Бүртгэл явагдаж байна!

Дараагийн сургалт

2025-01-18

Хичээллэх хугацаа
4 сар

Хичээлийн цаг
118 цаг

Сургалтын төлбөр

400₮
 
Python 4-р шат: Database

Сургалтын танилцуулга

Python программчлалын хэлний ахисан дунд түвшний DataBase сургалт нь "MLC Business School" болон "SoftUni Global" -тай хамтран хэрэгжүүлж буй 20К программист төслийн хүрээнд Full-Stack Developer буюу Python хэлний албан ёсны хөгжүүлэгч бэлтгэх дөрөв дүгээр шатны сургалт юм. 

“Python Database” хөтөлбөрт PostgreSQL-ийн ерөнхий мэдлэг болон Python ашиглан түгээмэл ORM-ууд дээр хэрхэн database (өгөгдлийн сан) боловсруулахад суралцах болно. Өөрөөр хэлбэл сургалт нь үндсэн хоёр хөтөлбөртэй бөгөөд та хоёр удаа шалгалт өгч, хоёр тусдаа сертификат гардан авах юм. Сургалтын эхэнд өгөгдлийн сангийн тухай ерөнхий суурь мэдлэг өгөхөд голчлон анхаарна. Үргэлжлүүлэн, орчин цагийн аппликейшний хөгжүүлэлтэд хамгийн түгээмэл ашигладаг өгөгдлийн сангийн менежментийн систем болох PostgreSQL-ийг ашиглаж сурна. Хүснэгттэй ажиллах, бүлэглэх функц, шилжилт, ерөнхий процедур гэх мэт үндсэн функцууд болон уялдаа холбоотой өгөгдлийн сан дээр ажиллах ур чадварыг эзэмшинэ. Сургалтын хоёрдугаар хагаст, Django болон SQLAlchemy зэрэг стандарт объект хандалтат өгөгдлийн загварчлалыг ашиглан өгөгдлийн сантай ажиллахад суралцана. Суралцагчид өдий хүртэл олж авсан объект хандалтат програмчлал болон PostgreSQL-ийн мэдлэгээ ашиглан сургалтын төгсгөлд өөрсдийн гэсэн project буюу төслийг хийж гүйцэтгэх бөгөөд код бичих, төсөл удирдах, зохион байгуулах арга зүйд суралцсан байх болно.

Сургалтын онцлог

  1. Европ даяар шалгарсан, дадлагад суурилсан олон улсын хөтөлбөр
  2. Мэргэжлээрээ олон жил ажилласан туршлагатай багш нар

Сургалтын давуу тал

  1. Танхим болон цахимаар суралцах уян хатан хуваарь
  2. Цалинтай дадлага хийх боломж
  3. Database сургалтаар 2 сертификат гардан авна

Сургалтаар эзэмших ур чадвар

  1. Python программын хэлээр бүх төрлийн өгөгдлийн сантай ажиллаж сурна
  2. Өгөгдөл удирдах SQL Quiries код бичилт
  3. Дата менежментийг хялбаршуулсан ORM-ийн мэдлэг
  4. Өгөгдлийн санг удирдах, тохиргоо хийх, боловсруулах дадлага
[Дэлгэрэнгүй]

Хичээл 1:

  • PostgreSQL Удиртгал. Дата төрлүүд - Хүснэгттэй ажиллах :

    Дата менежмент
    PostgreSQL
    Structured Query Language
    Data төрлүүд
    Data тодорхойлолт

Хичээл 2:

  • Basic CRUD :

    Lexical structure in pgSQL
    Дата сэргээх
    Дата удирдах
    Үүсгэх, шинэчлэх, устгах
    Хандалт

Хичээл 3:

  • Суурь функцууд:

    PostgreSQL дэх функцууд
    String функцууд
    Math функцууд
    Date/Time функцууд
    Wildcards

Хичээл 4:

  • Дата цуглуулах:

    Ангилах
    Тодорхой шалгуурын дагуу дата татах
    Дата цуглуулах функц
    COUNT, SUM, MAX, MIN, AVG …
    Нөхцөл зааж бүлэглэх
    Conditional Statements

Хичээл 5:

  • Хүснэгт хоорондын хамаарал:

