Танин мэдэхүйн 50 өрөөсгөл ойлголт:

2022/02/21 Админ 2629 0 сэтгэгдэл

 

Та эдгээрийг сайжруулснаар өөрийнхөө илүү сайн хувилбарыг бүтээж чадна.

#1. Fundamental attribution error- бусдын үйлдлийг үндсэн зан чанарт нь хамааруулах алдаа: Бид бусдыг үндсэн зан чанараар нь дүгнэдэг ч өөрсдийгөө тухайн нөхцөл байдалд үндэслэн дүгнэдэг. 

Жишээ нь: Салли хичээлдээ хоцроход түүнийг залхуу гэж дүгнэдэг бол өөрөө хоцорвол үүнийг зүгээр л тааламжгүй, гэнэтийн асуудалтай тулгарсан өглөө байсан гэж дүгнэх.

#2. Self-serving bias-Өөртөө бурууг тохохгүй байх: Бидний гаргасан алдаа дутагдал тухайлсан ямар нэг нөхцөл байдлаас шалтгаалсан, харин амжилт бидний хичээл зүтгэлийн үр дүнд болсон гэж үздэг. Жишээ нь: Бид гаргасан амжилт маань хэн нэгний тусламжаар эсхүл азаар тохиосон гэхээс илүүтэйгээр өөрийн хичээл зүтгэлийн дүнд тохиосон гэж үздэг ч шалгалтад унасан бол үүнийг хангалттай сайн унтаж чадаагүйгээс болсон гэж тайлбарлах.

#3. In-group favoritism-Бүлгийн хамааралд ач холбогдол өгөх: Бид ямар нэг дундын бүлэгтэй хүнд ямар ч хамааралгүй хүнээс илүү нааштай ханддаг.

Жишээ нь: Фрэнсис та 2 нэг сүмд явдаг учраас та түүнд Саллид ханддагаас илүү сайн хандах.

#4. Bandwagon effect-Олны нөлөө: Санаа, тренд, итгэл үнэмшил зэрэг нь олон хүн түүнийг дагах тусам улам хүчирхэгждэг.

Жишээ нь: Салли эрчигнүүр тоглоом хүүхдэд тустай гэж боддог. Фрэнсис ч мөн адил.

#5. Groupthink-Бүлгийн үзэл бодолд нийцүүлэх: Бид бүлэг дотор зөрчилдөөн үүсэхээс сэргийлэх, бүлгийг эв найртай байлгахын тулд буруу шийдвэр гаргадаг.        

Жишээ нь: Салли зайрмаг авахыг, Фрэнсис подвалка худалдаж авахаар явахыг хүсч байна гэж төсөөлье. Энэ үед та өөрийгөө зайрмагны зурагтай фодвалка худалдаж авахаар явах санал гаргах.

#6. Halo Effect-Гэрэлт цацрагийн нөлөө: Хэрэв та хэн нэгний сайн талыг олж харвал түүний бусад талыг ч сайн болгож хардаг харин муу талыг олж харвал түүний бусад талыг ч муу болгож хардаг. Жишээ нь: Та Тейлор хэзээ ч муухай ааш гаргахгүй, яагаад гэвэл тэр маш өхөөрдөм гэж үздэг.

#7. Moral Luck-Ёс суртахууны аз: Сайн зүйл хийхэд ёс суртахуун бий болж, муу зүйл хийхэд ёс суртахуунгүй байдал үүсдэг.

Жишээ нь: X соёл X дайнд ялсан, яагаад гэвэл ялагдсан талуудаас ёс суртахууны хувьд илүү байсан.

#8. False Consensus-Хуурамч зөвшилцөл: Бодит байдлаас илүү олон хүн бидэнтэй санал нийлж байгаа гэдэгт бид итгэдэг.

Жишээ нь: “Хүн бүр л тэгж боддог” гэж бодох.

#9. Curse of Knowledge-Мэдлэгийн хараал: Бид ямар нэг зүйлийг мэдсэнийхээ дараа бусад хүмүүс үүнийг мэддэг гэж боддог.      

Жишээ нь: Алис бол багш бөгөөд шинэ шавь нарынхаа юуг мэдэж, юуг мэдэхгүй байгааг ойлгоход хүндрэл учирдаг.

