2021 оны Англи хэл сурах шилдэг таван вебсайт

2021/09/13 Админ 2868 0 сэтгэгдэл

 

    Одоогийн байдлаар хүмүүст англи хэл сурах онлайн платформыг санал болгож буй вебсайтууд тийм ч ховор биш болжээ. Тэгвэл 2021 онд англи хэл сурах шилдэг 5 вебсайтыг танилцуулъя.

1.   Duolingo

     Гадаад хэлийг бие даан сурч байгаа хүмүүсийн хувьд Duolingo тийм ч сонин биш байх. Хэрэглэхэд хялбар, нүдэнд тохирсон зураг болон дүрслэл ашигладаг вебсайт юм. Мөн илүү хэрэглэгчдэд тохиромжтой байлгах үүднээс өөрийн Duolingo аппликешнийг санал болгодог.

   Нэг доор олон хэлийг сурахаар тохируулж болдог нь энэ апп-н давуу тал юм. Мөн та сонсох, ярих, унших, бичгийн чадвараа хослуулан сайжруулах боломжтой.

duoduo

  Түүнчлэн бүртгүүлэх явц 5 минут хүрэхгүй хугацаанд үргэлжилдэг. Бүртгүүлсний дараагаар танд өдөр тутам хийх дадлага хийх зорилт тавигдаж эхэлдэг бөгөөд зорилтот төвшинүүдэд анхан шат, дундаж, ахисан төвшин ордог бөгөөд өдөрт 5-20 минут хүртэл орохоо тохируулдаг. Түүнчлэн таны үр дүнг бүртгэн явдаг учраас өөрийгөө хэр хэмжээнд явж байгааг тогтмол хянах боломжтой.

Веб сайт: https://www.duolingo.com/

2.   Elllo.org 

   2003 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн учраас бие даан Англи хэл суралцагчид сайн мэдэх байх. 17 гаруй жил хөгжүүлсэн хичээлийн систем улам л чанаржиж байна. Ялангуяа Англи хэлний сонсголоо хөгжүүлэх хүсэлтэй хүнд тохиромжтой.

  Хичээлүүд нь төвшин төвшингөөрөө хуваагдсан учраас тохирохоосоо эхлэн хичээлээ үзээрэй. Түүнчлэн бие даан хийх дасгалууд их учир анхан шатнаас дунд мөн ахисан төвшин хүртэл сайжрах боломжтой.

ellllo

  Аудио хичээл бүр аудио сонсох, харилцан яриа, үгсийн сан (тайлбар болон жишээтэйгээ) олон сонголттой асуултууд болон дасгалууд багтдаг. Ello дээрх аудио ба видео нь хэтэрхий урт биш бөгөөд сонсох, ярианы дасгал хослуулан ашиглахад маш тохиромжтой. Энэ вебсайтыг ашигласнаар дараа та сонсох, ярих, дүрэм мөн үгсийн сан тань сайжирч байгааг анзаарах болно.

Веб сайт: https://elllo.org/index.htm

3.   Learn English at Lang-8

   Энэхүү вэбсайт нь маш үр дүнтэй бичих дадлага хийхэд тусалдаг бөгөөд хамгийн чухал нь энд англи хэлийг онлайнаар үнэ төлбөргүй сурч болоход байгаа юм. Түүгээр зогсохгүй, та гадаадын иргэдэд англи хэл дээрх өгүүлбэрийг засварлах, туслах боломжтой, та ч мөн адил тусламж авч болно.

   Lang-8 дээр бүртгүүлэх их амархан бөгөөд Facebook, Twitter, Gmail-ээсээ сонгоод бүртгэл үүсгэчихнэ. Бусад вэб сайтуудыг бодвол та өөрөө сэдвээ сонгох, унших нийтлэлийнхээ үгсийн санг бүрдүүлэх боломжтой.

Lang-8.com_Logo

   Доторх гишүүдийн тоо нь их бөгөөд дэлхийн булан бүрээс олон олон сэтгэгдлүүд ирсэн байдаг. Энэ вэбсайт нь бие даан суралцах өндөр чадвартай, идэвхтэй судладаг, ялангуяа дэлхийн өнцөг булан бүрд найз нөхөдтэй болох хүсэлтэй хүмүүст тохиромжтой.

Веб сайт: https://lang-8.com/

4.   BBC  Learning English 

   Энэхүү сайт нь маш эртнийх бөгөөд 1943 онд анх байгуулагдаж байсан. Энэ суваг нь өндөр чанартай хичээлээр төрөл бүрийн сэдвийг боловсруулан гаргадаг.

   Энэхүү вэбсайтаас онлайнаар англи хэл сурахыг хүсч буй хүмүүсийн анхаарах ёстой нэг чухал зүйл бол та BBC -д суралцахаасаа өмнө Англи хэлний талаар хамгийн наад захын мэдлэгтэй байх ёстой.

bbc

   Хичээл бүрд видео, видео контент нийтлэл, агуулгад гарч буй шинэ үгсийн сан, дурдсан агуулгын талаарх асуултууд орно. Энэхүү вебсайтаас суралцах үед та аудио болон хичээлийн агуулгыг компьютер дээрээ татаж аваад дараа нь үзэх боломжтой.

Веб сайт: https://www.bbc.co.uk/learningenglish/

5.   Talk English

  Нэрээс нь харахад л энэ вебсайт нь үр дүнтэй ярих дадлага хийхэд тусалдаг. Аудио хичээл дагалддаг тул таны сонсох чадварыг сайжруулдаг.

   Үүний зэрэгцээ вебсайтын хэрэглэгчид энэ хэлийг үр дүнтэй сурахад туслах зорилгоор англи хэл дээр өргөн хэрэглэгддэг үгсийн санг (өдөр тутамд хэрэглэгддэг хар ярианы үгс мөн багтдаг) хавсаргадаг.

talkenglish (1)

 Түүнчлэн хичээлийн агуулга бүрээр англи хэлний харилцаанд түгээмэл хэрэглэгддэг өгүүлбэрийн бүтцийг сурах болно. Харин аудио нь бодит амьдрал дээр хэрхэн ашиглагддагийг тайлбарлан харуулдаг.

Веб сайт: https://www.talkenglish.com/

   Англи хэлийг онлайнаар сурахад тань туслах шилдэг 5 вэбсайтыг дээр жагсаалаа. Танд суралцах өндөр амжилтыг хүсье!

uucan


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2018/09/13

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.