Өөртөө итгэлгүй хүний байнга хэлдэг 10 үг

2019/06/28 Админ 8165 0 сэтгэгдэл

 

Мэдээж ямар ч хүн бүх зүйлд өөртөө 100% итгэлтэй байж чадахгүй. Мөн үүний адилаар өөртөө үргэлж эргэлзээд яваад байх ч боломжгүй. Судалгаанаас харахад хүмүүс  өртөө итгэх итгэлээ алдаад эхлэхээр дараах 10 үгийг илүүтэй ашиглаж эхэлдэг нь нотлогдсон байна. Та ч гэсэн эдгээр үгнүүдийг байнга хэлээд байгаа юм биш биз?

1. Магадгүй

  • “Би их сургуульд элсэх шалгалт өгч магадгүй.”
  • “Би ч шалгалтанд унах байхаа даа.”
  • “Би шалгалт өгөхөө болих хэрэгтэй байж магадгүй”

Магадгүй гэдэг үг ямарваа нэг зорилго, чиглэл дутагдаж байгааг илэрхийлдэг үг юм. Хэрэв та энэ үгийг долоо хоногийнхоо төлөвлөгөөнд эсвэл хэн нэгэнд хариулт өгөхдөө ашигладаг бол энэ нь таны төлөвлөгөө хийгдэхгүй гэсэнтэй бараг л утга нэг юм. Тиймээс нэг бол “ТИЙМ” эсвэл “ҮГҮЙ” гэсэн үгийг ашиглаж сураарай. Энэ нь нэг талаар шийдэж чадахгүй ажлаа хийж магадгүй гэж өөрийгөө зовоохоо болиход туслахаас гадна хийж магадгүй гэсэн ажлаа хийнэ гэсэн итгэлтэй болоход туслах болно.

2. Бүтэхгүй байх аа

  • “Энэ ч бүтэхгүй ээ”
  • “Би хийж чадахгүй юм шиг байна.”

Энэ үг бол ямар ч ажлыг эхлүүлэхээсээ өмнө шууд бууж өгч байгаа хэлбэр юм. Хүмүүс өмнө нь ганц хоёрхон удаа оролдож үзээд тэр нь бүтээгүй тохиолдолд дахиад тийм зүйл тохиолдоно гэж бодсоны улмаас иймэрхүү үгийг хэлж байдаг.  Гэвч нэг л зүйлийг сайн ойлгох хэрэгтэй, нэг бүтээгүй зүйл тэр чигтээ хэзээ ч бүтэхгүй байна гэсэн ямар ч ойлголт байхгүй. Тиймээс та “Бүтнэ ээ”, “Би хичээнээ” гэх зэрэг үгийг  байнга хэлж сураарай.

3. Үргэлж л ийм байсан

  • “Бид ингэж л ажилласаар ирсэн”
  • “Би ганцаараа ажиллахдаа л илүү сайн ажиллаж чаддаг.”

Үргэлж л ийм байсан гэдэг нь ямар нэг зүйлийг огт өөрчлөхийг хүсэхгүй байгааг илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл энэ үг илүү сайн, илүү шинэлэг арга замыг эрэлхийлэх боломжийг шууд хааж байдаг. Нөгөө талаар энэ үг нь залхуурлыг ч илэрхийлж байдаг. Харин үүний оронд “Өөр аргаар хийгээд үзье”, “Шинэ багтай ажиллаад үзье” гэх зэрэг үгийг ашиглаад үзээрэй.

4. Таамаглаж байна

  • “Би компанийг дампуурна гэж таамаглаж байна”
  • “Тэдний тавьж буй санал нь ямар нэг далд санаа агуулж байгаа гэж таамаглаж байна.”

Энэ нь хэдийгээр заавал итгэлтэй байгаа эсэхтэй хамааралтай үг биш ч гэсэн энэ нь тухайн ажлыг хийхийг зорьж буй хүнд сэжиг таамаг төрүүлж, урам зоригийг нь мохоож, айдас болгоомжлолыг нь улам бүр нэмэгдүүлдэг үг юм. Өөрөөр хэлбэл энэ бол танд болоод таны эргэн тойронд буй хүмүүст хор нөлөө үзүүлж чаддаг маш хүчтэй сөрөг үг юм.

5. Боломжгүй

  • “Энэ боломжгүй, энэ хэзээ ч боломжтой байгаагүй.”
  • “Энэ [хүн, ажил эсвэл хэлтэс]-тэй ажиллах ямар ч боломжгүй.”

Боломжгүй гэдэг нь бүтэхгүй мөн ийм л байсаар ирсэн гэх хоёр үгийг нийлүүлсэн утгатай бөгөөд энэ нь ажилд ямар ч сайн зүйлийг авчрахгүй. Хэрэв таны бодолд боломжгүй гэдэг үг хадаатай байдаг бол таны амьдралд сайн сайхан зүйл тохиолдоно гэж хүлээгээд хэрэггүй.

