Хувийн зохион байгуулалтаа сайжруулахад туслах шилдэг 10 аппликэйшн

2019/03/25 Админ 5155 0 сэтгэгдэл

 

Аппликэйшн цаг үрсэн дэмий зүйл гэж үздэг ч хэчнээн үр ашигтай хүчтэй гэдгийг төдийлөн мэддэггүй.

Таны стрессийг бууруулж, бүтээлч байдлыг нэмэгдүүлэх аппликэйшнүүдийн жагсаалтыг санал болгож байна.

Эдгээр аппликэйшн өөрийн санаагаа тоймлох, деталчилж тэмдэглэх гэх мэтчилэн бүтээлч байдлыг нэмэгдүүлэхэд тустай.

Pocket

Интернэтгүй байсан ч нийтлэлийг хадгалаад унших боломжтой. Уншихыг хүссэн нийтлэлээ дараа уншина гэж хадгалсан ч интернетгүй үед боломжгүй болчихдог шүү дээ. Pocket-той байхад хялбархан хадгалаад дараа унших боломжтой.  

Price: Free (iOSAndroid)

Google Keep

Google Keep  iOS, Android үйлдлийн системтэй аль ч утсанд боломжтой. Энэ аппликэйшний тусламжтайгаар тэмдэглэл хөтлөх, хийх зүйлсийн жагсаалт гаргах, сануулга тохируулах, рекорд хийх боломжтой. Гол онцлог нь өнгө өнгөөр тэмдэглэх боломжтой учир хөгжилтэй, харахад хялбар байх болно.

Price: Free (iOSAndroid)

Wunderlist

Wunderlist хийх ёстой зүйлсийн жагсаалт гаргах хамгийн хялбархан аппликэйшн. Он сараар тэмдэглэх, сануулга тохируулах, жагсаалтаа хуваалцах, харилцан яриа өрнүүлэх боломжтой. Мөн Уг аппликэйшн танд үзэхийг хүссэн киног сануулж, хүнсээ хэрхэн зохион байгуулах талаар туслаж, амралтаа хэрхэн үр дүнтэй өнгөрүүлэх зөвлөгөө өгөх болно.

Price: Free (iOSAndroid)

Letterspace

Letterspace тэмдэглэл хөтлөх хамгийн шилдэг аппликэйшн.  Өөрийн бодлоо зохион байгуулалттай тэмдэглэх боломжтой.

Price: Free (iOS)

Paper

Зурах бичихийг хослуулсан гэдгээрээ онцлог. Тэмдэглэлээ илүү баялаг ойлгомжтой болгох аппликэйшн юм. Хүснэгт график зэргийг ашиглах танилцуулга бэлтгэх боломжтой.

Price: Free (iOS

Evernote

Evernote онлайн дэвтэр болдог. Таны санахыг хүсэж буй бүх зүйлийг тэмдэглэх боломжтой. Уг дэвтэртээ зураг, вэб хуудас, тэмдэглэл, PDF, дууны бичлэг, хийх зүйлсийн жагсаалт зэргийг багтаах боломжтой.

Price: Free (AndroidiOSWindows PhonePCMacGoogle Chrome, and the Web)

Quip

Quip аппликэйшнийг бичиг баримт боловсруулах, хүснэгт танилцуулга бэлтгэхдээ ашиглана. Мөн блог пост, төсөл бичих болосжтой.

Price: Free (iOSAndroid)

Dropbox, Google Drive, OneDrive

Dropbox таны компьютер дээр байрлах файл хадгалах сав. Бүх төрлийн файл хуулах боломжтой. 2 GB багтаамжтай байдаг.

Price: Free (iOSAndroidWeb)

Google Drive-р хамтран ажиллагсаддаа баримт бичиг, танилцуулга хуваалцах боломжтой.

Price: Free (iOSAndroidWeb)

OneDrive баримт бичиг, зураг, бичлэг зэргээ хадгалах 5 GB багтаамжтайгаараа онцлог.

Price: Free (iOSAndroidWeb)

 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/03/30

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.