Шилдэг УДИРДАГЧДАД шаардагдах EQ буюу сэтгэл хөдлөлөө удирдах 5 чухал ЧАДАМЖ  

2020/06/15 Админ 5099 0 сэтгэгдэл

 

1. /Self Awareness/ ӨӨРИЙГӨӨ ТАНИН МЭДЭХ

Өөрийн бодол мэдрэмжээ болон бусдад үзүүлэх нөлөөллийг сайтар ойлгох, танин мэдэх гэсэн үг юм. Энэ нь өөрийн давуу болон сул талаа ойлгох ухаан.

o  Жишээлбэл, цаг хугацаатай уралдаж байгаа гэдгээ ухаарч ойлгосон хүн ирээдүйд хийх төлөвлөгөөтэй байдаг.

o   Өөрийгөө танин мэддэг удирдагч, ажилтнууд аливаа санал хүсэлтийг хүлээн авдаг.

o   Алдаа дутагдалтай гэдгээ амархан хүлээн зөвшөөрдөг

Дараагийн ур чадвар бол ӨӨРТӨӨ ИТГЭХ ИТГЭЛ.

o   Өөрийгөө сайн танин мэдсэн хүмүүс өөрийн ур чадвараа  хэдийн мэддэг учраас  өөрийн давуу талаа харуулж чаддаг.

o   Тэд бусдаас тусламж хүсэхээсээ эмээдэггүй.

 2. /Self Regulation/ ӨӨРИЙГӨӨ УДИРДАХ 

Энэ нь үйлдэл хийхээсээ өмнө БОДОХ гэсэн утгатай.

o   Жишээ нь: Багийн илтгэл, төсөлт ажил бүтэлгүйтэх үед уурлахаасаа өмнө бүтэлгүйтсэн шалтгааныг  олж хайж багынхантайгаа санал бодол, шийдлээ хуваалцах гэж хичээх явдал юм.

Өөрийгөө удирдаж чаддаг хүмүүсийн шинж тэмдэг ихэвчлэн тодорхой, илэрхий байдаг.

o   Өөрийгөө жаргалтай, тав тухтай байх талаас нь бодож хичээдэг хүн.

o   Ирээдүй тодорхойгүй, хариулт тодорхой бус байсан ч сэтгэл зовнилоо удирдах, үйл явцад итгэх чадвартай, өөрчлөлтийг хийдэг.

o   Шударга байдал- өөрөөр хийх хүсэл эрмэлзэлтэй байсан ч гэсэн зарчмаар нь ажиллах чадвар.

3. /Motivation/ ИДЭВХИЖҮҮЛЭЛТ 

Шилдэг удирдагчдын нэг шинж нь бусдыг идэвхжүүлэх, урам зориг өгөх юм. Урамшсан удирдагчид хүмүүсийн хүлээлтээс давж зорилгодоо хүргэдэг. Энэ нь мөнгө эсвэл статусын төлөө биш зөвхөн дотоод хүслээр хийдэг. Тэд ажилдаа дуртай байж, шинэ арга замыг эрэлхийлдэг. Хэцүү цаг үед ч өөдрөг үзэлтэй байдаг.

4. /Empathy/  БУСДЫГ ОЙЛГОХ ЧАДВАР 

Тэд багийн шинэ санал, санаачлагыг ойлгож, дэмжихэд онцгой анхаарал хандуулдаг. Энэ нь хүн бүхэнд таалагдах гэсэн үг биш. Энэ нь шийдвэр гаргахдаа бусад хүмүүсийн мэдрэмжийг харгалзан үзэх гэсэн үг юм.

Гурван шалтгаан, нөхцөл байдалд бусдыг ойлгох чадвар нь урьд өмнө байгаагүйгээр илүү чухал болж байна.

o   Багуудын ноёрхол

o   Даяаршлын хурдацтай явц

o   Сэтгэл хөдлөлөө удирдах ур чадварыг бий болгох, хадгалах

5. /Social Skill/ БУСАДТАЙ ХАРИЛЦАХ ЧАДВАР 

Сэтгэл хөдлөлийн  оюун ухааны сүүлийн бүрэлдэхүүн хэсэг бол нийгмийн ур чадвар буюу бусадтай харилцах чадвар.Нийгмийн ур чадвар нь бусад дөрвөн бүрэлдэхүүн хэсэг дээр тулгуурладаг.Нийгмийн өндөр чадвартай хүмүүс багийг бүрдүүлэх, удирдах тал дээр мэргэшсэн хүмүүс байдаг.Тэд бусдыг ятгах тал дээр мэргэжилтнүүд буюу өөрийгөө  танин мэдэх, зан төлөв, сэтгэл хөдлөл, бодлоо удирдан зохицуулах чадвартай, бусдын оронд өөрийгөө тавьж үздэг. Тэд бусадтай маш сайн хамтарч ажилладаг. Тэд ажилдаа хандах хандлага, хүсэл тэмүүллээ бусдад түгээж, урам зориг нь шийдлийг олоход хүргэдэг.

 

 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/03/30
Холбоотой мэдээ
Бүх мэдээ

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.