Илтгэх ур чадварыг сайжруулах 7 дасгал

2018/11/20 Админ 4911 0 сэтгэгдэл

 

Ярих, илтгэх ур чадвар бизнесийн шинэ хамтрагчтай болох, маркетингийн үр ашигаа нэмэгдүүлэх, хүмүүст хүртээмжтэй, үр ашигтай, итгүүлэх чадвар сайтай, хүчтэй мэдээлэл өгөх хамгийн чухал гүүр тул бидэнд зайлшгүй хэрэгтэй чадваруудын нэг билээ.

1. Оршил хэсэг бэлдэх

Үндсэн санаа руугаа ороход оршил хэсэг танд тусална. Цаг агаар, газар орны тухай яриа, ярьж буй хүн, массыг хамарсан талаар жижиг, оршил яриа эхлүүлээрэй. Дараа нь үндсэн асуудал руугаа орж болно. Өдөр бүр энэ дасгалыг хийх хэрэгтэй.

2. Хүүхдэд санаагаа тайлбарлаж өгөх

Өөрийнхөө шинэ санааг богино хугацаанд эерэг хариу үйлдэлтэйгээр бусдад хүргэх боломж юм. Хүүхдүүд насанд хүрсэн хүнийг бодвол санаагаа ойлгуулахын тулд хялбарчлах шаардлагатай болдог. Өөрөөр хэлбэл энгийн үгээр тодорхой ойлголт өгөх чадвартай болох юм.

3. Гол санаагаа тэмдэглэх

Бичих нь төсөөлөлд буулгах, яриахаас илүүтэй мэдээллийг ой ухаанд шингээж хадгалахад тусалдаг. Ой ухаанд тань байгаа мэдээллийг яриагаар илэрхийлэхэд логик дараалалгүй замбараагүй байдаг учир эхлээд бичих хэрэгтэй. Бичсэний дараа гол санаагаа мартсан эсэх, чухал биш зүйлсийг оруулсан эсэх нь тодорхой харагдах болно. Хамгийн гол санаанаасаа эхлээд жагсаалт үүсгэж тэмдэглээрэй. Дараа нь үүнийгээ ашиглан эмх цэгцтэй, хүртээмжтэй мэдээллийг хүргээрэй.

4. Төлөв байдлаа “төгс” болгох

Төлөв байдал тийм чухал биш санагдаж болох ч анхны сэтгэгдлийг сайжруулахад хамгийн чухал юм. Мөн хэлж ярьж байгаа зүйл тань хүнд хүрэх нь илүү байна. Юуны өмнө цэх зогс, мөрөө эгцэл, гараа халаасандаа хийлгүйгээр урдаа байлга. Хүмүүстэй нүдээрээ холбогдож, гүнзгий амьсгалаарай. Энэ нь танд том өөрчлөлтийг авчирна.

5. Олон хувилбар туршиж үзэх

Яриандаа дандаа нэг хэлбэрийг үгсийг битгий ашигла. Ингэвэл яг робот шиг сонсогдоно. Үгсийн сангаа баяжуулж, олон өөр үгээр ярих хэрэгтэй. Ингэж чадвал таны яриа хэтэрхий “модон” биш илүү “натурал” сонсогдож бусдад хүрэх нь хүртээмжтэй хялбар болно.

6. Хурдан удаанаа тохируул

Хүмүүс янз бүрийн хэмнэлээр ярьдаг. Гэхдээ та өөрт хамгийн сайн тохирох, ярихад хамгийн аятайхан сонсогдож байгаа хэмнэлийг олоорой. Эхлээд хурдан, удаан янз бүрээр ярьж үзэх хэрэгтэй. Аль нь илүү сайхан сонсогдож байна вэ?

Хариуг нь өөр хүнээс асууж мэдсэн ч болно. Яг одоо сонгож чадахгүй ч хурдан, удаанаар хэмнэлээ өөрчилж ярих нь яваандаа өөрийнхөө хэв маягийг олоход тусална.

7. Яриагаа дуу хураагуурт хадгал

Өөрийнхөө яриаг дуу хураагуурт бичээд сонсох, эсвэл бичлэг хийгээд дараа нь үзэх хамгийн үр дүнтэй арга юм. Дараа нь өөрийн яригаа сонссоноор жижиг алдаа, хүмүүст хэрхэн хүрч байгаа байдал, гол санаагаа гаргаж буй эсэхийг хянах боломжтой болдог. Жишээ нь яриан дундах удаан зогсолт, биеийн эвгүй хэлэмж зэргийг харж болно.

Яриагаа илүү олон хүнд, хүртээмжтэй хүргэхийн тулд олон удаа ингэж давтаарай. 

 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/04/20

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.