JAVA программчлалын хэлний олимпиад амжилттай зохион байгуулагдлаа.

2023/05/15 Админ 1444 0 сэтгэгдэл

Дэлхийд өрсөлдөх IT инженер бэлтгэх зорилготой “20К Программист” төслийн хүрээнд Монголын хамгийн анхны JAVA программчлалын хэлний улсын олимпиад Цахим хөгжил, харилцаа холбооны яамны дэмжлэгтэйгээр 2023 оны 05-р сарын 13-ны өдөр ерөнхий боловсролын сургуулийн багш болон сурагч гэсэн хоёр ангилалд зохион байгуулагдлаа.

MLC Business School болон Европт IT салбараараа тэргүүлэгчдийн нэг Болгарын SoftUniGlobal нарын “20К Программист” төсөл 2022 оноос хэрэгжиж эхэлсэн ба одоогийн байдлаар Java, Python хэлний сургалтыг амжилттай зохион байгуулж буй. Төслийн хүрээнд программчлалын хэлний цуврал олимпиад явуулах бөгөөд анхдугаар олимпиад JAVA хэлээр зохион байгуулагдав.

Багшийн ангилалд хувийн болон улсын 13 сургуулийн мэдээлэл зүйн багш нар оролцсоноос дараах сургуулийн багш нар түчээлжээ.

  • Тэргүүн байр: Nest Education сургуулийн багш Д.Өсөхбаатар
  • Дэд байр: Сант сургуулийн багш А.Батжаргал
  • Гутгаар байр: Амжилт Кибер сургуулийн багш Ц.Ганхүү

Сурагчдын ангилалд 7-12 ангийн хүүхдүүд хамрагдсан бөгөөд ерөнхий боловсролын 36 сургуулийн 69 сурагч оролцжээ. Сурагчид SoftUniGlobal-ийн тусгайлан бэлтгэсэн Judge System дэх өгөгдлийг дөрвөн цагийн турш шалгалтын комиссын гишүүдийн хяналтан дор хийж гүйцэтгэсэн байна.

  • Тэргүүн байр: Дархан хотын Оюуны-Ирээдүй Цогцолбор сургуулийн 12-р ангийн сурагч Б.Төрхүү (2023 оны улсын мэдээлэл зүйн олимпиадын тэргүүн байраар шалгарсан)
  • Дэд байр: Nest Education сургуулийн 11-р ангийн сурагч Х.Онолт (2023 оны улсын мэдээлэл зүйн олимпиадын дэд байраар шалгарсан)
  • Гутгаар байр: Олонлог EXE сургуулийн 10-р ангийн сурагч Б.Дөлгөөн (2023 оны улсын мэдээлэл зүйн олимпиадын 8-р байрт шалгарсан)

Тусгай байрны шагнал

  1. Г.Амгалан (Оюунлаг сургууль)
  2. А.Дагвадорж (МУБИС-ийн харъяа ЕБС)
  3. Л.Наранбилэг (31-р сургууль)
  4. М.Анар (13-р сургууль)
  5. С.Билгүүн (Олонлог EXE)
  6. Ч.Ирмүүн (Эрхэт Эрдэм)
  7. Д.Жавхлантөгс (Олонлог EXE)
  8. О.Алтангадас (Олонлог EXE)
  9. Г.Мягмарсүрэн (Олонлог EXE)
  10. Б.Анар (Hobby School of Ulaanbaatar)

Сурагчдын ангилалын сонирхолтой статистик тоон баримтаас хүргэхэд олимпиадад оролцсон нийт 36 сургуулиас улсын харъяатай 14, хувийн сургууль 22 байв.  Дунд ангийн 30 сурагч, ахлах ангийн 39 сурагч тус тус оролцжээ. Нийт 69 сурагчдын 11 нь эмэгтэй сурагч байсан бөгөөд олимпиадын хамгийн отгон оролцогч 12 настай сурагч байв.

 “20К Программист” төслийн дараагийн олимпиад Python хэлээр зохион байгуулагдах бөгөөд хугацааны дэлгэрэнгүй тов удахгүй гарахыг олимпиадын комиссоос мэдэгдлээ. Төслийн дэлгэрэнгүй мэдээллийг MLC Business School-ийн албан ёсны хуудас болон вебсайтаас та бүхэн авах боломжтой.

Мэдээлэл технологи, программ хангамжийн хөгжилд хувь нэмрээ оруулж буй багш нар, салбарын ирээдүй болсон хүүхэд залуустаа дахин баяр хүргэж, цаашдын тэмцээн уралдаанд нь амжилт хүсье.⭐️


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/03/30

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.