Яриагаа мартагдахааргүй үлдээх есөн зөвлөмж

2021/08/25 Админ 1345 13 сэтгэгдэл

   

       Бодит байдал дээр хэн ч илтгэх ур чадвартай төрдөггүй ч харин хөгжүүлж сайжруулж бол болно. Тэгвэл МЛС Трэйнингийн “Реторик” хөтөлбөрийн багийн зүгээс яриагаа мартагдахааргүй болгох есөн зөвлөмжийг та бүхэнд хүргэж байна. 

1.   Яриагаа дэд хэсгүүдэд хуваах

    Та ярих гэж буй зүйлээ ном хэмээн төсөөлөөрэй. Ном дотроо олон бүлэгтэй, бүлэг болгон өөр агуулгыг илэрхийлдэг хирнээ бүгдэнг нь уншихад нэгэн цогц санааг илэрхийлж чаддаг шүү дээ. Үүнтэй адил хэрэв энэхүү логикийг яриандаа ашиглавал чухал ач холбогдолтой зүйлсийг сонсогчдод хүргэх, таны хэлж буй зүйлд анхаарлаа төвлөрүүлэхэд хялбар болгоно. Учир нь дэд хэсгүүд нийлэн нэгэн том агуулгыг цогцоор үзүүлж байгаа ч, схэсэг болгоныг тусад нь авч үзэхэд биеэ даасан санааг гаргаж өгдөг учраас анхаарлыг нь удаан хугацаанд татах боломжийг гарган өгч байгаа юм. Энэ нь мөн цэгцтэй учраас сонсоход хүртэл ойлгомжтой.

book

2.  Тодорхой баримтуудыг оруулах        

  Хүмүүс ихэвчлэн баримт, тоо, статистик болон гэрэл зураг хархаараа сонирхол нь хөдөлдөг. Иймэрмүү дүрслэл үүсгэх шигтгээ оруулж өгөхгүй бол яриа хэт хийсвэр болдог. Тодорхой баримттай ярьснаар таны ярьж буй зүйлсийг сонсогчид удаан хугацааны турш санах боломжтой.

fact

 3.    Тохиромжтой үгийг  хэрэглэх          

     Сонсогчдоо судлах хамгийн чухал. Тэд хэдий хэрийн насны хүмүүс бэ? боловсролын төвшин нь ямар бэ? гэх зэргийг тооцоолж үзсэний үндсэн дээр хүн бүр ойлгох боломжтой хэллэг, үгсийн санг ашиглах нь зөв. Ганц хоёрхон мэдэхгүй нэр томьёо нь тэднийг төөрөгдөлд оруулах цаашлаад үргэлжлүүлэн сонсох хүслийг мохоож болдог.  

 4.    Сонсогчийн ойлгодог зүйлээр хөшүүрэг хийх     

        Энэ арга өмнөх аргатай төстэй. Сонсогчид дундах түгээмэл ойлголт юу байна вэ? Тэдний мэддэг ойлголтыг олж аван яриандаа оруулах нь төвөгтэй ойлголтуудыг хүртэл ойлгомжтой мөн мартагдашгүй болгож чадна. Хүний яриан дундаас мэддэг зүйлээ олж сонсохоор цааш юу гэх нь сонирхолтой санагдаж эхэлдэг биз?  

5.    Сонсогчидтой харилцах         

    Тухайн сэдэв сэтгэл хөдөлгөм л биш бол сонсогчид монолог буюу ганц хүний яриаг нойрмоглохгүйгээр сонсох нь ховор байдаг. Өгч буй мэдээллийг тэд бүгдийг нь ойлгоод тогтоож байгаа гэж бодохоос илүүтэй, ярьж буй зүйлийнхээ талаар асуулт асуух, хариулсан тохиолдолд жижиг шагнал урамшуулал өгөх зэрэг нь таны захиасыг удаан хугацаанд санахад нь тусалдаг байна.

adience

6.    Хувийн түүхээсээ хуваалцах            

    Зарим хүмүүс өөрийнхөө талаар танихгүй хүмүүст ярих дургүй байдаг. Гэсэн хэдий ч сайн боловсруулсан түүх хэний ч санаанд тод буудаг билээ. Өөрийн дурсамжаасаа, ярих зүйлд тань холбоотой байж болохуйц, сэтгэл догдлуулсан хөгжилтэй түүхүүдээсээ хуваалцах чадвар чухал. Ярианд таны агуулгатай холбоотой содон түүх мардагдахгүй. Түүхийг санах бүрд ярианы агуулгыг давхар санах давуу талтай байдаг.

