Дэлхий дахинд хамгийн эрэлттэй байгаа 10 ажил мэргэжил

2022/05/12 Админ 11301 2 сэтгэгдэл

 

Таныг санхүүгийн санхүүгийн эрх чөлөөнд хүргэж, тайван ажиллах боломж олгох маш олон мэргэжил байдаг.

Харин энд Bureau of Labor Statistics, O*NET, and PayScale-ийн мэдээллийн сангаас цуглуулсан хамгийн хурдацтай өсөж буй ажил мэргэжлийн жагсаалтыг гаргасан.

 

1. Сувилагч

Эрүүл мэндийн салбарт хамгийн их ажилтнууд байдаг мэргэжил бол сувилагч юм. Сувилагч нь өвчтөнд анхаарал халамж тавих, эрүүл мэндийн боловсрол олгох, өвчтөнд болон тэдний гэр бүлд сэтгэл санааны дэмжлэг үзүүлж байдаг. Үүнээс гадна эмийн заавар, оношлогоо гаргаж, гэмтэл, өвчин эмгэгийг хэрхэн эмчлэх талаар зааварчилдаг. Сувилагч болоход заавал мэргэжлийн үнэмлэхтэй байх ёстой.

Дундаж цалин: $70,000
Өсөлт: 15%/400,000+/

 

2. Програм хангамж хөгжүүлэгч

Та бидний уншиж байгаа веб хуудсыг програмистууд хийдэг бөгөөд тэдний хөдөлмөргүйгээр энэ бүхэн боломжгүй зүйл юм. Тэдний үндсэн үүрэг бол хөдөлмөрийг хөнгөвчилж техниктэй хүнийг холбох юм. Уг мэргэжлийг эзэмшихэд заавал диплома шаардлагагүй байдаг.

Дундаж цалин: $103,560
Өсөлт: 24%/300,000+/

 

3. Их сургуулийн багш

Профессорууд залуусыг амьдралд хөл тавих холбоос болж өгдөг. Тэд шинэ ажлын хүч бий болгохын тулд техникийн болон академийн мэдлэгийг сурагчдад олгодог. Уг мэргэжил нь их уян хатан мэргэжлийн тоонд багтдаг.


Дундаж цалин: $76,000
Өсөлт: 15%/195,000+/

 

4. Аудит болон нягтлан бодогч

Санхүүгийн зохицуулалтаа хийж чадахгүй хүмүүс их хэмжээний мөнгө төлж гаднаас хүн авдаг. Тэд ширээний ард суухаасаа илүү тооны ард байгууллага болон хэрэглэгчдэд хүргэж болох ямар мэдээлэл байна гэдгийг зохицуулдаг.

Дундаж цалин: $69,350
Өсөлт: 10%/138,000+/

 

5. Менежментийн шинжээч (Зөвлөх)

Үйл явц ба үр дүнгээр тэдний ажлыг тодорхойлж болно. Тэд байгууллагын асуудлын шийдлийг олдог хүмүүс юм. Голдуу байгууллагын зардлыг бууруулж, орлогыг өсгөх тактик боловсруулж байдаг. Хэрвээ арга барил чинь сайн бол ба мэргэжлийн зэрэггүй байсан ч байгууллагууд ажилд авах л болно.

Дундаж цалин: $82,450
Өсөлт: 14%/110,000+/

 

6. Санхүүгийн менежер

Байгууллагын санхүү бүхэлдээ менежерийн нуруун дээр буудаг. Энэ нь байгууллагын дотоод асуудлыг хянахад чухал үүрэгтэй. Мөн хөрөнгө оруулалтын шийдвэр гаргах, санхүүгийн тайлан гаргах, ирээдүйн санхүүгийн зорилгод нөлөөлөх стратеги боловсруулах зэрэг үйл ажиллагаа хариуцдаг.

Дундаж цалин: $125,080
Өсөлт: 19%/107,000+/

 

 

7. Эмч, мэс засалч

Хүйтэн төмрөөр хүн хатгаад өндөр цалин авдаг мэргэжил өөр хаана байдаг бол? Үүнийг хүлээн зөвшөөрдөг ганц мэргэжил бол эмч болов уу. Гэхдээ уг мэргэжлийг бүрэн эзэмшихэд танд олон жилийн дадлага туршлага хэрэгтэй болно.

Дундаж цалин: $220,000
Өсөлт: 13%/90,000+/

 

8. Барилгын менежер

Уг ажил нь төслийг хянах, шийдвэр гаргах, төсвийг зохицуулах зэрэг барилгын бүхий л үйл ажиллагааг хянах үүрэгтэй. Хэдий таньд оффисын өрөө байх боловч та барилгын талбарт төлөвлөгөө гаргаж, зааварчилгаа өгч, хяналт хийж өрөөндөө барагтаа орж үзэхгүй л болов уу.

Дундаж цалин: $91,370
Өсөлт: 11%/44,000+/

 

9. IT инженер

Байгууллагын компьютерийн системийн аюулгүй байдлыг хангах, үр дүнтэй ажиллуулах нь эдгээр мэргэжилтнүүдийн үндсэн үүрэг юм. Дата өгөгдөл боловсруулж бусад салбаруудын менежерт хяналт тавин, төслийн гүйцэтгэлийг үр дүнтэй явуулахад тусалдаг. Хэдий танд үүнд диплома хэрэгтэй ч та өөрөө төгс бол шаардлагагүй.


Дундаж цалин: $139,220
Өсөлт: 12%/44,000+/

 

10. Шүдний эмч

Амны хөндийн эрүүл ахуй нь одоогоор хамгийн их хөндөгдөөд байгаа асуудал бөгөөд уг мэргэжил нь хамгийн эрэлттэй мэргэжлийн тоонд багтсан. Гайхмаар нь шүдний эмчийн цалин $100,000 доллар хүрдэг байна. Тэд зөвхөн шүд эмчлээд зогсохгүй хэн нэгэнд инээмсэглэх шалтгаан өгдөг байна.

Дундаж цалин: $158,120
Өсөлт: 19%/29,000+/

 

Эх сурвалж: Evergreen dimes


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (2)
9б ангийн хүүхд [103.140.10.199] 2023/12/01
Сайн байна уу ах эгч нараа барилгын инженер болох гж бгаан Ямар хичээлдээ илүү анхаарах вэ?
Зочин [66.181.161.186] 2023/11/25
Нягтлан бодогч нар ямар хичээлээр иеш өгөх вэ
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/03/30
Холбоотой мэдээ
Бүх мэдээ

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.