Сайн нойр авахын тулд юу идэх үү?

2021/08/23 Админ 2482 4 сэтгэгдэл

 

 

   Тэжээллэг хоол хүнс, дасгал хөдөлгөөн тэр дундаа нойр нь хамгийн чухал хэрэгцээний нэг билээ. Бат бөх 7-8 цагийн нойр авахад л маргааш нь юуг ч хийхэд бэлэн сэрдэг үү? Хооллолт, нойр мөн дасгал хөдөлгөөн гурвуулаа харилцан цогцолж гэмээ нь урт хугацааны турш эрүүл энх амьдарч чадна.

  Таргалалт, зүрхний шигдээс, чихрийн шижин зэрэг бусад өвчлөлүүдээс урьдчилан сэргийлэхийн тулд бид нойроо нэн тэргүүнд тавих хэрэгтэй юм. Унталтандаа анхаарснаар таны биед яг ямар эрдэс бодис хэрэгцээтэй байгааг анзаарч, түүний дагуу ухамсартайгаар хооллох боломж бүрдэнэ.

Хооллох хэв маяг нойронд нөлөөлдөг

     Насанд хүрсэн хүн дунджаар 7-8 цагийн нойр авах ёстой боловч 3-н хүн тутмын 1 нь л авч чаддаг байна. Нойртойгоо тэмцэлдэхийн хажуугаар жинтэйгээ мөн үзэлцэх гээд олон асуудал тулгараад байна. Судалгаанаас үзэхэд өдөрт 8-н цагийн нойр авдаг хүмүүсийг харьцуулахад ердөө 4-н цаг унтдаг хүмүүс 300 калор илчлэг илүү авдаг ажээ.

    Нойргүйдэх үед хоолны дуршилд нөлөөлдөг гормонууд тасалддаг байна. Грелин нь бидний хоолны дуршлыг нэмэгдүүлдэг бөгөөд лептин нь бидний цатгалан байдлыг мэдрэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Энгийнээр, хангалттай унтахгүй бол герлин нэмэгдэж лептин буурдаг ажээ. Судлаачид 495 эмэгтэйн нойрны үзүүлэлт, хооллолтын хэмжээ чанар дээр ажиглалт хийхэд нойр муу авах нь чанар муутай хоол их хэмжээгээр идэж байгаатай шууд хамааралтай байжээ.

 Тэгвэл сайн унтахын тулд юу идэх вэ?      

     Mediterranean хэмээх хоолны дэглэмийн талаар дуулж байсан уу? Шинэхэн хүнсний ногоо, бүхэл үрийн талх, будаа, самрыг голчлон хэрэглэх ба гурилан бүтээгдэхүүн, хэт боловсруулсан мөн хөлдөөсөн хүнс, лаазалсан бүтээгдэхүүн болон спиртийн хэрэглээг хязгаарлан бага хэрэглэхэд анхаардаг дэглэм юм.

giphy (10)

 Энэ дэглэм яагаад нөлөөтэй бэ?              

     Учир нь үүнд багтдаг гол хүнс болох сүү сүүн бүтээгдэхүүн, загас, интоор, киви зэрэг нь мелатонин, серотонин, омега-3 мөн витамин Д-р баялаг. Эдгээр шим тэжээлийн бодисууд нь серотониныг зохицуулахад тусалдаг бөгөөд улмаар нойронд чухал үүрэг гүйцэтгэдэг байна.      

healthy

   Нойр дутуу байх нь биднийг илүү их идэж, эрүүл бус хоол хүнс сонгоход хүргэдэг. Та заавал хатуу дэглэм барих шаардлагагүйгээр эхний ээлжид хэт боловсруулсан болон гурилан бүтээгдэхүүнээс татгалзан нойрны хэмнэлээ зохицуулж чадвал жингийн асуудал мөн шийдэгдэх боломжтойг харуулж байна.

youcando


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (4)
DR UROLOGIST [197.210.8.127] 2021/09/03
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COMYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) В
Зочин [103.26.195.12] 2021/08/27
ystoi zuw bn ene deglmiig dagwal saihan ch untaad bas turhneee
Bayr [103.26.193.180] 2021/08/25
Mongolchuudad bol guril idehgui bh hetsu l ym
Зочин [66.181.187.115] 2021/08/23
Thanks < 3
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/04/18
Холбоотой мэдээ
Бүх мэдээ

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.