Үр дүнтэй харилцааг хэрхэн хөгжүүлэх вэ

2021/11/23 Админ 1211 0 сэтгэгдэл

 

Та нэг удаа ч болов харилцуураа тасалж эсвэл уулзалтаа орхиж, дотроо “Энэ хүн юу яриад байваа” гэж бодон уурлах нь хэвийн үзэгдэл биш юм.

Тодорхой бөгөөд үр дүнтэй бодит харилцаа нь ажлын байрны стрессийг бууруулах, ажлын бүтээмжийг дээшлүүлэх, хамтран ажиллагсадтайгаа илүү сайн харилцаа холбоо тогтоох хамгийн хялбар аргуудын нэг юм. Гэхдээ өөрөөсөө өөр харилцааны хэв маягтай хүнтэй харьцахад заримдаа маш хэцүү, бараг л өөр гараг дээр ирсэн юм шиг эвгүй санагддаг. Хүмүүсийн харилцааны хэв маягийн ялгаа нь ихэвчлэн хэрэгцээ, туршлага гэхээсээ илүү шаналал, ойлгомжгүй байдал бий болдог. Янз бүрийн үзэл бодолтой, янз бүрийн хүмүүстэй хамтарч ажиллах нь бидэнд ашигтай хэдий ч  тэдний санал болгож буй бүх зүйлийг ашиглахын тулд бид ижил хэлээр ярих хэрэгтэй.

Ажил дээрх харилцааны янз бүрийн хэв маягийг ойлгох хамгийн хялбар аргуудыг, мөн юу ярихаас, хэнтэй ярихаас үл хамаарч өөрийгөө хэрхэн бусдад бүрэн ойлгуулж сонсгох талаар авч үзье.

1. Харилцааны өөр өөр хэв маягууд

Ажлын өдрийн 80% -ийг бид уулзалт, утас, и-мэйлд хариу өгөхөд зарцуулдаг гэсэн судалгаа гарсан бөгөөд ажлын байран дахь амьд харилцаа холбоо үргэлж амар хялбар байдаггүй. Мөн тааламжтай байх нь ч ховор байдаг.2020 оны Харвардын Бизнесийн тоймоос харахад менежерүүдийн 69% нь ажилтнуудтайгаа харьцахад таагүй байдаг гэж хариулсан байдаг.Ажлын байран дээрх ихэнх хямрал зөрчилдөөн харилцааны янз бүрийн хэв маягийг шийдвэрлэхэд үүсдэг. Өөрөөс тань өөр хэв маягаар ярьдаг хүмүүстэй харьцах нь таныг шууд стресст оруулдаг.  Энэ нь таны ажлын цаг хугацааг хороохоос гадна, сэтгэлээр унах, уурлах, бухимдах мэдрэмжийг төрүүлдэг. Таны хувьд өөр санагдаж байгаа харилцааны хэв маяг тухайн хүндээ бол хэвийн зүйл бөгөөд харин түүнд таны хэв маяг хэвийн бус санагдах боломжтойг ойлгох хэрэгтэй.  Өөр өөр харилцааны хэв маягийг ойлгоно гэдэг нь өөрөө маш том сорилт юм. Тухайн хүнийхээ үнэ цэнэтэй чанарыг илүүтэй олж харах нь хандлагаа өөрчлөх процессыг хялбар болгодог. Хамгийн хэцүү нь, тухайн хүн өөртэй нь хэрхэн харилцах  талаар бидэнд мэдээлэл өгдөггүй.

 2. Марк Мурфигийн тодорхойлсон харилцааны хэв маяг

Хамгийн шилдэг борлуулалттай номын зохиолч, манлайлагч Марк Мурфигийн тодорхойлсон харилцааны хэв маягуудтай танилцья. Үүнд: Судалгааны задлан шинжээч, Зөн билэг дээр суурилсан таамаглагч, Ажил үүргийн буюу албан харилцагч, Хувийн шинж чанартай харилцагч зэрэг орно.Мурфигийн арга барил нь харилцааны хэв маягын гол чухал зүйлсийг хэрхэн сайн эзэмшиж болох талаар голлон анхаардаг.

Түүний тайлбарласнаар "Хэний ч харилцааны хэв маяг бусдаасаа илүү дээр байна гэж байхгүй, бүгд өөрөө өөртөө зөв. Гэхдээ нэг эсвэл нэг мянган хүнтэй харьцах эсэхээс үл хамааран харилцааны хэв маягаа буруу сонговол хэн ч таныг сонсохгүйгээс гадна тэрнээс ч дор асуудлууд үүсэж болзошгүй. Тиймээс бусад хэв маягуудыг ойлгож, суралцаж, аль болох уян хатан байх хэрэгтэй." Мурфигийн харилцааны хэв маяг тус бүрийн шинж чанарыг авч үзэе. Хүмүүс яг юуг хүлээн зөвшөөрдөг, юуг хүлээн зөвшөөрдөггүй талаар мөн танаас өөр харилцааны хэв маягтай хүмүүстэй хэрхэн үр дүнтэй харилцах вэ?

