн доор гараа харагдахгүй байлгах зэрэг үйлдлүүд хийдэг ажээ. 

4ed6f390664a536a0d11bf7002e3f969

  • Биеэ маажих, хавчганах

Биеэ нааш цааш хөдөлгөх, хөлөө савлах, толгойгоо байн байн эргүүлэх зэрэг нь мэхлэлтийн шинж байх магадлалтай ба энэ нь бие махбодын үйл ажиллагааг хариуцдаг ургал мэдрэлийн системтэй холбоотой. Хүмүүс сандрах үед энэхүү систем нь бие загатнах, хорсох зэргийг өдөөж өгдөг ба энэ нь эргээд тайван сууж чадахгүй байдлыг бий болгодог байна. 

tense-nervous

Нүүрний хөдөлгөөн

  • Нүд. Хэрэв хүн гол зүйлээ ярьж байхдаа нүдээ буруулах, өөр тийш ширтэх зэрэг үйлдэл гаргаж байвал дараа нь юу хэлэх вэ гэдгээ бодож буй юм. Мичиганы их сургуулийн судлаачид мөн худал мэдэгдэл өгч буй сэжигтнүүдийн 70% нь нэг тийш цоо ширтэх үйлдэл гаргаж байсныг нотолжээ.
  • Уруул. Ямар нэгэн зүйлийг хэлэхээс зайлсхийх эсвэл нууж байгаа тохиолдолд хүмүүс ихэвчлэн уруулаа жимийдэг байна. Хүнээс ямар нэгэн байдлаар эмзэгзэглэхээр асуулт асуувал тухайн хүн уруулаа зуух, хазах үйлдлийг үзүүлдэг ба энэ нь мөн тухайн яриаг цааш үргэлжлүүлэх дургүй байгааг илтгэдэг.
  • Арьсны өнгө өөрчлөгдөх. Ярьж байхдаа сүнс харсан мэт гэнэт цайдаг хүн харж байсан уу? нүүрний өнгө гэнэт өөрчлөгдөх буюу гэнэт цайх, улаах зэрэг нь цусан дахь даралттай холбоотой бөгөөд энэ нь хуурмаг байдлыг мөн илтгэдэг байна.
  • Хөлс гарах эсвэл хэт хуурайших. Ургал мэдрэлийн систем сандралд орох үед нүүрний Т хэсэгт (дээд уруул, дух, эрүү, амны эргэн тойронд) хөлрөх эсвэл ам, нүдэнд хуурайшилт үүсгэдэг учир нүдээ хурдан цавчих, уруулаа долоох зэрэг үйлдэл хийдэг.  

Хоолойн өнгө

  • Өндөр дуугаар ярих. Сандрах үед хоолойн хэсгийн булчин чангарч энгийн үеэсээ өндөр дуугаар ярьдаг байна. Хоолойгоо засах, хоолой нь чихрах зэрэг нь тухгүй байдал мөн хууралтыг илтгэдэг.
  • Хоолойн өнгөө гэнэт өөрчлөх. Худал ярьж үедээ хүн өөрийгөө хамгаалах мөн ярьж байгаа зүйлээ батлах гэсэндээ хоолойнхоо өнгийг огцом дээшлүүлдэг ажээ.

Ярианы агуулга

“Би яг үнэнээсээ хэлье”, “Яг үнэндээ ийм..” гэх зэрэг яриагаа үнэн шүү гэдэг дээр анхаарал өгөх, итгүүлэх гэж хичээх мөн яриан дундуураа хэт их зай авах, дүгдрэх зэрэг нь бодсон зүйлийнхээ эсрэгээрээ ярьж байгааг илтгэдэг байна. Хүн бүр худлаа ярьж чадах ч хааяа яриан дундуураа санаандгүй үнэнийг ам алдах үеүд байдаг ба энийг сайтар ажиглах хэрэгтэй.

tina-fey-secret-locking-her-mouth-closed-liz-lemon-30-rock  


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (6)
DR UROLOGIST [197.210.8.127] 2021/09/03
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COMYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) В
jrry [202.9.46.217] 2021/08/21
aishhh hudlaa yrij bgaag ni mdd bhd l siihgu yridg garuudd unshuulhiinsn, ymr tng haragddgaa medeed awbal ashtaiyudaa kk
Зочин байна [66.181.177.81] 2021/08/20
odoonoos humuusiin gariig n sain harnaa
Erdene [66.181.160.99] 2021/08/20
Hudlaa yrij bga hunig medehed ih hereg boloh niitlel bn sain tseejleed away bayrlaa♥️
Зочин [103.26.193.180] 2021/08/20
Сонирхолтой мэдээлэл байна
Undy [59.153.87.233] 2021/08/20
Yag zuv
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2018/09/06

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.