Виртуал борлуулалтын үеэр гардаг 16 түгээмэл алдаа

2022/01/24 Админ 1057 0 сэтгэгдэл

 

  1. Видео ашиглахгүй байх: Видео нь худалдан авагчидтай харилцаа холбоо тогтооход тусалдаг. Цахимаар борлуулалтын уулзалт хийж байгаа бол худалдан авагч видеогоо хуваалцаагүй байсан ч та камераа заавал өгөөрэй. Хэрэв та худалдан авагчдаа видео ашиглах болно гэдгээ урьдчилан мэдэгдвэл тэд ч бас дүрсээ хуваалцах болно.
  2. Гэрэлтүүлэг: Таны араас гэрэл тусвал нүүрийг харахад, дээрээс хурц гэрэл тусвал сүүдэр үүсгэдэг. Харин жигд гэрэлтүүлэгтэй өрөөнд цахим уулзалт хийх нь зохистой байдаг.
  3. Мэргэжлийн бус background ашиглах: Та болон таны ашиглаж буй background танай байгууллага/брендийг тодорхойлдог. Бид бүгдээрээ л гэрээс ажиллах шинэ горимд шилжсэн хэдий ч худалдан авагчид өөрийн гэрийн хэтэрхий ахуйн шинжтэй тавилга, эд хогшлийг харуулах хэрэггүй. Үүний оронд цэвэрхэн, цэгцтэй номын тавиур, хана зэргийг харуулах эсхүл виртуал ашиглаарай.
  4. Хэт их ярих: Виртуалаар борлуулалт хийнэ гэдэг нь ганцаараа яриад л байхын нэр биш учраас худалдан авагчийг ч ярианд татан оролцуулах хэрэгтэй.
  5. Хангалттай сайн холбоо тогтоохгүй байх: Виртуал борлуулалтын үед худалдан авагчтай холбоо тогтоох нь биечлэн уулзалт хийхээс нэлээд ялгаатай байдаг. Харилцаа холбоо тогтоох идэвхтэй хүчин чармайлт гаргах хэрэгтэй. Үүний тулд уулзалтын цагтаа хувийн харилцаа үүсгэх цаг хугацааг багтаах хэрэгтэй.
  6. Техникийн бэлэн байдал сайн хангаагүй байх: Илгээсэн линкээр нэвтрэх боломжгүй байх, дэлгэц нь харагдахгүй байх, дуу нь сонсогдохгүй байх зэрэг нь худалдан авагчийг ихээр бухимдуулдаг. Иймээс дээр дурьдагдсан болон үүнтэй төстэй техникийн саатал гарахгүй байхаар зохицуулах хэрэгтэй.
  7. Худалдан авагчийг сатааруулахуйц нөхцөл үүсгэх: Дуу чимээ, цагийн сануулга, бусад мэдэгдлүүд нь худалдан авагчийн болон таны анхаарлыг сарниулдаг. Тиймээс бүх мэдэгдэл, сэрүүлгийг унтрааж, утсаа өөрөөсөө хол тавьж, хаалгаа хаах хэрэгтэй. Мөн таны нохой хуцах гэх мэт хязгаарлахад хүндрэлтэй ахуйн дуу чимээ ч ихээхэн сатаарал үүсгэдэг тул дуу тусгаарлагчтай чихэвч хэрэглэх нь тустай байдаг.
  8. Худалдан авагч байдлыг гартаа авах: Виртуалаар борлуулалт хийх үед та борлуулагч тал байдлыг гартаа авч шаардлагатай зөвлөгөө, зөвлөмжийг өгөх хэрэгтэй. Энэ нь худалдан авагч танд болон таны санал болгож буй шийдэлд итгэх итгэл бүрдүүлэхэд тусладаг.
  9. Уулзалтаа төлөвлөхгүй байх: Виртуал уулзалт хийхийн тулд биечлэн уулздагаас илүүтэйгээр бэлтгэсэн байх шаардлагатай. Яагаад гэвэл зорилго тодорхойгүй байвал худалдан авагчийн анхаарал төвлөрөхгүй. Тийм учраас уулзалтыг уян хатнаар удирдан зохион байгуулахад сайн төлөвлөгөө зайлшгүй хэрэг болдог.
  10. Анхаарлаа өөр зүйлд төвлөрүүлэх: Камер луу харж анхаарлаа худалдан авагч дээр 100 хувь төвлөрүүлэх хэрэгтэй. Утсаа үзэх, имэйлээ шалгах зэргээр харилцааны үед өөр зүйлд анхаарал хандуулах нь худалдан авагчийг цааш нь түлхдэг хамгийн том шалгаан юм.
  11. Үзүүлэх материал ашиглахгүй байх: Виртуалаар борлуулалт хийхийн хамгийн том давуу тал нь үзүүлэн таниулах материалуудыг хурдан хугацаанд, хялбараар танилцуулах юм. Тиймээс энэ боломжийг ашиглан дэлгэцээ хуваалцаад л худалдан авагчийг гайхашруулах, шинэ санаагаа хуваалцах, хэрэгцээг нь нээж өгдөг.
  12. Хэт хөдөлгөөнгүй байх: Виртуал уулзалтын үеэр зарим борлуулагч огт хөдөлдөггүй. Тэд нэгэн хэвийн царай гарган, хааяа нэг гараа хөдөлгөн, ямар ч сэтгэл хөдлөлгүй суудаг бол зарим хэсэг эдгээрийг хэтрүүлдэг. Тунг нь тааруулах нь маш чухал юм.
  13. Худалдан авагчийн биеийн хэлэмжийг уншихгүй байх: Хэрвээ видео уулзалт хийж байгаа бол худалдан авагчийн биеийн хэлэмжийг сайтар унших хэрэгтэй. Виртуал борлуулалтын үеэр анхаарлыг буцаан татах нь биечлэн уулзаж байгаагаас илүү хүндрэлтэй байдаг. Хэрвээ ямар нэгэн байдлаар сатаарч байгааг нь анхаарвал асуулт асуух болон борлуулагчийн бусад ур чадвараа ашиглан анхаарлыг буцаан татах хэрэгтэй.
  14. Харагдах байдалдаа анхаарал хандуулахгүй байх: Хэрвээ та уулзалтыг оффистоо хийсэн бол шүршүүрт ороогүй, рок хамтлагийн зурагтай подвалкатай ирэхгүй л байсан болов уу. Тийм учраас цахим уулзалт хийхдээ харагдах байдалдаа анхаарахаас гадна хувцаслалтаа ар талын хананы өнгөнөөс эсрэг байхаар сонгоорой. Мөн мэргэжлийн харагдах ёстой гэдгээ бүү мартаарай.
  15. Микрофоны дууг хаах: “Та микрофоныхоо дууг нээгээрэй” гэдэг үгийг худалдан авагчаас хэзээ ч сонсож болохгүй. Үүний тулд микрофоныхоо тохиргоог заавал шалгах хэрэгтэй.
  16. Борлуулалтын ур чадвараа ашиглахгүй байх: Виртуалаар борлуулалт хийх үед ч гэсэн худалдан авагчтай холбоо тогтоох, хэрэгцээг нь тодорхойлох, шийдэл боловсруулах, үнэ цэнээ худалдах, шинэ санаагаа хуваалцах зэрэг борлуулалтын чадварууд ашиглагддаг. Тиймээс чадвараа гаргахаа хэзээ ч бүү мартаарай.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
Холбоотой мэдээ
Бүх мэдээ

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.