Мөнгөө үр ашигтай зарцуулах 7 зүйл -Тони Робинсон-

2018/11/13 Админ 5099 3 сэтгэгдэл

 

Тони Робинсон “Unshakeable: Your Financial Freedom Playbook” номондоо санхүүгээ үр дүнтэй зарцуулах талаар зөвлөгөөг оруулсан байдаг.

Тиймээс Тони Роббинсоны дараах зөвлөгөөнүүдийг хүргэж байна.

Ямар нэгэн зүйлс эхлэхээсээ өмнө сайтар суралц

Санхүүгийн хувьд амжилттай болохын тулд хүн бүрийн нэн тэргүүнд хийх ёстой зүйл бол сайн суралцах юм. Санхүүгийн үндсэн суурь ойлголтыг мэддэг байх хэрэгтэй.

Ойлгох ёстой чухал зүйлсийн нэг нь хөрөнгийн зах зээл цаг ирэх тусам өсөж байгаа. Өнгөрсөн жил л гэхэд 2,3 тэрбум долларын алдагдал хүлээсэн. Гэвч, энэ жил хэрхэн дууссан бэ? Гол индексүүд нь мэдэгдэхүйц өсөлттэй байна.

Энэ нэг удаагийн үйл явдал биш юм.

Өнгөрсөн зуунд дэлхийн эдийн засаг, АНУ-ын эдийн засагт итгэмэээргүй хүнд хэцүү нөхцөл байдал хэр олон байсан бэ? Бид дэлхийн дайнуудыг даван туулсан, бид эдийн хямралыг даван туулсан, бид сэтгэл санааны гутралыг даван туулсан, бид шувааны ханиадтай холбоотой дэлхий нийтийн хямралыг даван туулсан. Хямрал үргэлжид байх болно.

Хөрөнгө оруулалт хийж, хөрөнгө босгох тусам олон эмх замбаагүй байдал байгааг гэдгийг ойлгох болно. Роббинсон уг номондоо 1900 оноос хойших жил бүрийн зах зээлийн анхааруулгыг тэмдэглэсэн байна. Гэхдээ дунджаар хоёр сараас доошгүй хугацаагаар анхааруулга гаргадаг. 5 тутмын 1 нь үнэт цаасны ханш буурах хандлагатай зах зээл болж хамгийн багадаа 20%-ын уналтад ордог.

Нэг удаа ойлгочих юм бол зах зээлийн анхааруулга тийм ч муу биш. Энэ нь аюулын эхний дохионд гарах товчийг дарахгүй тайван байхад тусалдаг. Суралцчихсан байхад айдсаасаа болж хариу үйлдэл үзүүлэхгүй.

Тоглоомонд ор – Тоглоомноос битгий гар

Санхүүгийн эрх чөлөөнд хүрэхийн тулд зөвхөн мөнгө олох арга хангалтгүй. Хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй.

“5%, 10%, бүр 20%-г хуримтлуулсан байлаа ч тоглоомонд орох хэрэгтэй. Эзэмшигч, хөрөнгө оруулагч байх хэрэгтэй.” – Роббинс

Хадгаламжийн дансандаа бэлэн мөнгөө нөөцлөхийн оронд хувьцаанд хөрөнгө оруулалт хий. Мөнгөө удаан хугацаанд байршуулах хамгийн тохиромжтой газар бол хувьцааны зах зээл гэж Роббинсон номондоо бичсэн байдаг.

Нэгэнт тоглоомонд орсон бол тоглоосноос битгий гар. Зах зээл унасан байсан ч тоглоомноос битгий гар. Хамгийн том аюул нь үнэт цаасны ханш буурах хандлагатай зах зээл биш. Энэ бол зах зээлээс гарах юм.

Зах зээл унасан үед үнэт цаасаа зарчих юм бол зөв цаг үедээ буцаад орохгүй л бол алдагдлаа нөхөх боломжоо алдана гэсэн үг. Гэхдээ зөв цагтаа буцаж орох боломж бараг л байхгүй.

Уоррен Баффет хэлэхдээ “Тони чи зах зээлийн цаг тодорхойлогчид, урьдчилсан төлөвийг тааварлагчдыг сайн мэддэг. Тэдний цор ганц зорилго бол ирээдүйг төлөвлөгчид шиг харагдах. Энэ бол хөгийн зүйл.”