3. Харилцааны аналитик хэв маяг

Харилцааны Аналитик хэв маягтай бол та хатуу өгөгдөл, тоо, тодорхой зүйлс болон хэл шинжлэлд дуртай. Иймээс та бүдэг бадаг тодорхойгүй яриатай, логиктой ярианаас сэтгэл хөдлөл ихтэй яриа руу шилждэг хүмүүсээс ихэвчлэн болгоомжилдог.Мурфигийн өгч буй нэгэн жишээ: Нэгэн борлуулагч уулзалтад оролцож, "борлуулалт эерэг байна" гэсэн мэдэгдэл сонсжээ. Тэрээр “Эерэг гэдэг нь юу гэсэн үг вэ? 5.2% эсвэл 8.9% үү? Надад тодорхой тоо өгөөч! Гэж хэлсэн гэдэг.

Аналитик харилцааны хэв маягтай байхын нэг давуу тал нь тухайн хүний бусадтай харилцах харилцаа холбоо нь ихэнхдээ логик дэс дараалалтай сэтгэл хөдлөлгүй байдаг тул аливаа асуудалд цаг үрэх нь бага  хэдий ч бас нэг сул талтай. Хэн нэгэн түүнтэй тодорхойгүй ямар нэг сэдвээр ярилцах үед тухайн хүн хүйтэн хөндий мэдрэмж авч, хүндхэн байдалд орж магадгүй юм.

4. Зөн билэг дээр суурилсан таамаглагч, том зургаар хардаг

Зөн совингийн харилцааны хэв маяг нь аналитик харилцааны хэв маягийн эсрэг тал нь байдаг.Мэдээлэл, тодорхой алхмуудад анхаарал хандуулахын оронд зөн совинтой харилцааны хэв маяг нь аливааг томоор харж, мэдрэмж нь цэцэглэн хөгждөг. Шугаман дараалал, алхам алхмын зааварчилгаа, дэлгэрэнгүй мэдээлэл зэрэг нь тэдэнд чухал биш.

Үүний оронд тэд хамгийн чухал зүйл рүү шууд алгасах боломжийг эрэлхийлдэг бөгөөд том зураглал, таамаг, аз сорьсон зүйлд дуртай.Хэрэв та бусдаас асуудалд хандах хандлага болон харилцааны явцад хурдан түргэн хариулт хүсдэг бол ийм харилцааны хэв маягтай хүн танд яг тохирно.

5. Функционал хэв маяг

Харилцаа холбооны функционал хэв маягтай хүний ​​хувьд үйл явцад дуртай байдаг.Ийм төрлийн хүмүүс аливааг алхам алхмаар хийх гарын авлага, дэлгэрэнгүй мэдээлэл, цаг хугацаа тооцоолох, төлөвлөгөө гаргах дуртай. Тэд өөр хүнтэй ярилцаж байхдаа аливаа нэг зүйлийг орхигдуулахгүйн тулд эхнээс нь дуустал нарийвчлан судалж үзэхийг хүсдэг байна. Мөн ажлын байран дээр харилцааны энэхүү функционал хэв маяг нь маш их ашиг тусаа өгдөг. Гэсэн хэдий ч, энэ нь таныг жаахан уйтгартай нэгэн болгож орхидог байна.Харилцаа холбоо ажлын байранд хэр чухал болохыг дээр дурдсан.  Байгууллагын ажилтнууд зургаан минут тутамд и-мэйлээ шалгадаг бол ихэнх хүмүүс харилцаа холбооны хэрэгсэлд сатааралгүйгээр өдөрт ердөө 1 цаг 12 минут төвлөрч, цагийг үр бүтээлтэй өнгөрөөдөг.

Илүү их амжилтад хүрэх эсэх нь таны бусадтай хэр ойлгомжтой, зөв харилцаж байгаагаас шалтгаална.Энэ нь мэдээж амаргүй. Гэхдээ эргэн тойрны хүмүүсийн харилцааны хэв маягийг ойлгосноор бид бусдад өөрийгөө сонсгох хүчтэй нөлөөтэй арга барилд суралцдаг байна.

 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Холбоотой мэдээ
Бүх мэдээ

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.