    Дата баазын дизайн
    Table хоорондын холбоо
    JOINs
    Cascade ажиллагаа
    E/R диаграмм

Хичээл 6:

  • Subqueries болон JOIN-ууд:

    JOINS
    Олон хүснэгтээс дата цуглуулах
    Subqueries
    Олон түвшинд Query удирдах
    Indices
    Clustered болон Non-Clustered Indices

Хичээл 7:

  • Database программчлал:

    Хэрэглэгч тодорхойлох функц
    Процедур хадгалах
    Transactions
    Triggers

Хичээл 8:

  • ORM үндэс :

    ORM танилцуулга,

    Database Drivers,

    Django болон Django ORM талаар

    Django моделийн суурь :

    Model танилцуулга, модель тодорхойлох, талбарын сонголт болон төрлүүд, Migrations Basics.

Хичээл 10:

  • Шилжилт болон Django Admin:

    Django Migrations Advanced, шилжилтийн үндсэн тойм, урвуу шилжилт, Advanced комманд, Custom/Data Migrations болон Django Admin Site танилцуулга ба тохируулга.

Хичээл 11:

  • Django дахь дата зохицуулалт, ерөнхий ажиллагаа:

    CRUD үйлдлүүд, танилцуулга, ач холбогдол, query багц, Django Simple Queries - Default объект менежер, үүсгэх, сонгох, шинэчлэх, устгах, Django Shell болон SQL бүртгэлтэй танилцах.

Хичээл 12:

  • Django-д queries тохиргоо хийх:

    Шүүх, хасах, эрэмблэх, тоолох, авах, chaining аргууд, lookup түлхүүрүүд, exact, iexact, contains, icontains ба Bulk Methods - bulk үүсгэх, шинэчлэх, устгах.

Хичээл 13:

  • Django моделуудын хамаарал:

    Database Normalization – танилцуулга, ач холбогдол, Relationships in Django Models – таницуулга, Foreign Key, холбогдох нэрс, Types of Relationships - нэгээс нэг, нэгээс олон, олонтой харилцах.

Хичээл 14:

  • Модел дамжуулалт болон тохиргоо хийх :

    Модел дамжуулалт - Олон хүснэгт дамжуулах, Abstract Base Classes, Proxy Models; Model Methods - Суурь арга зүй, тохиргоотой арга зүй; Custom Fields - Custom Field Built-in Methods танилцуулга.

Хичээл 15:

  • Ахисан түвшний Django модел техникүүд:

    Validation in Models - Суурь Validators, Тохиргоотой Validators; Мета Options болон Мета дамжуулалт - Өгөгдлийн сангийн хүснэгтийн нэр, суурь дараалал, unique хязгаарлалт; Indexing’ Django Model Mixins; Django Signals.

Хичээл 16:

  • Django дахь ахисан түвшний queries тохиргоо:

    Custom Managers; Annotation - annotate() method; Queries for Model Relationships - select_related(), prefetch_related(); Query-related Tools - Q and F objects; Debugging Queries

Хичээл 17:

  • SQLAlchemy:

    SQLAlchemy тойм - гол концептууд; тохиргоо болон суурилуулалт - Дата баазад холбогдох; Загвар тодорхойлох; Шилжилт; Queries болон CRUD үйлдлүүд; Transactions; Simple Relations and Database Pooling.

Сургагч багш нар

Түмэнбаяр Төгөлдөр

"Новелсофт" ХХК Дэд Захирал

IT Zone ХХК дэд захирал Т.Төгөлдөр

gallery
Anim pariatur cliche reprehenderit, enim eiusmod high life accusamus terry richardson ad squid. 3 wolf moon officia aute, non cupidatat skateboard dolor brunch. Food truck quinoa nesciunt laborum eiusmod. Brunch 3 wolf moon tempor, sunt aliqua put a bird on it squid single-origin coffee nulla assumenda shoreditch et. Nihil anim keffiyeh helvetica, craft beer labore wes anderson cred nesciunt sapiente ea proident. Ad vegan excepteur butcher vice lomo. Leggings occaecat craft beer farm-to-table, raw denim aesthetic synth nesciunt you probably haven't heard of them accusamus labore sustainable VHS.

Хөтөлбөр

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Холбоотой сургалтууд
Бусад сургалт
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/03/30