2022 оны бизнесийн топ трендүүд

2022/01/06 Админ 970 0 сэтгэгдэл

 

Бизнесийн бүхийл салбар дах компаниуд хурдтай өөрчлөлттэй хөл нийлүүлэхээр тэмцэж байна. Мөн түүнчлэн, цаг агаарын өөрчлөлт болон улс төр, эдийн засгийн эрх мэдлийн шилжилт гэх мэт томоохон өөрчлөлт, сорилтуудтай тулгарч байна. Товчхондоо дэлхий маш хурдтай өөрчлөгдөж байгаа учраас байгууллагууд хөл нийлүүлэн алхаж суралцах хэрэгтэй.

Доорх 8 гол трендээс бизнесүүд өөрчлөлттэй хөл нийлүүлэхийн тулд хэрхэн хөгжиж байгааг харна уу.

Тренд 1: Тогтвортой, уян хатан үйл ажиллагаа

Байгууллага бүр бизнес эрхлэлтээс үүдэлтэй байгаль орчинд учрах сөрөг нөлөөллийг бүрмөсөн арилгах эсхүл бууруулах арга зам эрэлхийлэх шаардлагатай болсон. Нийлүүлэлтийн гинжин хэлхээнээс үүсэх нүүрстөрөгчийн давхар ислийг бууруулах нь байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулах эхний алхам бөгөөд зарим томоохон бизнесүүд зөвхөн нийлүүлэлтийн сүлжээ төдийгүй бизнесийн үйл ажиллагааны бүх функцууд дах тогтвортой байдлыг сайжруулах чиглэлээр ажиллаж байна. Уян хатан байдал нь өөрчлөлт хийж урт хугацаандаа тэсч үлдэхийг хэлдэг учраас тогтвортой байдал нь уян хатан байдалтай холбогдох нь мэдээж хэрэг юм. Аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээ байгаль орчинд хэрхэн нөлөөлж байгаа нь хэрэглэгчдийн худалдан авалтад нөлөөлдөг болсон учраас тогтвортой байдлыг үл тоомсорлодог бизнесүүд амжилт гаргах нь эргэлзээтэй болсон.

Тренд 2: Хүн ажилтан болон ухаалаг роботуудын хоорондын тэнцвэр

Өмнө нь хүмүүсийн гүйцэтгэдэг байсан ажлыг гүйцэтгэж чадах маш чадварлаг роботууд болон хиймэл оюун ухаан (AI) системүүд бий болоод байна. Үүнтэй холбоотойгоор ажил олгогчид хэд хэдэн түлхүүр асуултуудын хариултыг олох шаардлагатай болсон. Үүнд: Ухаалаг машин болон хүний оюун ухааны тэнцвэрийг бид хэрхэн олох вэ? Ямар ажлуудыг машин ашиглан гүйцэтгэх нь тохиромжтой вэ? Ямар ажлуудыг хүнээр хийлгэх нь зөв бэ? Автоматжуулалт салбар бүрт нөлөөлөх нь эргэлзээгүй болсон учраас бизнес эрхлэгчид байгууллага болон ажилтнуудаа ажиллах шинэ хэв маягт бэлтгэх шаардлага үүсээд байна.

Тренд 3: Ажиллах хүчний болон ажилтны туршлага/сэтгэгдлийн өөрчлөлт  

Ажиллах хүчний насжилт залуужиж, гэрээт болон зайнаас ажиллагсдын тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор бидний ажиллах арга барил өөрчлөгдөж байна. Мэттью Моттола, Мэттью Коатни нар "Хүн үүл" номондоо байгууллагууд гэрээт ажилтнуудыг зайнаас ажиллуулж эхэлсэнээр уламжлалт бүтэн цагийн ажил эрхлэлт өнгөрсөн түүх болж үлдэнэ гэсэн санаа дэвшүүлсэн байна.

Тренд 4: Хавтгай бүтэцтэй, илүү уян хатан байгууллагууд

Байгууллагууд маш олон шатлалтай, хатуу бүтэц бүхий уламжлалт загвартай байсан ч удирдлагууд илүү хавтгай, уян хатан бүтцийн хэрэгцээ үүсч байгааг ухааран шилжилт хийж эхлэсэн. Ингэснээр бизнесүүд маш хурдтайгаар байгуудын зохион байгуулалтыг хийж, өөрчлөлтөд хариу үзүүлж чаддаг болсон. Энэ нь нөгөөтэйгүүр гэрээт болон зайнаас ажиллагсдын тоо нэмэгдэж байгаа гэх мэт ажиллах хэв маягийн өөрчлөлтөд үзүүлж буй хариу үйлдэл юм. Байгууллагууд дээрээс доош чиглэсэн пирамид бүтцээс татгалзсанаар уян хатан, хавтгай зохион байгуулалтын бүтцийн эрин үе ирээд байна.