#10. Spotlight Effect-Анхаарлын нөлөө: Хүмүүс бидний зан төлөв, гадаад төрхөд хэр их анхаарал хандуулж байгааг хэтрүүлэн боддог.         

Жишээ нь: Салли өөрийнх нь өмссөн зайрмагны зурагтай зохисгүй фодволкыг хүн бүр анзаарна гэж санаа зовох.

#11. Availability Heuristic-Ойрын жишээ ашиглах: Бид дүгнэлт хийхдээ санаанд хамгийн түрүүнд орсон жишээн дээр тулгуурладаг.

Жишээ нь: Аль дэлгүүрээр зочлох тухай шийдвэр гаргахдаа зар сурталчилгаа нь хамгийн түрүүлж санаанд орсон газар руу явах.

#12. Defensive Attribution-Хамгаалах хандлага: Хувь хүний өөрийн, бусдын болон ертөнцийн талаарх итгэл үнэмшил болон тэдгээрийг хамгаалахад чиглэсэн зан төлөв юм.

Жишээ нь: Салли гэрлэн дохион дээр зогсож байхдаа утсаараа тоглож байсан учраас ногоон гэрэл асахад хөдлөхгүй удсан учраас ар талын машин түүнийг мөргөсөн. Түүний хажууд сууж явсан Грег Саллиг жолоо барьж байхдаа утсаа оролдож байсан гэдгийг мэдэж байсан ч арын машины жолооч руу хашгирсан.

#13. Just-World Hypothesis-Бүх зүйл шударга байдаг гэх таамаглал: Бид ертөнц дээрх бүх зүйлийг шударга байлгахын тулд шударга бус байдал үүсэх нь зөв гэж үздэг.    

Жишээ нь: Саллигийн хэтэвчийг хэн нэгэн хулгайлсныг тэр Фрэнсист таагүй зүйл хийсэн кармагаа хүртэж байна гэж үзэх.

#14. Naïve Realism- Гэнэн реализм: Бид объектив бодит байдлыг олж хардаг, бусад хүмүүс аливаад үндэслэлгүй, мэдээлэлгүй, нэг талыг барьж ханддаг гэдэгт итгэдэг.

Жишээ нь: Би ертөнцийг бодитоор нь хардаг, бусад хүмүүс гэнэн тэнэг байна гэж бодох.

#15. Naïve Cynicism-Гэнэн цинизм: Бид өөрсдийгөө объектив бодит байдлыг хардаг, бусад хүмүүсийг өөрсдийн бодит үйлдэл, хандлагаас илүү эго төвт үзэлтэй байдаг гэдэгт итгэдэг.              

Жишээ нь: Энэ хүн надаас нэг зүйл хүссэндээ л сайн зүйл хийж байна гэж бодох.

#16. Forer Effect-Форерийн нөлөө: Бид өөрсдийн зан төлөвийг нийтэд зориулсан тодорхой биш зүйлтэй амархан нийцүүлдэг.     

Жишээ нь: Энэ ордны зурхай яг зөв байдаг гэж бодох.

#17. Dunning-Kruger Effect- Даннинг-Крюгерийн нөлөө: Бага мэдэх тусам өөртөө итгэх итгэл нэмэгдэж, илүү ихийг мэдэх тусам өөртөө итгэх итгэл буурдаг.

Жишээ нь: Фрэнсис хүнс үйлдвэрлэлийн салбарт ажилладаггүй хэсэг хүмүүст зайрмаганд бор замагны найрлага байхгүй гэж итгэлтэйн аргагүй тайлбарлах.

#18. Anchoring-Зангууны арга: Бид шийдвэр гаргахдаа танилцуулагдсан хамгийн эхний мэдээлэлд үндэслэх нь элбэг байдаг.   

Жишээ нь: “50% хямдарлаа. Энэ сайхан боломж байна шүү.” гэх сурталчилгааны нөлөөнд автах.

#19. Automation Bias- Автоматжуулалтын хазайлт: Бид автоматжуулсан системд хэт найдаж зарим тохиолдолд үнэн зөв шийдвэрүүдийг автоматаар засч буруу болгодог.      

Жишээ нь: Таны утас “its” гэснийг автоматаар засч “it’s” болгоход зарим тохиолдолд үгийг буруу болгодог.

