Ямар боловсрол эзэмшвэл шилдэг манлайлагч болох вэ?

2018/11/23 Админ 3393 0 сэтгэгдэл

 

Дэлхийн манлайллын консалтингийн байгууллагаас гаргасан судалгаагаар бизнесийн салбар төгсөгчдөөс хүмүүнлэгийн салбарынхаа хэд хэдэн голлох ур чадвараар илүү байдаг гэсэн сонирхолтой хариу гаржээ.

 DDI судалгаагаар бизнесийн салбарыг төгсөгчид санхүү болон бизнесийн мэдлэг тэр дундаа шийдвэр гаргах чадвараараа өндөр оноо авчээ. Харин хүмүүнлэгийн салбарын төгсөгчид харилцаа холбоо, урам зоригоор тэтгэх гэх мэтчилэн хэд хэдэн ур чадваруудаар илүү үзүүлэлттэй байна.

“Ихэнх хүмүүнлэгийн салбар хөтөлбөртөө мэтгэлцэх, харилцах, шүүмжлэлт сэтгэлгээг хамруулдаг. ”

Боловсролын сонголт болон манлайлал

Судалгаанд 18 орны 300 компаны 15000 манлайлагчыг хамруулж, салбарынх нь эсрэг 8 ур чадварыг манлайлагчдын гүйцэтгэлтэй харьцуулжээ.

Эх сурвалж: DDI High Resolution Leadership Report,2016

Уг графикаар өөр өөр түвшний манлайлал харилцан адилгүй байдаг гэдэг нь харагдаж байна. Бизнесийн салбарын төгсөгчид ч төгс оноо авч чадаагүй.

Бизнес болон Хүмүүнлэгийн салбар аль аль нь найман ур чадвараас тавд нь шилдэг байгаагаараа шилдэг манлайлагч болж байна. Нөгөө талаас инженерийн салбарын төгсөгчид хамгийн муу үзүүлэлттэй буюу нэг ч чадварт шилдэг нь байж чадаагүй юм.

Судалгааны үр дүнг Хүний Нөөцийн салбарт ашиглахыг санал болгожээ.

Бизнесийн салбар нэн шаардлагатай гэсэн үг биш

Төрөл бүрийн сэдвүүдтэй холбоотой хэвшмэл ойлголтыг даван туулах нь ажилд шалгаруулж авахад маш чухал талаарх асуудал маргаантай байгаа юм.

Бүх салбарыг төгсөгчид өмнөө тулгарч буй манлайллын ур чадварын ялгааг хүлээн зөвшөөрөх шаардлагатай талаар онцлоод байна. Үүний нэгэн адил бизнесийн салбарын зэрэггүй нэгэн таны хайж буй манлайллын чадвартай хүн байх магадлалтай юм.

 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.