Тренд 5: Чин сэтгэл, бодот байдал

Өнөөгийн хэрэглэгчид брэндүүдтэй илүү утга учир бүхий холбоо үүсгэхийг хүсдэг болсон. Энэхүү холболтын хэрэгцээ нь чин сэтгэл, бодот байдлыг бизнесийн тренд болоход хүргээд байна. Мөн үүгээр дамжуулан хэрэглэгчидтэйгээ холбоо үүсгэхэд тусладаг. Яагаад гэвэл хэрэглэгчид брендүүд эсхүл брэндийн эздийг үнэнч шударга байдал, найдвартай байдал, бусдыг гэх сэтгэл, өрөвч сэтгэл, даруу төлөв байдал бүр цаашилбал магадгүй бага зэрэг эмзэг байдал, айдсын бэлэг тэмдэг болгож харах дуртай байдаг. Товчхондоо хэрэглэгчид брендүүдийг зөвхөн ашиг олохоос илүүтэй нийгэмд тулгараад байгаа асуудлыг шийдвэрлэхэд анхаарал хандуулаасай гэж хүсдэг.

Тренд 6: Зорилготой бизнес

Энэхүү тренд нь өмнөх трендтэй харилцан хамааралтай бөгөөд байгууллага ямар нэгэн утга учир, үнэ цэнэ бүхий зорилгын төлөө оршин байдгаас зөвхөн ашиг олох зорилгоор үйл ажиллагаа явуулдаггүй гэсэн санаагаар тайлбарлагдана. Зорилго нь байгууллага яагаад оршин тогтнож буйг тодорхойлогч юм. Хамгийн чухал нь хүчирхэг зорилго нь аль нэг зүйлийг хийх сайн арга, илүү сайхан дэлхийг бий болгох гэх мэт байгууллагын хувьд чухал зүйлсийг бүтээх хүч болдог.

Чиг хандлага 7: Хамтын өрсөлдөөн ба интеграцчилал

Бид аутсорсинг хийснээр бараг бүх зүйлийг хийх боломжтой цаг үед амьдарч байна. Дэлхийн бизнесийн ертөнц хэзээ ч ингэж нэгдэж байгаагүй. Бизнесийн томоохон сорилтуудыг хамтын хүчээр даван туулах болсон нь үнэхээр сайхан хэрэг юм. Ирээдүйд бусад байгууллагатай нягт хамтран ажиллахгүйгээр амжилтанд хүрэх нь үнэхээр хэцүү байх болно. Практикт нийлүүлэлтийн гинжин сүлжээнүүд, өгөгдлүүд нэгтгэгдэж, байгууллагууд өгөгдлөө хуваалцах, тэр ч байтугай өрсөлдөгчид хамтран ажиллана гэсэн үг юм.

Тренд 8: Санхүүжилтийн шинэ хэлбэрүүд

Компаниудын санхүүжилт босгох арга замууд ч өөрчлөгдөж бизнесүүдийг хөрөнгө оруулагчид болон хандивлагчидтай холбох шинэ платформууд болон механизмууд бий болсон. Эдгээрт олон нийтээс хөрөнгө босгох буюу crowdfunding, initial coin offerings (ICOs) буюу шинээр криптовалют, цахим мөнгө гаргах, хөгжүүлэх зорилгоор олон нийтээс хөрөнгө оруулалт татах, токен гаргах болон SPACs буюу тусгай зориулалттай худалдан авалтын компаниудын үйл ажиллагаа зэрэг багтана. Эдгээр шинэ аргуудын ихэнх нь төвлөрсөн бус санхүүгийн хөдөлгөөнөөс үүдэлтэй бөгөөд зээлэх, арилжих зэрэг санхүүгийн үйлчилгээнүүд олон нийтийн, төвлөрсөн бус блокчэйн сүлжээний тусламжтайгаар хүнээс хүнд чиглэсэн байдлаар явагддаг.

Эдгээр найман чиг хандлагаас гадна 2022 онд хиймэл оюун ухаан, өсөн нэмэгдэж буй дижиталчлал зэрэг технологийн өөрчлөлтийн чиг хандлага гарч ирэх бөгөөд үүнд компани бүр бэлэн байх ёстой.


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/04/20
Холбоотой мэдээ
Бүх мэдээ

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.