#20. Google effect-Дижитал нөлөө: Бид хайлтын системээр хялбархан олсон мэдээллийг амархан мартах хандлагатай байдаг.     

Жишээ нь: Тэр инээдмийн киноны жүжигчний нэр хэн байсан бэ, би үүнийг өмнө нь 8 удаа интернэтээс харсан шүү дээ уул нь.

#21. Reactance-Эсэргүүцэл: Бид хэн нэгний хэлсэн зүйлийг эсрэгээр нь хийдэг, ялангуяа бид аюулаас урьдчилан сэргийлэн хэлснийг хувийн эрх чөлөөнд хүрч байна гэж ойлговол үүнийг бүр илүү их хийдэг.              

Жишээ нь: Алисийн нэг сурагч нь Алис, эцэг эх нь хичнээн хэлсэн ч гэрийн даалгавраа хийхгүй байх.

#22. Confirmation Bias-Баталгаажуулалтын алдаа: Бид өөрсдийн үзэл бодлыг дэмжсэн мэдээллийг олж судлах, тогтоох хандлагатай байдаг.    

Жишээ нь: Эсрэгцэх нотолгоог үл ойшоон зарим нотолгоог л ашиглан хуйвалдааны онолыг хэрэгжүүлэх.

#23. Backfire Effect-Буцах нөлөө: Нотлох баримтыг үгүйсгэх нь заримдаа биднийг үндэслэлгүй итгэл үнэмшлээ дагахад хүргэдэг.          

Жишээ нь: Таны хуйвалдааны онолыг үгүйсгэж буй нотлох баримтуудыг Засгийн газар хуурамчаар үйлдэж гаргасан байх гэж итгэх.

#24. Third-Person Effect-Гурав дах хүний нөлөө: Бид бусдыг өөрсдөөсөө илүү хэвлэл мэдээллийн хэрэгслийн нөлөөнд автсан гэж үздэг.        

Жишээ нь: “Чи зурагтаар гарч байгаа зүйлд тархиа угаалгасан нь илэрхий байна.” гэх.

#25. Belief Bias-Итгэл үнэмшлийн хазайлт: Бид аргументын хүчийг дүгнэлтийг хэр хүчтэй дэмжиж байгаагаар нь бус харин дүгнэлт нь бидэнд хэр үнэмшилтэй байгаагаар дүгнэдэг.   

Жишээ нь: Салли таны хуйвалдааны онолыг дэмжсэн онолын талаар ярьж байна гэж төсөөлье. Энэ онол тийм сайн нотолгоо болохгүй байсан ч та үүнийг дуртайгаар хүлээн авах.

#26. Availability Cascade-Хүртээмжтэй байдлын цуваа: Нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх хэрэгцээнээс үүдэн хамтын итгэл үнэмшил нь олон нийтийн дунд давтагдах тусам илүү үнэмшилтэй болдог.

Жишээ нь: Халловений баяраар гэртээ хийсэн чихрэн дотроос сахлын хутганы ир гарснаас хойш АНУ-д гэрийн нөхцөлд хийсэн чихэр өгөхөөс маш олон хүн татгалзсан.

#27. Declinism-Гутрангиших: Бид өнгөрсөн цаг сайхан байж, нийгэм/институци бүхэлдээ уналтад орж байна гэж ирээдүйг сөрөг талаас нь хардаг.           

Жишээ нь: “Хуучин цагт хүүхдүүд хүн хүндэлж мэддэг байж.” гэх.

#28. Status Quo Bias-Өөрчлөлтөөс зайлсхийх: Бид аливаа зүйлсийг өөрчлөгдөхгүй байхыг илүүд үзэж гарсан өөрчлөлтийг алдагдал гэж үздэг.           

Жишээ нь: Саллигийн ашигладаг аппликейшн түүний нууцлалыг алдагдуулсан ч тэр ашигласан хэвээрээ л байна.

#29. Sunk Cost Fallacy-Буцаагдахгүй өртгийн төөрөгдөл: Бид ямар нэг зүйлд хөрөнгө оруулж тэр нь бүтэлгүйтсэн ч хөрөнгө оруулах обьектоо өөрчлөхийн оронд нэмж хөрөнгө оруулсаар л байдаг.