Хадгаламжаа автоматжуул

Роббинсон шиг саятан хүмүүсийн хувьд хөрөнгө оруулалт гэж ярих нь амар гэж бодож байж магадгүй. Хүн бүрт хөрөнгө оруулалт хийх хэмжээний мөнгө байдаггүй.

Хөрөнгө оруулалт хийхийн тулд заавал баян байх шаардлагагүй. Мөнгөө зарцуулах арга барилаа өөрчлөх шаардлагатай байж магадгүй. Санхүүгийн амьдралынхаа хувьд хамгийн чухал шийдвэр болох анхны шийдвэрээ гаргах хэрэгтэй. Энэ нь хэрэглэгч биш эзэмшигч болно гэсэн үг.

Мөнгөө үрэх биш өөртөө зарцуулах боломжтой. Роббинсон орлогынхоо тодорхой хувийг автоматаар дансандаа хийхийг санал болгодог. Багаас эхлээд, урамшуулал бүртээ хэмжээгээ нэмээд байх хэрэгтэй.

“Энэ нь таны Эрх чөлөөний Санг бий болгоно. Амьдралынхаа орлогын эх үүсвэрийг дахин хэзээ ч ажиллуулахгүй байх боломжийг олгодог” гэж Роббинсон номондоо бичсэн байна.

Хуримтлалын хүчийг зөв удирдах

Бага хэмжээгээр хөрөнгө оруулалт хийсэн ч хувимтлалыг хүчийг бий болгож чадна. Хөрөнгө оруулалт хийх тусам ашиг орлого олох учир мөнгө өснө.  Хуримтлалдаа талархаж, таны ашиг ашгийг өсгөнө.

Дараах жишээг авч үзье. 19 насандаа 300 долларын хөрөнгө оруулалт хийсэн хүн жил бүр 10% ашиг олно гэж бодоход 65 насандаа 3.5 сая доллар олно гэсэн үг.

Өөрийгөө хамгаалах арга замуудаа олон янз болгох

Зах зээл дээрээ мөнгө хийх шийдвэрийг гаргасны дараа хаана байрлуулахаа шийдэх хэрэгтэй.

Роббинсоныхоор бол хувьцаандаа хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Эдийн засгийн уналтын үед мөнгөө хамгаалахын тулд хөрөнгөө хувиарлах хэрэгтэй. Хэрэв зах зээл 50%-иар унах юм бол чи 50%-иар унахгүй. Арга замуудаа төрөлжүүлж олон янз болго.

Портфелио төрөлжүүлснээр хувьцаа, бонд болон бусад үнэт цаас зэрэг хөрөнгө оруулалтуудаа холимог болгож болно. Хөрөнгийн ангилал тус бүрт АНУ-ын компаниуд, гадаадын компаниуд, томоохон болон жижиг компаниуд гэх мэт зах зээлд өөр өөр төрлийн хөрөнгө оруулалт байдаг.

Роббинсон итгэл хүлээсэн хөрөнгө оруулалтын зөвлөхөөс тусламж хүсэхийг зөвлөдөг.

Зах зээлийн анхааруулгын давуу талыг ашиглах

Мөнгөө өсгөх өөр нэг арга бол хүмүүс сандралд орох ашигтай байдаг.

Зах зээл шалаар унасан үед хүмүүс байшингаа өгч, үнэгүй шахуу хувьцаагаа зардаг. Тэд зүгээр л гарахыг хүсдэг. Энэ бол гайхалтай боломж.

Яагаад? Үнэ бага үед хувьцаа худалдаж авч чадна. Үнэ өсөхөд ашгаа олно.

Роббинсон номондоо бичсэнээр бол өнгөрсөн 20 жилийн хугацаанд хамгийн сайн 10 өдрийн 6 нь хамгийн муу 10 өдрийн үеээр тохиосон. Энэ хямралын үеээр зах зээлээс гарсан хүмүүс мөнгө олох боломжоо алдсан.

Энэ хөрөнгийн зах зээлийн чухал анхааруулга юм. Уг давуу талыг ашиглах хэрэгтэй.

