Өөрийгөө хөгжүүлэхэд тусалъя

2021/12/30 Админ 1456 0 сэтгэгдэл

 

Өөрийгөө хөгжүүлж бусдаас нэг алхам урд алхахын тулд хэрхэх вэ?

1.Алдаагаа даван туулж сур 

Цаг хугацаа буцаж ирэхгүй учир дэмий бүү өнгөрөө. Хийснээ сайтар хяна. Алдаан дээрээ бус, дахин давтахгүй байхад анхаараарай. Түүнчлэн амьдралд шинэ эргэлт болсон зүйлээс ч гаргах үр дүнгээс тунгааж сур.

2.Бүгд муу байвал сайны тухай л бод 

Эргэн тойронд дайсагнал байгаа боловч эцэстээ тэр бүхнээс эерэг талыг олж болно. Хүлээцтэй хандвал та хэзээд ялагч байх болно.

3.Төлөвлөгөө гаргах. 
Зүгээр ч нэг төлөвлөгөө биш, маргааш бүтэн сайнд, ирэх долоо хоногт, дараагийн сард юу хийхээ жагсааж бичээд гүйцэтгэх хэмжээгээр нь хураангуйлж бай. Дараа нь нүдэнд байнга харагдахаар газруудад төлөвлөсөн зүйлүүдээ жижиг хуудаснуудад бичээд наачихвал тун ашигтай.

4.Юун дээр цаг алддагаа шинж. 

Цагийг алдах ёсгүй. Жишээлбэл ажлын цагаар найзтайгаа утсаар бүү чалч, харин дасгалын заал юмуу бассейнд түүнийгээ аваачвал эрүүл мэндэд ч хэрэгтэй.

5.Шийдсэнээ хэрэгжүүл.

Амтлаг зүйл идэхгүй байхаар шийдсэн бол идэхгүй л байх хэрэгтэй. Энэ бол хийрхлийн нэг удаагийн салхи биш, сайтар бодсон шийдвэр гэж өөртөө хэл. Гол нь та өөрөөрөө бахархаж, хэлснээ хийдэг ховорхон хүмүүсийн нэг болж чадна. Хамгийн гол нь чи шийдсэнээ л хийх ёстой.

6.Өнөөдөр хийж болох зүйлийг маргааш гэж бүү хуримтлуул. 

Амьдрал энгийн зүйлүүдээс бүрддэг. Уйтгартай мэт санагдах хийгдээгүй бяцхан зүйлсийг хуримтлуулахгүй байхыг хичээ. Тэднийг шуурхайлан хийгээд л бай. Тэгвэл амрах цагтаа тухтай амарч чадна шүү дээ.

7.Ирээдүйнхээ тухай төсөөлөлтэй бай.

Зорилго нарийн байх тусам гүйцэтгэгдэх магадлал өндөр байдаг. Жишээлэхэд орой диван дээр хэвтээд энэ жил яавал англи хэл сураад бас жолоочын үнэмлэхтэй болох вэ гэж бодож байгаа нь сайн хэрэг ч нарийн төлөвлөгөө гаргаж түүнийгээ хэрэгжүүл. Хүн нэгэнт төлөвлөсөн зүйлээ хийх магадлал өндөр байдаг. Мөн үл хөдлөх хөрөнгө худалдаж авах, албан тушаал дэвших, бага насны мөрөөдлөө биелүүлэх зэрэг хугацаагаа багцаалдаг байх нь ашигтай.

8.Зорилгоо багцалж тодорхойл.

Бидэнд шаардагдах олон зүйл байж болно. Хуудас цаас аваад энэ насандаа амжуулахаар үнэхээр мөрөөддөг зүйлсээ “Миний зорилго” гэсэн гарчигтайгаар бич. Нэлээд хэдэн жижиг зорилго нийлээд ганц зорилго болж ч болох юм. Зорилгоо биелүүлж чадаагүй ч санаа зовох хэрэггүй, ямар ч байсан хийсэн шүү дээ. Амжуулаад ирэхийн цагт цааш өөр ихийг хиймээр санагдаж байнга урагшаа давшиж, амжилтандаа урамших болно.

9.Өөртөө хувийн өндөр түвшин тогтоо.

Илүү сайн гэгдсэн жижиг зүйлсийг бүү орхи гэж өөртөө байнга ярьж бай. жижиг байтугай өчүүхэн зүйлийг ч бүү орхи. Дургүй гээд зүгээр байж байхын оронд ажил чинь таалагдахгүй байвал өөр газар оч. Өөрөө өөрийгөө хамгаалж, хүссэнээ хийж сур.

 

10.Эрхэмлэх цагаа өдөр бүр онцгойлон зааглаж бай.

Үүний тулд ойрын үеийн төлөвлөгөөгөө сайтар бод. Шинэ бүртгэл гаргаж, хийсэн зүйлээ тунгаан, хуучин заримыгаа дар, бүхнийг шүүн тунгаа.

 

 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/03/30
Холбоотой мэдээ
Бүх мэдээ

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.