Жишээ нь: “Нэгэнт эхлэсэн юм чинь эцсийг нь үзнэ дээ.” гэх.

#30. Gambler’s Fallacy-Мөрийтэй тоглоомчийн төөрөгдөл: Бид өнгөрсөн үйл явдлууд ирээдүйн боломжуудад нөлөөлдөг гэж боддог.

Жишээ нь: Алис 9 удаа дарааллан шоо шидээд хүссэн тоогоо буулгаж чадаагүй учраас дараагийн удаа бууна гэдэгт бат итгэлтэй байв.

#31. Zero-Risk Bias-Эрсдлийг 0 байлгах эрмэлзэл: Бид өөр сонголт хийснээр нийт дүнгээр илүү их эрсдэл бууруулж болохоор байхад ч, жижиг эрсдлийг 0 байлгахыг хүсдэг.          

Жишээ нь: “Чи баталгааг нь худалдаж авах хэрэгтэй” гэж зөвлөх.

#32. Framing Effect-Толилуулгын нөлөө: Хэрхэн толилуулагдсанаас хамааран ижил мэдээллээс өөр өөр дүгнэлт хийдэг.

Жишээ нь: Алисын дэмждэг нэр дэвшигч 45% санал авахад амжилттай өрсөлдөж байна гэж тэр үзжээ. Харин Салли тэр хүнийг дэмждэг боловч 45%-ийн саналтай явж байгааг хангалтгүй байна гэж үзсэн. Тэр 2-ын адил статистикийг хэрхэн хүлээж авч байгаа нь тэс өөр байна. 

#33. Stereotyping- Стереотип: Хүн бүрийн тухай мэдэхгүй ч гэсэн тухайлсан бүлгийн хүмүүс нэгдсэн нэг сонирхолтой байдагт бид итгэдэг.        

Жишээ нь: Тэр сахалтай залуу лав хипстер байх. Түүнд пянзны цуглуулга байдаг байх гэж таамаглах.

#34. Outgroup Homogeneity Bias-Өөрийн хамаардаггүй гадны бүлгийг нэгэн төрөл гэж үзэх: Бид бүлгийн гаднах гишүүдийг нэгэн төрлийн гэж үздэг бол өөрсдийн бүлгийн гишүүдийг илүү олон янзаар ангилж чаддаг.        

Жишээ нь: Алис өөрөө тоглоом тоглогч буюу gamer биш бөгөөд бүх gamer-үүдийг адил гэж боддог.

#35. Authority Bias-Эрх мэдэлтнүүдийн үзэл бодолд автах: Би удирдах байр сууринд байгаа хүмүүст итгэж, тэдний нөлөөнд автах нь их байдаг.    

Жишээ нь: “Багш үүнийг сайн байна гэсэн.” гэж багшийн хэлснээр хязгаарлагдах.

#36. Placebo Effect-Тайвшралын нөлөө: Хэрвээ бид эмчилгээ үр дүнтэй байна гэж итгэвэл физилогийн хувьд үр дүн гарна.  

Жишээ нь: Алисын өвдөлтийг намдаахаар плацебо буюу найрлагын хувьд хүч маш бага эм өгсөн, гэхдээ тэр эм уусан учраас өвдөлт намдана гэдэгт итгэсэн учраас өвдөлт нь намдсан.

#37. Survivorship Bias-Амжилт олсон зүйлд л төвлөрөх : Бид процессийн туршид амжилттай болсон зүйлийг л санахаас амжилтгүй болсон зүйлийг санадаггүй.          

Жишээ нь: Грег Алист миний хэтэвчний бизнес амжилттай байх болно яагаад гэвэл адилхан стратегитэй загварын компани амжилттай байгаа тухай ярьна. Гэвч тэр яг адилхан стратегитэй 10 компани дампуурсныг авч үзэхгүй байсан.

#38. Tachypsychia- Тахипсихи: Цочрол, мансууруулах бодисын хэрэглээ, бие махбодийн ачаалал зэргээс шалтгаалан бидний цаг хугацааны талаарх ойлголт өөрчлөгддөг.       

Жишээ нь: “Машин намайг мөргөхөө шахахад цаг бараг зогсчих шиг болсон.” гэж бодох.

