Компьютер тоглоомын эрүүл мэндэд үзүүлэх нөлөө

2021/08/27 Админ 538 7 сэтгэгдэл

    

  Зөвхөн өсвөр насныхан гэлтгүй насанд хүрсэн хүмүүс хүртэл компьютер тоглоомонд цагаа зарцуулдаг болсон нь судалгаагаар батлагджээ. Нийт тоглодог хүмүүсийн зөвхөн 21% нь л 18-н наснаас доош үеийнхэн байдаг байна. Компьютер тоглоом хүмүүсийн хувьд дан ганц хоби болхоос гадна и-спорт болох хүртлээ хөгжөөд байгаа билээ. Тэгвэл хэт их тоглох нь эрүүл мэндэд ямар нөлөөтэй байдаг талаар авч үзье.

Компьютер тоглохын сайн тал

    Тоглоомын хор хөнөөлийн талаар ярихын өмнө түүний ашиг тусын талаар дурдах нь зүйтэй. Виртуал ертөнцөд тоглоомчид бие биетэйгээ харилцах, тодорхой нэг даалгаврыг хамтын ажиллагаагаар биелүүлэх зэрэг нь тэдний ганцаардлаас зугтах хэрэгсэл нь болж өгч байгаа юм.

lonely

    Түүнчлэн нэг зүйлд анхаарлаа удаан төвлөрүүлэх, орон зайн баримжаа сайжрах болон өгөгдсөн даалгаврын учир шалтгааны үндэслэлийг олж харах зэрэг чадварууд хөгждөг байна. Гэхдээ эдгээр чадваруудыг гадаах ертөнцөд ашиглах бүрэн боломжтой гэж хэлж болохгүй юм.

     Мөн ADHD буюу анхаарал дутмагших, хэт хөдөлгөөнтөх эмгэгтэй хүүхэд сэтгэн бодох чадвараа дээшлүүлэх, мэс засалчдад техникийн нарийн төвөгтэй үйл ажиллагаа явуулахад хүртэл ашигтайгаар нөлөөлдөг байна.  

Тэгвэл авч болох гэмтэл нь юу вэ?

  •  Биеийн хувьд сөргөөр нөлөөлөх нь:      

     Нэг нийтлэг өвчлөл бол карпел туннелийн синдром юм. Ихэвчлэн оффисын ажилчид болон видео тоглоомчид өртөмтгий байдаг ба карпал туннелийн хам шинж нь бугуйнд мэдрэлийн үрэвсэл үүсгэдэг бөгөөд энэ нь бугуй хөшиж өвдөх мөн мэдээ алдалтын шинж тэмдэг илэрдэг.            

   “Тоглоомчдын эрхий” гэж нэрлэдэг эмгэг байдаг бөгөөд энэ нь эрхий хурууны шөрмөс үрэвсэн хөдөлгөхөд хүндрэл үүсэх, хавдах шинж илэрдэг. Түүнчлэн нарийссан теносиновит буюу үеийн архаг үрэвслийн улмаас хуруу нугалсан байрандаа гацах мөн нугалаа хэлбэрийн тохойтой болдог байна.       

tumb  

     Дэлгэцийн урд удаан хугацааны туршид идэвхигүй хөдөлгөөнтэй суух нь өсвөр насныхан болон насанд хүрэгчдийг жин нэмэхэд хүргэдэг. Хүмүүс видео тоглоом тоглож байх үедээ мэдрэлийн стресс их авдаг ба хоолны дуршил төрж байгаа эсэхээс үл хамааран их хэмжээний хоол иддэг нь мөн таргалалтад нөлөөлж байна. Түүнчлэн холын хараа муудах нь тоглоомчдын дунд түгээмэл эмгэг билээ.  

  •  Сэтгэцийн хувьд сөргөөр нөлөөлөх нь:       

    Нэг талаасаа видео тоглоомонд донтох нь сэтгэлзүйн асуудлыг бий болгодог. Интернет тоглоомын эмгэг (IGD) нь нойргүйдэл, сэтгэл гутрал, түгшүүр зэрэгтэй мөн холбоотой байдаг ба үргэлжлүүлэн судлагдсаар байгаа юм.          

    Видео тоглоомонд хүчирхийллийг түгээмэл харуулдаг нь өсвөр насныхан болон залуучуудыг мэдрэмтгий болгон тэр ч байтугай хүчирхийлэл үйлдэхэд хүргэдэг хөшүүрэг болж байгаа нь харамсалтай.           

   Ямар ч зүйлийн тунг нь хэтрүүлэхэд хор болдог учраас хэм хэмжээг нь тааруулах нь чухал. Видео тоглоомноос үүдэлтэй ихэнх хор уршгийг буцаад засч болдог учраас дэлгэцийн өмнө зарцуулж буй цагаа хязгаарлах, дасгал хийх мөн гадаад ертөнцтэй илүү харилцах нь зүйтэй.     

self-control      

    Өөрийгөө боловсруулах, мэдлэг мэдээллээр цэнэглэж байх нь тохиолдож болох хохирлоос өөрийгөө урьдчилан сэргийлж буй хэрэг бөгөөд хэрэв тоглоом хэтрүүлэн тоголдог бол гарын бугуй, тохой, нүд мөн сэтгэцийн эрүүл мэнддээ давхар анхаарай. Удаан зогсолтгүй суухын оронд бага зэргийн хөдөлгөөн, сунгалт хийх, 20-20-20-н дүрмийг мөрдөх 20 минут болоод 20 секунтын турш 20 метрээс хол зүйл харах зэрэг энгийн хэрнээ үр дүнтэй үйлдлийг зуршил болгон өөрийнхөө эрүүл мэндийг хамгаалаарай.


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (7)
Ariun Oyun [103.26.195.12] 2021/08/27
huuhduuddee unshuulnaa thanks
Зочин [192.82.71.103] 2021/08/27
Pc hurdan ongoogoosoi
Зочин [66.181.161.61] 2021/08/27
goy niitlel bna
Зочин [66.181.161.61] 2021/08/27
thanks a lot
Зочин [59.153.87.233] 2021/08/27
Iiim oilgomjtoi ym unshih amar ymaa
Зочин [59.153.87.233] 2021/08/27
Bayrllaa
Зочин [59.153.87.233] 2021/08/27
Aaaaan odooo l oilgoloo
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2018/06/18

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.