Ажилтнуудаа идэвхжүүлэх хамгийн энгийн 4 арга

2022/03/10 Админ 2843 0 сэтгэгдэл

 

 

 

Агуу манлайлагч болж, гайхалтай зүйлсийг бүтээхэд хэцүү санагдаж болох ч таны бодсон шиг тийм ч хэцүү зүйл биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Манлайллын талаар хүмүүс ээдрээтэй асуудал мэт хандаж, сүржигнэх хандлагатай байдаг. Гэхдээ яг үнэндээ хичээвэл, тууштай байж чадвал манлайлал гэдэг нь маш энгийн, хялбар зүйл юм. Дэлхийн хаана ч, ямар ч хамт олон байсан, ямар ч үеийнхэн байлаа ч удирдлагын зүгээс дараах 4 зүйлийг ажилтнууддаа хангаж өгөх юм бол гайхалтай үр дүнд хүрч чадна гэж үзжээ. 

 

1. Тодорхой чиглэл

 

Энэ бол манлайлагчдын нэн тэргүүнд хийх ёстой ажил. Та баг хамт олондоо тодорхой чиглэлийг заавал өгөх ёстой. Тэдэнд тухайн багийн, хамт олны зорилго болоод зорилт гэж яг юу болохыг мэдрүүлэх, удирдан залах хэрэгтэй. Өчүүхэн ч гэлээ тодорхой бус байх юм бол ажилтнууд удирдлагадаа эргэлзэж тохируулгаа алдаж, урам хугарч, ажилдаа бүтэлгүйтэж эхэлдэг. Багийн бүх гишүүдэд албан тушаал үл харгалзан тодорхой чиглэл хэрэгтэй.

 

Генерал Паттон: “Юу хийхийг нь тэдэнд хэлсний хариуд тэд танд цэцэн ухаанаар бэлэг барина” 

 

 

2. Дэмжлэг

 

Ажилтнууд тухайн компаны, тухайн бизнесийн ихэнх хувийг нугалж байдаг гэдгийг мартаж болохгүй. Тиймээс удирдагчийн хувьд та амжилтад хүрэхэд хөшүүрэг болж чадах бүхнийг тэдэнд өгөх нь таны үүрэг юм. Та үүргээ хангалттай сайн биелүүлчихвэл тэд амжилтыг шүүрэх алтан боломжоо олж харах болно.  Манлайлал гэдэг бол ажилтнууддаа үйлчлэх болохоос биш тэднээр үйлчлүүлэх биш юм. Энэ нь тэдний төлөө ямарваа нэгэн ажил хийнэ гэсэн үг биш. Харин зөв орчинг бүрдүүлэх, дараа нь шаардлагатай үед гараа сунгаж туслах гэсэн үг юм.

 

3. Орон зай

 

Ажилтнууддаа ажлаа төвлөрч хийх орон зай өг. Тэднийг дэмж. Гэхдээ бүх зүйлд оролцож хянах хэрэггүй. Микроменежмент зөвхөн урам хугаруулаад зогсохгүй багийн гишүүдийг стрессдүүлж алдаа гаргах магадлалыг нэмэгдүүлдэг. Микроменежмент багт ч, танд ч сайн биш. Хэн ч хэтэрхий их хяналтад ажиллахыг хүсдэггүй. Та туслахын тулд хийж чадах зүйлс, хэрхэн хийхийг нь ажиглан дүгнэхээс гадна багийнхандаа итгэх хэрэгтэй.

 

4. Магтаал

 

Эерэг хариу үйлдэл гэдэг бол нийтэч, урам зоригтой, хөдөлмөрч багийг бий болгох хамгийн гол түлхүүр юм. Менежер, удирдлагууд ажилтнуудаа магтахаас яагаад зайлсхийдэг талаар их гайхдаг. Та ажлын байран дээр бүх ажилтан танд бол нэг нэгэндээ хүлээн зөвшөөрөгдөх байгууллагын соёлыг бий болгох хэрэгтэй. Ингэхийн тулд эхлээд ажилтнуудынхаа хийж байгаа ажлын үр дүн болон тэдний гаргаж буй хүчин чармайлтыг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй. Хэн ч тэр даруй амжилтад хүрдэггүй. Тиймээс та аливаа ажлыг хийх хүслийг төрүүлэхийн тулд ажилчиддаа эерэг хариу үйлдэл үзүүлэн, хааяа нэг үнэнч шударгаар магтаж байх хэрэгтэй. 

 

Хэрэв та шилдэг манлайлагч болохыг хүсч байгаа бол, баг хамт олон, ажилчдаа илүү сайн үр дүнд хүргэхийг хүсч байгаа бол, дээрх 4 зүйлийг мөрдөж баг хамт олноо урамшуулж, сэдэлжүүлээд үзээрэй. Танай баг хамт олон заавал нэг үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна. 

 

Манлайлал гэдэг бидний бодож буйгаас их энгийн асуудал. Хэтэрхий ээдрээтэй, хүнд хэцүү гэж битгий бодоорой.

 

 

Үргэлж MLC-тэй хамт байдаг уншигч танд баярлалаа.

Илүү ихийг CEO коллеж-оос.....

 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/04/20
Холбоотой мэдээ
Бүх мэдээ

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.