IT салбараар нэрд гарсан баячууд

2022/06/06 Админ 942 0 сэтгэгдэл

 

Технологийн салбарт амжилттай яваа бизнес эрхлэгч нар техникийн ур чадвар, багийн ажиллагаа болон өөрсдийн менежментийн ур чадварыг бүгдийг нь хослуулан бүхнийг эхнээс нь босгодог.

Жишээ нь Facebook-ийг үүсгэн байгуулагч Марк Зукерберг Google-ийн гүйцэтгэх захирал Шерил Кара Сандбергтэй хамтран 2,9 тербум хэрэглэгчтэй дэлхийн хамгийн том платформыг ажиллуулдаг.

Үүний нэгэн адил Дик Костоло нь өөрөө технологийн бизнес эрхлэгч байсан бөгөөд feedburner-ийг үүсгэн байгуулж, Google-д зарж, 10 тэрбум долларын үнэлгээтэй Твиттерийн гүйцэтгэх захирал болсон.

Бид бүгд Билл Гейтс, Стив Жобс, Марк Зукерберг, Сергей Брин, Ларри нарын талаар мэддэг. Тэдний ачаар бидний өдөр тутмын амьдрал хялбар болсон. Гэхдээ тэднээс гадна технологийн салбарт амжилт олсон олон чадварлаг хүмүүс бий.

 

Жефф Безос

Амазоны онлайн дэлгүүрийг үүсгэх байгуулагч, цахим худалдааны салбартаа тэргүүлдэг алсын хараатай суут ухаантан. Нью-Мексикогийн уугуул иргэн Жефф Безос 1990-ээд оноос ном онлайнаар зарж гараагаа эхэлсэн.

Өдөр бүр хэдэн зуун сая хүмүүс Амазон дэлгүүрээс дээрээс гэр ахуйн эд зүйлс, тэр байтугай хүнсний бүтээгдэхүүнээ авдаг! Тэрээр одоо 28 тэрбум долларын хөрөнгөтэй бөгөөд инновацид хийх ур чадвар нь хэзээ ч мохохгүй нэгэн. Амазоны дараагийн шат нь дроноор хүргэлт хийх юм.

 

Элон Маск

Технологийн хамгийн шилдэг энтрепренёруудын нэг, алсын хараатай суут ухаантан, шилдэг бизнес эрхлэгч. Хамгийн алдартай онлайн төлбөрийн сүлжээ болох PayPal-ийг үүсгэн байгуулж, eBay-д 1.5 тэрбум доллараар зарсныхаа дараа Илон Маск өөрийн эзэмшиж буй хөрөнгийн 70 сая долларыг Tesla-д, 80 сая долларыг SpaceX-д оруулсан.

НАСА SpaceX компанитай пуужин бүтээх гэрээг байгуулж. SpaceX олон улсын сансрын станц руу Dragon нэртэй сансрын хөлгийг илгээсэн анхны хувийн компани болж түүхэнд үлдсэн. Түүний цахилгаан автомашин үйлдвэрлэгч компани Тесла нь Цахиурын хөндийн анхаарлыг татаад байгаа.

 

Жак Дорси

Жак Дорси Твиттерийг үүсгэн байгуулагч гэдгээрээ алдартай алсын хараатай технологийн бизнес эрхлэгчдийн нэг юм. Тэрээр мөн Square нэртэй шинэ стартап эхлүүлсэн бөгөөд энэ нь төлбөр тооцоог хялбарчлах зорилготой.

Түүнийг шинийг санаачлах арга ухааныг нь үнэлж GigaOm "Стив Жобсын илэрхий өв залгамжлагч" хэмээн зарласан. Твиттерийг зохион бүтээснээр энэ нь энтертайнмент, улс төр, спорт гээд бүх салбарын харилцаа холбооны өөрчлөлтийг авчирсан.

Түүний шинэ төсөл болох Square нь 341 сая долларын венчур санхүүжилт босгосон бөгөөд ойролцоогоор 3.25 тэрбум долларын үнэлгээтэй байна. Тэрээр 1.1 тэрбум долларын хөрөнгөтэй бөгөөд Kickstarter, Foursquare, Instagram-д хөрөнгө оруулагч юм.

 

Дрю Хьюстон

Дрю Хьюстон бол интернетээр бизнес эрхлэгч бөгөөд үүлэн тооцооллын систем болох Dropbox-ын гүйцэтгэх захирал юм. Дрю Хьюстон мөн хүмүүсийг код бичиж сурахыг уриалан Code.org сайтыг дэмжиж ажилладаг.

Тэрээр 2007 онд MIT-тай хамтран Dropbox-ыг үүсгэн байгуулсан. Тэд 257 сая долларын венчур хөрөнгө босгосон улам урагшилсан. Dropbox ганц жилийн дотор хэрэглэгчдээ 100 саяаас 175 болтол нь өсгөж чадсан. Dropbox одоо ч шинийг санаачилж хөгжсөөр байгаа. Dropbox нь 4 тэрбум доллараар үнэлэгддэг бол Дрю Хьюстоны хувийн хөрөнгө 400 сая доллар байх магадлалтай.

 

Брайн Чески

Брайн Чески нь интернет бизнес эрхлэгч бөгөөд хүмүүст байшин эсвэл тусдаа өрөөгөө түрээслэх боломжийг олгодог онлайн платформ болох Airbnb-ийн гүйцэтгэх захирал юм. Брайн Чески Род Айландын Дизайны сургуулийг төгсөөд 2008 онд Airbnb-г үүсгэн байгуулсан. Fortune-ийн мэдээлснээр Airbnb 120 сая долларын санхүүжилт босгож одоо дэлхийн 30,000 гаруй хотод 250,000 гаруй байр үүнд бүртгэлтэй байна.

Хэдийгээр уг стартап бизнес нь Нью-Йоркийн хууль тогтоомжийг дагаж мөрддөггүй гэх саадтай тулгардаг боловч маш их эрэлттэй байгаа нь тухайн компанийг нэрд хүргэхэд хүргэсэн.

 

Үүнээс гадна

  • Крис Андерсон, 3D робот
  • Дик Костоло, Твиттер
  • Ларри Эллисон, Oracle
  • Майкл Делл, Dell
  • Гордон Мур, Intel
  • Тим Бернерс-Ли, Word Wide Web

Таны хүндэлдэг алдартнууд энэ дунд хэр их байна?

Эх сурвалж: The New York Times


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/04/04
Холбоотой мэдээ
Бүх мэдээ

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.