Хүн сэрдэг цагаасаа 1 цагийн өмнө сэрэхэд л сэтгэл санаа өөдрөг болдог

2022/03/01 Админ 2636 0 сэтгэгдэл

 

Энэ удаагийн нийтлэлээр уншигч та бүхэнтэй сэтгэл санаагаа өөдрөг болгох шалгарсан аргыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайлбарлан хуваалцах гэж байна. Энэ бол нойр. Нойроо зохицуулснаар ямар гайхалтай үр дүнд хүрж болохыг хамтдаа мэдэж авцгаая. 

Хангалттай сайн нойр авах нь сэтгэцийн эрүүл мэндийг сайжруулах хамгийн чухал хэсэг юм. Гэхдээ нойр нь зөвхөн сэтгэцийн эрүүл мэнд гэлтгүй өөр бусад зүйлд ч мөн томоохон нөлөө үзүүлж байдаг. JAMA Psychiatry-д нийтэлснээр бол хүн орой унтах цагаа 1 цагаар урагшлуулж, өглөө босох цагаа 1 цагаар хасах нь депресс буюу сэтгэл гутралд өртөх эрсдлийг 23 хувиар бууруулдаг гэнэ. Энэ нь өөрөө өглөө эрт босох нь ашигтайг харуулсан шинжлэх ухаанч баталгаа юм.

~ Эрт сэрэх нь генетиктэй холбоотой ~

Хүний нойрны хронотип буюу үндсэндээ унтаж, сэрэх үед тохиолддог зан чанарын онцлог шинж чанарыг 42 хувь хүртэл генетикээр тайлбарлаж болно гэж Колорадо Боулдер их сургууль, MIT хүрээлэн болон Харвардын их сургууль санал нэгтэйгээр тайлбарлаж байгаа юм. Зарим хүмүүсийн нойрны хронотип нь тэднийг өглөө эрт сэрэхэд хүргэдэг бөгөөд 840,000 гаруй хүнд хийсэн генетик болон эрүүл мэндийн түүх дээр тулгуурласан судалгаагаар бидний мэдэхээр Early Bird буюу “эртэч шувуухай генетик” -тэй хүмүүс нь сэтгэл гутрах өвчинд өртөх хандлага бага байдгийг тогтоожээ.

Гэхдээ өглөө босох нь зөвхөн генетиктэй холбоотой гэвэл үгүй. Энэ нь мөн бидний амьдралын хэмнэл, дадал зуршлаас хамааралтай байдгийг санах хэрэгтэй.

Хүн өөрийн нойрны хронотипээ өөрчилж болох бөгөөд шөнийн шувуухай буюу орой унтаж, орой босдог хүмүүс ч мөн адил өглөөнийн хүн болох бүрэн боломжтойг тогтоосон байдаг.

Зохиолч Ияс Даглас-ын Сэтгэцийн эрүүл мэндийн судалгааны сэтгүүлд 2018 онд нийтэлсэн ажиглалтанд суурилсан судалгааны ажилдаа эрт босох нь сэтгэл гутрах өвчнийг бууруулдаг болохыг баталжээ. Тус судалгаанд нийт 32,000 эмэгтэй сувилагчыг хамруулсан бөгөөд өглөөний ээлжинд ажилладаг эрт босдог хүмүүс 4 жилийн хугацаанд сэтгэлээр унах нь 27 хувиар бага байгааг харуулжээ. 

 

Өглөө эрт босох болон сэтгэл гутралд өртөхгүй байх хоёрын уялдаа нь Сиркадиан Ритм  буюу бидний биологийн цаг дээр ч мөн харагддаг билээ.

Тиймдээ ч сэтгэл заслын эмч Мишель Миллер нарны гэрэл бидний энерги, сэтгэл хөдлөлд нөлөөлдөг гэж хэлсэн байдаг. Тухайлбал харанхуй, бүрэнхий байдал нь хүнийг сэтгэлээр унагааж, энерги, эрч хүчгүй болгодог байна. Тиймээс эрт боссоноор энерги эрчимжиж, хүн амьдралдаа сэтгэл өөдрөг болж эхэлдэг. Хэрвээ та үүнийг давтамжтай хийх юм бол сэтгэл гутралаас бүрэн ангижрах боломжтой гэнэ шүү.

Өөр нэгэн тайлбар: Сургууль, ажил гээд нийгэм биднийг үргэлж эрт босохыг шаардаж байдаг. Энэ нь оройн цагаар эрч хүчтэй байдаг, оройтож унтдаг хүмүүст орчлон хорвоо яг л буруу ажиллаад байгаа юм шиг мэдрэмж төрүүлдэг гэж Ияс Даглас мөн нийтлэлд бичжээ. Энэ нь өөрөө тэдгээр хүмүүсийн сэтгэлээр гутрах том шалтгаан болдог гэнэ.

Хэдий бид виртуал эринд ажиллаж амьдарч, энэ нь танд илүү цагаар унтах боломжыг олгож байгаа ч яаж ийгээд ажилгүй байсан ч эрт босож байх нь хамгийн чухал. Өглөө эрт босож ажил сургууль эхлэхээс өмнө өөрөө өөртөө цаг зарцуулж байгаарай.

Гэхдээ өглөө эрт сэрчихсэн л бол боллоо гэж бодох нь бас буруу. Сэрчихээд орондоо  хөрвөөх эсвэл утас, компьютерээ ухаж хэвтэх нь ямар ч үр дүнгүй бөгөөд үүний оронд өөртөө цаг гарган дуртай зүйлсээ хийж, өөрийгөө сэргээж байх нь таны мэдрэмжинд маш эерэг сайхнаар нөлөөлдөг ажээ.

Эцэст нь хэлэхэд хэрвээ та сэтгэл гутрах өвчөөр шаналж, амьдралд идэвхгүй, эрч хүчгүй болох шинж тэмдэг илэрч байгаа бол яг одооноос эхлээд өглөө эрт сэрээд үзэхийг сэтгэл судлаачид аминчлан зөвлөж байна. 

Үнэ цэнтэй мэдээлэл бүхнийг MLC-гээс... 

 

 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/04/20

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.