Таны ойр зуурын зүйлсээ мартаад байгаа нь хэвийн үү?

2022/07/06 Админ 4861 2 сэтгэгдэл

 

Заримдаа энгийн зүйлээ санахгүй байх нь түгшүүртэй, бухимдмаар санагддаг тул сэтгэл зовних шалтгаан болдог. Удаа дараа юмаа мартаж эхлэх үед альцгеймер юм уу зөнөгрөлийн өвчин туссан байх вий гэж хүртэл бодогддог. Альцгеймерийн өвчин нь ой санамж, сэтгэн бодох чадварыг аажмаар устгаж, эцэст нь өдөр тутмын зүйлсийг бие даан гүйцэтгэх чадваргүй болдог тархины эмгэг юм.

Хүний тархи байгалиасаа хэрэггүй мэдээлэл эсвэл ойлгохгүй байгаа төвөгтэй асуудлыг мартах буюу устгах функцтэй. Анхаарал төвлөрөөгүй үед тархи мэдээллийг кодолж амждаггүй бөгөөд заримдаа хаана юу тавьснаа мартаж болдог.

Та юмаа мартаад байгаа нь хэвийн үү эсвэл ноцтой асуудал үүссэний шинж үү?

МАРТАМХАЙ БАЙХ

АЛЬЦГЕЙМЕР

Зарим хүний нэрийг санахгүй байх. Хэсэг хугацааны дараа санах

Хайртай хүн, дотнын найзынхаа нэрийг санахгүй байх

Уулзалттай гэдгээ мартах дараа нь санах

Хаана яаж ирснээ мартах, төөрсөн мэт мэдрэмж төрөх

Сарын төлбөрөө төлөхөө хааяа нэг мартах

Байнга сарын түрээсээ мартах, тооцоо хийх болон шийдвэр гаргахад хүндрэлтэй байх

Өнөөдөр хэд дэх вэ гэдгээ мартах дараа нь санах

Жил, сар, өдөр, орон зайг мартах

Заримдаа ямар үг сонгохоо мэдэхгүй болох

Харилцан ярихад хүндрэлтэй болох. Яриан дундаа гацах, хэлж байснаа мартах

Санахгүй зүйлээ эргэн тойрноосоо лавлах

Нэг асуусан зүйлээ ахин дахин асуух.

Хааяа эд зүйлсээ мартаж явах

Эд зүйлсээ тавьсан газраа ор тас мартаж дараа нь олж чадахгүй байх. Бусдыг хулгайд сэрдэх

-

Орон зай, харааны өнгө, ойлгоц саармагших

-

Өөрт гарч буй өөрчлөлтүүдээсээ болж өөрийгөө бусдаас тусгаарлах

-

Тоотой холбоотой зүйлсийг цээжлэхэд хэцүү байх

-

Өдөр тутмын хийдэг зүйлээ яаж хийхээ санахгүй байх. Хэн нэгний туслалцаа хэрэг болох

 

Мартамхай болоход нөлөөлдөг дийлэнх хүчин зүйлсийг хүмүүс зогсоох боломжтой бөгөөд ой тогтоолтоо сэргээх бүрэн бололцоо бий.

Мартамхай болоход нөлөөлдөг хүчин зүйлс:

  1. Дутуу нойртой байх - Хангалттай унтаж амрахгүй байх нь мартамхай болоход нөлөөлдөг хамгийн гол хүчин зүйл юм. Амрах үед тархины танин мэдэхүйн үйл ажиллагаа сайжирдаг. Жишээлбэл нойрны онцлох үе шатууд болох Non Rem нойрны үед статистик, тоо баримт тогтоох чадамж сайжирдаг бол Rem нойрны үед түүх, үйл явдлын дараалал тогтоох чадвар хөгжиж байдаг.

  2. Эм бэлдмэл хэрэглэх – Тайвшруулах үйлчилгээтэй сэтгэл гутралын эсрэг юм уу цусны даралт буулгах эм бэлдмэл нь тайвшруулах буюу тархины төв мэдрэлийн системийн өвдөлт мэдрэх дохионы урсгалыг унтраах замаар мартамхай болгодог.

  3. Бамбай булчирхайн доголдол - нь ой санамжид сөргөөр нөлөөлдөг мөн нойргүйдэх, сэтгэлийн хямралд өртөх үндэс болдог. Цусны шинжилгээгээр бамбай булчирхай үүргээ зөв гүйцэтгэж байгаа эсэхийг тодорхойлох боломжтой.

  4. Согтууруулах ундаа – нь тархины гиппокамп гэж нэрлэдэг хэсэгт мэдрэлийн эсүүдийн харилцааг удаашруулж богино хугацааны ой санамж муудахад нөлөөлдөг. Тиймээс согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн хүмүүс өнгөрсөн шөнө юу болсныг огт санахгүй байна гэж хэлдэг. Гиппокамп нь хүмүүст дурсамжийг бий болгож мэдээлэл хадгалахад тусалдаг. Харин урт хугацаандаа алкохол нь гиппокампийг гэмтээж яваандаа тархи ой санамжаа алдахад хүрч болно.