#39. Law of Triviality-Ач холбогдолгүй байдлын хууль: Бид жижиг асуудалд их ач холбогдол, том асуудалд бага ач холбогдол өгдөг.           

Жишээ нь: Хотын захиргаа орон гэргүй хүмүүст хэрхэн туслах тухай хэлэлцэхийн оронд дугуйн зам, сүүдрэвч тавих тухай хэлэлцэн хамаг цагаа үрэх.

#40. Zeigarnik Effect- Зейгарникийн нөлөө: Бид дуусгаснаасаа илүү дуусгаагүй ажлуудыг санадаг.

Жишээ нь: Грег хийх ажлын төлөвлөгөөнөөс биелэгдэн хасагдсан ажлуудыг харах хүртлээ өөрийгөө үр дүн гаргахгүй байна гэж буруутгадаг байсан.

#41. IKEA Effect-IKEA нөлөө: Бид гар бие оролцон бүтээсэн зүйлдээ илүү үнэ цэн өгдөг.           

Жишээ нь: Миний 20$-оор авсан энэ сав чамд таалагдахгүй байна гэж үү? Би үүнийг өөрөө будсан юм.

#42. Ben Franklin Effect- Бен Франклиний нөлөө: Бид хэн нэгэнд туслах дуртай байдаг бөгөөд хэн нэгэнд туслахад тэр хүн хариу тусласан бол тэр хүнд дахин туслах хүсэл төрдөг.            

Жишээ нь: Фрэнсис Грегт үзгээ түр хэрэглүүлсэн бөгөөд Фрэнсис 5$ зээлэхийг хүсэхэд Грег дуртайяа зээлүүлсэн.

#43. Bystander Effect-Ойр тойронд байгчдын нөлөө: Хүн олон байх тусам тусламж хэрэгтэй хүнд туслах хүн нь цөөн болдог.

Жишээ нь: Зодоон болох үед маш олон сурагч байсан ч хэн нэгэн гэмтэхэд хэн нь ч 911 дуудаагүй.

#44. Suggestibility-Санал болгох чадвар: Бид, ялангуяа хүүхдүүд заримдаа асуулт асуугчийн санал болгосон санааг дурсамж гэж андуурдаг.            

Жишээ нь: Ээж нь чамайг цохихоос өмнө буйдангаас унасан уу эсхүл дараа нь уу?

#45. False Memory-Хуурамч ой санамж: Бид төсөөллийг бодит дурсамж гэж андуурдаг.          

Жишээ нь: Грег телевизийн нэвтрүүлгээр хэн нэгний хэлсэн ханборгоцойн тухай онигоог Саллиг ярьсан гэж андуу санах.

#46. Cryptomnesia-Криптомнези: Бид бодит дурсамжийг төсөөлөл гэж андуурдаг.     

Жишээ нь: Грег өөрийгөө оршуулгын газарт очсоныг зүгээр л зүүд байсан гэж бодох.

#47. Clustering Illusion-Кластерийн хуурмаг: Бид санаандгүй байдлаар таарсан өгөгдлөөс ямар нэг тренд эсхүл зүйлийг ялган хардаг.  

Жишээ нь: “Алис, тэр үүл яг чиний муур шиг харагдаж байна.” гэх.

#48. Pessimism Bias- Гутранги үзэл: Бид заримдаа муу үр дагавар гарах магадлалыг хэтрүүлэн үнэлдэг.          

Жишээ нь: “Юу ч хэзээ ч сайжрахгүй.” гэж бодох.

#49. Optimism Bias- Өөдрөг үзэл: Бид заримдаа сайн үр дүнг хэт өөдрөгөөр төсөөлдөг.           

Жишээ нь: “Бүх зүйл маш сайхан болно.” гэж бодох.

#50. Blind Spot Bias-Бусдаас өө эрэх: Бид өрөөсгөл ойлголттой гэж боддоггүй бөгөөд бусдыг өөрөөсөө илүү өрөөсгөл ойлголттой гэж үздэг.             

Жишээ нь: “Би нэг талыг барьсан хүн биш.” гэх бодол.

Эх сурвалж: Элон Маск твит


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/03/30
Холбоотой мэдээ
Бүх мэдээ

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.