
TalentSmart -н сая гаруй хүнээс авсан судалгаагаар өндөр гүйцэтгэлтэй ажилчдын 90% нь сэтгэл хөдлөлийн оюун ухаан буюу EQ өндөр байдаг гэдгийг тогтоожээ. Тэд тайван, сэтгэл хангалуун, хяналтаа алдахгүй байхын тулд сэргийлдэг хэд хэдэн зүйлсийн талаар мэдээллийг судалсан байна.
Сэтгэл хөдлөлийн оюун ухаан болон гүйцэтгэлээ нэмэгдүүлэхийн тулд дараах 9 түлхүүр зүйлсийг олж мэдсэнийг та бүхэнтэй хуваалцаж байна.
Өрөөл бусадтай өөрийгөө харьцуулсан үед сэтгэл хангалуун, аз жаргалтай байгаагаа мэдэрдэг бол удаан аз жаргалтай байхгүй л болов уу. EQ өндөртэй хүмүүс хийсэн зүйлдээ сэтгэл хангалуун байгаа үедээ хэн нэгний үзэл бодол юм уу амжилтын талаар боддоггүй.
Бусад хүмүүсийг өөрийнхөө талаар ямар ч зүйл бодуулахгүй байх боломжгүй хэдий ч бусдын бодолд үргэлж анхаарахаа больж, өөрийгөө бусадтай харьцуулахгүй байх хэрэгтэй. Ингэснээр бусад хүмүүс юу ч хийсэн, юуг ч болсон бай таны өөрийгөө үнэлэх үнэлэмж хэвээрэй байна.
Хэн нэгэн таны талаар юуг ч хэлсэн бай та тэдний хэлсэн шиг сайн эсвэл муу хүн болохгүй гэдгээ үргэлж санаарай.
Сэтгэл хөдлөлийн оюун ухаан өндөртэй хүмүүс амархан уучилдаг. Гэхдээ энэ нь тэд мартчихдаг гэсэн үг биш юм. Уучлал гэдэг нь болж өнгөрсөн зүйлийг явуулахыг шаарддаг. EQ өндөртэй хүмүүс бусдын алдаанаас болж гацахыг хүсдэггүй. Тиймдээ ч тэдгээрийг хурдан явуулж ирээдүйд болох аюулаас өөрсдийгөө хамгаалдаг.
EQ өндөртэй хүмүүс өдөр бүр тэмцэж амьдрах нь ямар чухал гэдгийг мэддэг. Маргааны үед хяналтгүйгээр сэтгэл хөдлөлөөрөө хандах нь ноцтой байдал руу түлхэх болно. Харин өөрийн сэтгэл хөдлөлөө хянаснаар дайны талбар, дайтах цагаа оновчтой сонгож ялалт байгуулж чадна.
Тэд төгс зүйлс байдаггүй гэдгийг мэддэг учраас төгс зүйлсийг төлөвлөдөггүй. Хүн бүр л алддаг. Төгс зүйлс таны зорилго бол та үргэлж алдаж буй мэт мэдрэмж дунд амьдарна.
Алдаа гэдэг өөртөө итгэх итгэлийг сулруулж ирээдүйд илүү сайн үр дүнд хүрнэ гэж итгэхэд бэрх байдалд оруулдаг. Ихэнх тохиолдолд, алдаа нь ямар нэгэн зүйлд хүрэхийн тулд эрсдэл хүлээсэн гэдгийн баталгаа болдог. EQ өндөртэй хүмүүс амжилт гэдэг бүтэлгүйдэлтэй нүүр тулахад оршдог бөгөөд өнгөрсөндөө амьдарснаар юунд ч хүрэхгүй гэдгийг мэддэг. Үнэ цэнэтэй бүх зүйл эрсдэл шаарддаг. Алдаа оноо амжилтад хүрэх чадвартай гэсэн итгэлийг тань алдагдуулахыг бүү зөвшөөр.
Хаана анхаарлаа төвлөрүүлснээс хамаарч сэтгэл санааны байдал тодорхойлогддог. Өөрт тулгарсан асуудлаа тэр чигт нь байлгаад л байвал бүтээмжийг үгүй хийдэг сөрөг сэтгэл хөдлөл, стрессийг хадгалсаар л байдаг. Өөрийгөө болон нөхцөл байдлаа сайжруулах үйл ажиллагаанд анхаарах үед эерэг сэтгэл хөдлөлийг бий болгож, гүйцэтгэлийг нэмэгдүүлэх мэдрэмжийг бий болгодог. EQ өндөртэй хүмүүс шийдэлд анхаарал хандуулах нь үр дүнтэй гэдгийг мэддэг учир асуудалд гүн живдэггүй.
Гомдоллогчид бол муу мэдээ. Учир нь тэд шийдэлдээ анхаарах ёстой гэдгээ мэддэггүй бөгөөд асуудал дундаа хөрвөөсөөр л байдаг. Тэд гунигтай хүмүүсээр хүрээлүүлж өөрийгөө сайнаар мэдэрдэг. Хүмүүс хатуу сэтгэлтэй эсвэл бүдүүлэг харагдахгүйн тулд маш их дарамт мэдэрсэн ч гомдоллогчдыг сонссоор л байдаг. Гэвч эдгээр нь сөрөг энергийг цацсаар байдаг.
Өөртөө хэрэгтэй болон хэрэггүй зүйлсдээ хязгаар тогтоогоорой. Бодоод үз л дээ: Та тамхи татаж байгаа хүний хажууд суугаад утааг нь амьсгалахгүй биз дээ.
Бусдад атаархах, хорсол тээх гэх мэт сөрөг сэтгэл хөдлөл нь буцаад стресс болж толгой дээр унадаг.
Эморигийн Их сургуулийн судалгаагаар удаан стрессдэх нь цусны даралтыг нэмэгдүүлж, зүрх судасны өвчингийн эх үүсвэр болдог гэдэг нь нотлогджээ.
Атаархахгүй байхад суралцах нь тийм сайн мэдрэмж төрүүлэхгүй эрүүл мэндэд сайн.
Беркеле дэх Калифорнийн их сургуулийн судалгаагаар “үгүй гэж хэлэх нь маш хэцүү байдаг бөгөөд стрессдүүлж, сэтгэл гутралд оруулдаг” гэжээ. Үгүй гэж хэлэх нь ихэнх хүмүүсийн хувьд маш томоохон сорилт болдог. Аливаа зүйлсийг хийж чадахгүй тохиолдолд “үгүй” гэдэг маш хүчирхэг үг юм. EQ өндөртэй хүмүүс үгүй гэж хэлэх цаг ирэхэд “би чадна гэж бодохгүй байна”, “Би итгэлтэй биш байна” гэх мэт үгсийг хэрэглэдэггүй. Үгүй гэж хэлэх нь хоосон амлалт өгөхгүй байхад тустай бөгөөд өмнө өгсөн амлалтуудаа биелүүлэх боломжыг олгодог.