  5. Стресс, түгшүүр – Удаан хугацааны стресс түгшүүр нь тархины гиппокампусын шинэ дурсамжийг бий болгох чадварт саад учруулдаг гормоныг ялгаруулдаг. Тиймээс стресс менежментийн ойлголттой байж стресстэхэд хүргэдэг нөхцөл, хүчин зүйлсээс урьдчилан сэргийлэх нь зүйтэй юм.

  6. Сэтгэл гутрал – Анхаарал төвлөрөлт, богино хугацааны санах ойд сөргөөр нөлөөлдөг.

  7. В-12 витамины дутагдал - нь ой санамжид асуудал үүсгэдэг. Энэ нь мэдрэлийн эс болон цусны улаан эсийн хэвийн үйл ажиллагааг доголдуулдаг ба мартамхай болоход нөлөөлнө.

Ой тогтоолт сайжруулах аргууд

Ой тогтоолтоо сайжруулах хамгийн шалгарсан арга бол уйгагүй цээжлэх юм.

  • Холбож цээжлэх - Цоо шинэ ойлголт, нэр томьёог санах нь илүү хүнд байдаг. Цээжлэх гэж байгаа мэдээллээ өөрийн мэддэг зүйлтэйгээ холбож бүтээлчээр цээжлэх хэрэгтэй. Жишээлбэл, далайн түвшний ус Фаренгейтийн 212 хэмд буцалдаг гэсэн баримтыг цээжлэхдээ 212 нь таны хамгийн сайн найзын утасны дугаарын сүүлийн гурван оронтой ижил юм байна гэж бодох юм. Дараа нь буцалж буй далайн усруу найзынхаа утсыг унагачихлаа гээд бодоорой. Ийм маягаар цээжлэх нь огт мартагддаггүй.

  • Ойлгох. Эмх цэгцтэй, ойлгомжтой мэдээллийг хадгалахад тархинд илүү хялбар байдаг. Тиймээс танд аливааг цээжлэхэд хүндрэлтэй байдаг бол эхлээд тухайн зүйлээ ойлгоход хэсэг хугацааг зарцуулаарай.

  • Давтах. Түр зуурын санах ойгоос урт хугацааны ой санамж руу шилжүүлэхийн тулд тухайн мэдээллээ олон дахин давтах хэрэгтэй. Флаш карт хэрэглэн гадаад хэл сурах нь мэдээллийг санах ойдоо баттай хадгалахад тусалдаг.

Биеэ гоолиг болгохын тулд дасгал хөдөлгөөн хийдэгтэй адил гойд ой тогтоолттой болохын тулд тархинд ч мөн дасгал хэрэгтэй. Дараах дасгалуудыг тогтмол хийгээрэй.

  • Төсөөлөх. Санах ойн ихэнх хэсэг нь тархиндаа аливааг зураглах, тооцоолохтой холбоотой байдаг тул энэ чадварыг хөгжүүлэх нь чухал юм. Эхлээд өрөөн доторхыг сайн хараад дараа нь нүдээ аниад яг тэр чигээр нь буулгах гээд үзээрэй. Бүгдийг маш тод санах хүртлээ ахин дахин давтаарай.

  • Шинэ ур чадвар эзэмших – Таны тархи өдөр тутамд төдийлөн идэвхтэй оролцдоггүй төрлийн ур чадварыг сурах хэрэгтэй. Жишээлбэл, хэрэв та өдөржин тоо боддог ажил хийдэг бол уран зургаар хичээллэж бүтээлч талаа хөгжүүлэх хэрэгтэй.

  • Ярих – Бусадтай идэвхтэй харилцан яриа өрнүүлэхэд анхаарал их шаарддаг бөгөөд тархийг мэдээлэл боловсруулах, тохиромжтой үг ашиглах зэргээр ажиллуулж сайн дасгал болдог.

  • Ой тогтоолтын тоглоом – Шатар, puzzle, судоку, үгийн сүлжээ бөглөх зэрэг нь тархины сэтгэн бодох чадварыг дээшлүүлэхээс гадна ой тогтоолтыг сайжруулдаг онцлогтой.

 

 

Эх сурвалж: Harvard Health


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (2)
LOAN [156.146.55.56] 2023/01/03
Би Анонг Эрдэнэ байна. Би Эктбанкнаас 180,000 долларын 2 хувийн зээлийн хүү авсан. Иргэдэд бизнесээ дэмжих зорилгоор олгосон 1.5 сая доллараас Covid-19-ийг дэмжих сангаас SUPPORT@ECTBANKS.COM whatsapp +12084030014 хаягаар холбогдоно уу. эсвэл телеграмд нэгдээрэй https://t.me/joinchat/p4JjHwAPyE01YWZk
BAT [197.211.53.45] 2022/10/06
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/04/18

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.