6. Санаа зовж байна

  • “Би илтгэлдээ санаа зовж байна.”
  • “Би манай үйлчлүүлэгч сэтгэл хангалуун бус байна гэж санаа зовж.”

Санаа зовох нь итгэлгүй байдлыг бий болгодог шалтгаан юм. Санаа зовно гэдэг нь тухайн нөхцөл байдлыг хамгийн муу нөхцөл хүртэл нь ургуулан бодож өөрийгөө зовооно гэсэн үг юм. Гэтэл амьдрал дээр хамгийн муу нөхцөл байдал тохиолдох боломж тэр бүр гараад байдаггүй. Тиймээс хэрэв та илтгэл тавих гэж байгаа бол өөрийнхөө илтгэлийг амжилттай болж, хүн бүр танд баяр хүргэн алга ташиж байгаа баяртай үйл явдлыг ургуулан бодож байгаарай. Магадгүй та ямар нэг эерэг зүйл төсөөлж чадахгүй байгаа бол цаашид болох ямар нэг зүйлийг бодож суухын оронд зүгээр л яг одоо хийж буй ажилдаа анхаарал хандуулж яагаад болохгүй гэж.

7. Эргэлзэж байна

  • “Би багийн ахлагчдаа эргэлзэж байна.”
  • “Би тэр залууд/бүсгүйд эргэлзэж байна.”

Энэ нь нэг талаар магадгүй эсвэл бүтэхгүй дээ гэсэн хандлагын нийлэмжийг илэрхийлж байдаг. Хэрэв та тухайн зорилгод эргэлзэж байгаа бол яаж эцсийн үр дүнг нь яаж харах вэ дээ. Хэрэв та хэн нэгэнд эсвэл гарах үр дүнд эргэлзэж байгаа бол таны энэ далд ухамсар таныг ямар ч сайн үр дүнд хүргэхгүй.

8. Хэрэгтэй байна

Энд хэрэгтэй байна гэдгийг “мөрөөдлийг зогсоогч” хүчин зүйл гэдэг утгаар нь авсан билээ. Жишээ нь, Би ном бичихийг хүч байна гэхдээ … “Эхлээд хүүхдүүдээ өсгөж том болгосныхоо дараа эхлэх хэрэгтэй гэж бодож байна.”, “Би эхлээд тодорхой хуримтлалтай болсон байх хэрэгтэй байна.”, “Би хэрхэн ном бичихийг заадаг сургалтанд суух хэрэгтэй” гэх зэргээр ямар их хэрэгтэй, ёстой гэсэн ажлуд гарч ирэх бол. Гэхдээ ямар нэг зүйлийн үр дүнг тооцож суухын оронд шууд хийж эхлэх нь илүү үр дүнтэй байдаг гэдгийг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх

9. Айж байна

  • “Би ажлаасаа гарахаас айж байна.”
  • “Хилийн чанадад ажил эрхэлнэ гэхээс айж байна.”

Айж байна гэдэг нь эргэлзэж байна гэдгээс тухайн хийж буй сонголтынхоо үр дүнг мэдэж, түүнээс болгоомжилж байгаагаараа арай өөр ойлголт юм. Мэдээж айдастай байх нь тийм ч муу зүйл биш ч гэсэн үүнд ч бас тодорхой хугацаа байх шаардлагатай. Хэтэрхий удаан айдастай явах нь таны оюун ухаанд, бие махбодод ч халгаатай. Айдаст автах нь таныг нэг газар удаан гацааж орхидог бөгөөд үүний оронд та зөв, буруу байхаас үл хамааран шийдвэрээ гаргаж, эргэлт буцалтгүй үргэлжлүүлэн явах хэрэгтэй. 

10. Тэгэх байх

  • “Би цагтаа амжчих байх.”
  • “Үйлчлүүлэгч манай саналыг хүлээж авахгүй байх.”

Тэгэх байх, ингэх байх гэдэг нь магадгүй гэдэгтэй төстэй хэдий ч магадлалын хувьд арай илүү утгатай үг юм. Тиймээс мөн л магадгүй гэдэг үгтэй адилаар тэгэх байх, ингэх байх гэсэн энэ үгийн оронд “За, тийм, болно” гэж хэлж сураарай.     

 

Эцэст нь хэлэхэд бидний хэлсэн үг бүр бидний үйлдэлд нөлөөлж, тэр нь улмаар биднийг ямар хүн байхыг тодорхойлдог гэдгийг хэзээ ч битгий мартаарай.

 

 

 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/04/20

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.