Хэлэлцээр, уулзалтын үеэр ХОРИГЛОХ гол 9 зүйлс

2020/08/20 Админ 3212 0 сэтгэгдэл

 

Гэрээ хэлэлцээрийн үеэр үгний буруу сонголт, ярианы өнгө, хандлага зэрэг нь харилцааг тэр чигт нь сүйрүүлж болзошгүй. Бизнес бол  тэр чигтээ гэрээ, хэлцэл дунд өрнөдөг ба амжилттай хэлцэл хийхэд тийм ч амар зүйл биш. Амжилттай яваа залуу бизнес эрхлэгчдийн алтан зөвлөгөөг орууллаа.

Амжилттай хэлэлцээрийн  үеэр та юуг хэлэх, юуг хэлэхгүй байх ёстой вэ?

1. “ЧИ” ГЭСЭН БАЙР СУУРИАС ХАНДАХ

Хэлэлцээрийг эхлүүлэхдээ “Чи” гэдэг яриагаар эхлүүлэх бус “Би” гэдэг хандлагаар эхлүүл. Хувийн ашиг сонирхол, шүүлтүүр, үнэлэмжээр бусад руу хандаж дайрч болохгүй. Өөрийнхөө эго-г хойш тавьж, нөхцөл байдалд анхаарлаа төвлөрүүл. 

2. ТААМАГЛАЛ ДЭЭР СУУРИЛАХ

Бодит харилцаа холбоо тогтоох, юу хүсч байгаагаа, түүндээ хэрхэн хүрэх тухай хоёр тал тохиролцоонд хүрснээр амжилтанд хүрнэ. Маш сайн хэлэлцэгчид идэвхтэй сонсогчид байдаг бөгөөд таамаглал дэвшүүлдэггүй. Нөгөө тал таамаглал дэвшүүлж эхлэх үед хэлэлцээрийг үгүй хийж эхэлдэг.

3. ТЭВЧЭЭР

Чимээгүй байдал нь хэлцэл хийх гол түлхүүр. Учир нь нөгөө тал бидэнд мэдээлэл өгөх, эргэлзээг арилгах, сонсох  боломжийг олгодог. Тохирсон, оновчтой асуултаа асууж, тэвчээртэй хүлээ.

4. ЗҮЙ БУС ҮГ ХЭЛЛЭГ

Хэлэлцээрээр нэгдсэн дүгнэлтэд хүрч чадахгүй байх, хоёр тал зөрчилдөх зэрэг  ямар ч нөхцөл нөгөө тал тань руу хашхичиж байсан ч эелдэг байх хэрэгтэй. Ёс зүйтэй байснаар та бусад хэлэлцэгчидтэй бууж өгч буй бус сэтгэл хөдлөлөө удирдах давуу талаа илтгэн харуулж байна.  

5. “ЭНЭ БИДНИЙ СҮҮЛЧИЙН САНАЛ”

"Энэ бидний сүүлчийн санал" эсвэл "энэ бол миний доод хувилбар" гэж хэлэх нь тохиромжтой бус. Ингэснээр та хэлсэн үгэндээ ороогдож, өөрийгөө хайрцганд орууллаа гэсэн үг. Санал болгож буй бүтээгдэхүүн, үйлчилгээ таалагдахгүй байх зэрэг хэлэлцээрийн үед олон зүйлс тиймээс аливаад уян хатан байх шаардлага үүснэ.

6. “ХЭЗЭЭ Ч”

Хэлэлцээр хийхдээ үргэлж хүндэтгэлтэй хандаж, адил тэгш харьц. Анхаарал тавьж байгаагаа харуулахын тулд эелдэг байдал, анхааралтай сонсохыг дадал болгоорой. Бизнесийн хамтрагчдаа хэзээ ч битгий “хэзээ ч” гэж хэлээрэй.  Тэдний хэрэгцээг сонсох нь маш чухал бөгөөд уян хатан байх нь таныг амжилттай хэлэлцээрт хүргэх болно.

7. “МАГАДГҮЙ”

Үзэл бодолдоо тууштай бус тээнэгэлзсэн , байр сууриндаа бат бэх бус хүмүүсээс болж хэлэлцээр бүтэлгүйтдэг. Хэрэв та хэлцэл хийх гэж байгаа бол саналаа хүлээн зөвшөөрүүлэхэд өөртөө итгэлтэй байх хэрэгтэй. Өөрийнхөө шийдвэрт бат итгэлтэй байхын тулд үгсийн сангаас "магадгүй" гэсэн үгсийг авч хая.

8. "БИД ОДОО ШИЙДЭХ ХЭРЭГТЭЙ"

Шийдвэр гаргахад цаг хугацааны шахалт бүү хий. Таныг  дарамт шахалт үзүүлэхэд ихэвчлэн шийдвэр гаргалгүй  нөгөө тал руу түлхдэг. Тэвчээртэй бай, хэрэв цаг хугацааны  тал дээр бэрхшээл тулгарвал тэдэнд хугацааг урьдчилан мэдэгд. Ингэснээр хүн бүр таны шаардлагыг тодорхой мэднэ.

9. "ТИЙМ"

Бүх зүйлс нарийн  шийдэгдэх хүртэл "тийм" гэж хэзээ ч хэлж болохгүй. Хоёр тал харилцан санал нийлж, нөгөө талаа сонсож, бүх зүйл тодорхой байлгахад хангалттай цаг хугацаа зарцуулсан байх нь нэн чухал. "Тийм" гэж хэлэхээсээ өмнө бодох цаг гаргаж, хоёр тал хоёулаа сууж, харилцан ашигтай шийдвэр гаргах боломжийг олгоно. 

 

 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/04/18
Холбоотой мэдээ
Бүх мэдээ

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.