 7.      Орчин үеийн алдартай үг хэллэгийг ашиглах          

    Поп соёлын үг хэллэг нь бараг бүх сэдвээр илүү тод, мартагдашгүй яриа өрнүүлэхэд тусална. Тохирох хэллэгийг сонгох нь таны ярих гэж буй сэдвээс шууд хамааралтай. Киноноос, хошин шогоос, улс төрчдөөс авсан инээдтэй, ёгт хэллэгүүдийг хүмүүс олноор ашиглаж байгаа бол та яриандаа ашигла. Гол зорилго нь таны яриаг илүү ойлгохуйц, шингэц сайтай болгоход тустай. Гэхдээ хэтрүүлэх нь чухал сэдвийг ч инээдмийн яриа болгож чадах учраас нэгээс илүүгүй байвал зүгээр.

 8.    Бэлтгэлээ ханган итгэлтэйгээр яриагаа хүргэх      

      Хүмүүсийн өмнө  анх удаа танилцуулга хийх амаргүй. Алдаж ч болно. Алдаа бол ихэнхдээ бэлтгэл хангаагүйтэй холбоотой. Бэлтгэлээ сайтар базааж өөртөө итгэлтэй илтгэлээ танилцуулвал сонсож буй хүмүүс ч итгэн хүлээн авна. Өөртөө итгэж чадахгүй байгаа хүнд сонсогчид итгэх нь юу л бол. Тиймээс итгэлтэй ярихын тулд өмнөх бэлтгэл маш чухал билээ. Түүнчлэн аль болох тэмдэглэл харахгүй илтгэх нь сайн боловч шаардлагатай тохиолдолд харахаас битгий айгаарай.

prepare

 9.    Ишлэл ашиглах, хүчтэй уриалсан байдлаар дуусгах         

    Илтгэлийг үр дүнтэй төгсгөх нь яриагаа эхлүүлэхтэй адил чухал учраас энгийнээр талархсанаа хэлээд дуусгах нь үр дүнгүй. Алдартай ишлэлийг ашиглан сонсогчдийг яг одооноос үйлдэл хийхийг уриалсан, эрч хүч өгсөн байдлаар дуусгах. Энэ нь таны захиас үзэгчдийн ой санамжид илүү удаан үлдэх боломжийг олгодог.  

 

motivate

 

Дэлгэрэнгүйг илтгэл бичих, ур чадварын РЕТОРИК хөтөлбөрөөс...

Бүртгүүлэх холбоос: https://forms.gle/8vJyLjHQdgtzPrpVA

 

 

 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (13)
DR UROLOGIST [197.210.8.127] 2021/09/03
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COMYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) В
Dorj [103.26.195.12] 2021/08/27
hund saihan emh tsegtstee, towch yrij oilguulna gedeg bol mash tom chadwar shuu huuhduud mini
Зочин [192.82.71.103] 2021/08/27
Yoo en bur nicee ymnee yg ed narig heregjulchwel bur alkad bn
Nora [66.181.161.122] 2021/08/25
Хэрэгтэй мэдээлэл байна. Баярлалаа.
Зочин [202.9.46.252] 2021/08/25
wow engiin hirnee mash heregtei zuvulguu bn bayrlalaa
Зочин [202.126.88.64] 2021/08/25
Heregtei medeelel ugsund bayarllaa ♥️
Зочин [64.119.19.15] 2021/08/25
bayarllaa
Зочин [66.181.161.16] 2021/08/25
Bayrllaa
Зочин [202.9.47.51] 2021/08/25
89
Зочин [202.9.47.51] 2021/08/25
yanztai
Зочин [202.9.47.51] 2021/08/25
bayrlalaa
Зочин [202.9.47.51] 2021/08/25
cool
Undy [66.181.161.16] 2021/08/25
Urgelj heregtei medeelel ugdugt bayrllaa ❤️
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.