Шаардлагагүй хураамжид баяртай гэж хэл

Хэрэв өөрийн хөрөнгөө өсгөхийн тулд хөрөнгө оруулалт хийж байгаа бол их хураамж хөрөнгийг чинь сүйтгэхгүй байхад анхаараарай. Олон хүмүүс хөрөнгө оруулалт хийхийн тулд хураамж төлж байгаа гэдгийг анзаардаггүй.

Ихэнх хамтын сан идэвхитэй ажилладаг ба эдгээр нь хөрөнгөө худалдаж авч, зарж борлуулалдаг хүмүүс удирддаг гэсэн үг. Эдгээр сан нь менежерүүдийн төлөх хураамжийг хурааж, бусад зардлаа нөхдөг. Тэгэхээр хураамж төлдөг тэтгэврийн дансанд хөрөнгө оруулалт хийж байгаа бол 3-4 хувийг төлнө гэсэн үг. Үүнийг зогсоохын тулд олон идэвхитэй удирдаж байгаа хамгийн сан зах зээлээс илүү гүйцэтгэл сайтай байхгүй. Тиймээс өндөр төлбөр төлөх шаардлагагүй ба тэр хэмжээгээр илүү ашиг олохгүй.

Бага хураамж төлөхийн тулд хөрөнгө орууалтын сангаас бага зардалтай индексжүүлсэн сангуудад хөрөнгө оруулалт хий. Эдгээр сангууд нь S&P 500 зэрэг томоохон индексүүдийг хянах зорилготой юм.

Төлөх хураамжаа багасгаснаар илүү их мөнгийг хадгалж, өөрийн хөрөнгөө бий болгож чадна.

 

 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (3)
DR MALATHI [105.112.98.51] 2023/02/10
АНХААР!!! WhatsAp +971545539609. Имэйл: drmalathi91@gmail Telegram: +971545539609 Бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийдэг МАНИПАЛ ЭМНЭЛЭГ-т тавтай морил. Хэрэв танд асуудал тулгарвал их хэмжээний өрийг төлөхөд мөнгө хэрэгтэй юу? Яаралтай хэрэгцээнд зориулж хэрхэн мөнгө босгох вэ? Хүлээгээрэй, яагаад бөөрийг маш сайн үнээр (400,000 доллар) зарах талаар бодохгүй байгаа юм бэ, анхных нь жинхэнэ донор эсэх нь эргэлзээтэй учраас хагалгааны өмнө төлдөг, би Энэтхэгийн MANIPAL HOSPITAL-ийн доктор Мала
DR MALATHI [105.112.98.51] 2023/02/10
АНХААР!!! WhatsAp +971545539609. Имэйл: drmalathi91@gmail Telegram: +971545539609 Бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийдэг МАНИПАЛ ЭМНЭЛЭГ-т тавтай морил. Хэрэв танд асуудал тулгарвал их хэмжээний өрийг төлөхөд мөнгө хэрэгтэй юу? Яаралтай хэрэгцээнд зориулж хэрхэн мөнгө босгох вэ? Хүлээгээрэй, яагаад бөөрийг маш сайн үнээр (400,000 доллар) зарах талаар бодохгүй байгаа юм бэ, анхных нь жинхэнэ донор эсэх нь эргэлзээтэй учраас хагалгааны өмнө төлдөг, би Энэтхэгийн MANIPAL HOSPITAL-ийн доктор Мала
Зочин [105.112.98.51] 2023/02/10
АНХААР!!! WhatsAp +971545539609. Имэйл: drmalathi91@gmail Telegram: +971545539609 Бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийдэг МАНИПАЛ ЭМНЭЛЭГ-т тавтай морил. Хэрэв танд асуудал тулгарвал их хэмжээний өрийг төлөхөд мөнгө хэрэгтэй юу? Яаралтай хэрэгцээнд зориулж хэрхэн мөнгө босгох вэ? Хүлээгээрэй, яагаад бөөрийг маш сайн үнээр (400,000 доллар) зарах талаар бодохгүй байгаа юм бэ, анхных нь жинхэнэ донор эсэх нь эргэлзээтэй учраас хагалгааны өмнө төлдөг, би Энэтхэгийн MANIPAL HOSPITAL-ийн доктор Мала
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.