2022 оны хамгийн эрэлттэй ур чадварууд

2022/06/13 Админ 1526 0 сэтгэгдэл

 

Дижитал хувьсал, автоматжуулалтын эрин зуунд зохицож ажилтнууддаа карьераа өсгөх, бизнесээ урагшлуулах ур чадварыг бий болгоход нь туслахад илүү анхаарах нь чухал болоод байна.

LinkedIn Learning 2020 цуглаанд ажлын байранд хамгийн их дутагдаж буй ур чадваруудын талаар судалгаа явуулсан бөгөөд энэ суралцах арга барил, хөгжлийн хөтөлбөрүүд болон сургах ур чадварыг хөгжүүлэх, ямар ур чадвар хамгийн чухал болох талаар ойлголт өгөхөд оршсон.

Энэхүү жагсаалтыг гаргахын тулд 660+ сая гаруй мэргэжилтэн, 20+ сая ажлын байрнаас бүрдсэн сүлжээнээсээ мэдээлэл гаргаж, хамгийн эрэлт хэрэгцээтэй 15 hard болон soft чадварыг тодруулсан.

Soft skill голдуу хүнд төвлөрсөн байдаг

Уг чадвар нь хүмүүс хоорондын харилцаа дээр голдуу төвлөрдөг бөгөөд ажлыг хэрхэн гүйцэлдүүлэх вэ гэдэгт анхаардаг. 2019 онд гарсан цагийн менежмент энэ удаад харьцангуй доогуур үзүүлэлттэй байсан.

Хамгийн эрэлттэй байгаа TOP 5 soft skills

  1. Бүтээлч сэтгэлгээ
    Аливаа асуудлын гол шинжийг тодорхойлж шийдлүүдийг уялдуулан холбож гаргах нь ямар ч салбарын хувьд хамгийн хэрэгцээтэй чадвар хэвээр байна.

  2. Ятгах чадвар
    Хүмүүсийн шийдвэр гаргалтад нөлөөлж өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээг таниулах чадвар нэн хэрэгцээтэй чадварт орсон. Харилцааны ур чадварыг ямар ч салбар өндрөөр үнэлдэг байна.
  3. Хамтран ажиллах
    Баг хамт олноо удирдан чиглүүлж, нөлөөлж нэг зорилгод хүрэхийн тулд үр дүнтэйгээр хамтарч ажиллах чадвар.

  4. Дасан зохицох чадвар
    Бизнест болон амьдралд огт өөрчлөгддөггүй зүйл бол өөрчлөлт өөрөө юм. Байнгын шинэчлэлтийг хүлээн авч сорилтуудыг даван босож чаддаг ур чадвар ажилтнуудад зайлшгүй хэрэгтэй.
  5. EI – Emotional Intelligence
    Бусдын болон өөрийн сэтгэл хөдлөлийг ажиглаж, дүгнэж, хариу өгөх чадвар. Сүүлийн үед хамгийн их эрэлттэй байгаа ажилтнуудын чадвараар ажилтнууд хоорондын харилцаа холбоо тэргүүлээд байна.

Дата болон аналитик дээр суурилсан Hard Skill одоо ч хэрэгцээтэй байна

Хамгийн эрэлттэй байгаа TOP 10 hard skills

  1. Блокчейн
    Энэ нь голдуу крипто валют дээр суурилсан их хэмжээний байгууллагын хөрөнгийг интернэтээр хадгалах, шинжлэх, түгээх процессыг хамардаг. Энэ салбарт байгууллага бүр орох сонирхолтой байгаа ч туршлагатай ажилтнууд ховор байгаа тул эрэлт өндөр.

  2. Cloud тооцоолол
    Ихэнх байгууллагууд үүлэн систем ашигладаг болсон. Тэдэнд Microsoft Azure шиг үүлэн системүүдийн техникийн архитектур, дизайн, танилцуулга бэлтгэх чадварлаг ажилтнууд хэрэгтэй.
  3. Аналитик үндэслэл
    Дата бол аливаа бизнесийн үндэс суурь юм. Эдгээрийг ойлгож бизнесийг өргөжүүлэх хамгийн сайн шийдлийг гаргаж чадах ажилтан.

  4. Хиймэл оюун ухаан
    Хиймэл оюун ухаан (AI) нь хүний ажиллах хүчний чадавхыг нэмэгдүүлдэг. Хиймэл оюун ухаан, machine learning, програмчлалын хэл ашиглаж чадах хүмүүс байгууллагад илүү шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэхэд тусалж чадна.
  5. UX дизайн
    Хэрэглэгчдийн анхаарал төвлөрөл буурч байгаатай холбоотой байнгын загвар болон үзүүлэлтийн шинэчлэлт хийх чадвартай мэргэжилтнүүдийн эрэлт нэмэгдэж байна.

  6. Бизнесийн шинжээч
    Бизнесийн шинжилгээ нь бусад ур чадварыг бодвол хамгийн том үсрэлт хийсэн бөгөөд байгууллагын хэтийн төлөвийг тодорхойлж байдгаараа их чухалд тооцогддог.
  7. Түншлэлийн маркетинг
    Уламжлалт маркетинг буурч, сошиал медиа хөгжихийн хэрээр түншлэлийн маркетинг нь зайлшгүй шаардлагатай ур чадварын хувьд хурдацтай хөгжиж байна. Түншлэлийн маркетинг нь нийгмийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нөлөөлөгчдийг хөшүүрэг болгож, өөрсдийн брэндийг зорилтот үзэгчдийнхээ хувийн туршлага, нөлөөлөгчийн түүхтэй холбож өгдөг.

  8. Борлуулалт
    Борлуулалтын багийг үр дүнтэй удирдаж чаддаг, шүүлт хийх чадвартай, олон талт түншүүдтэй хамтран ажиллаж, хамгийн өндөр түвшинд борлуулах чадвартай борлуулалтын ажилтны эрэлт их өндөр байна.
  9. Шинжлэх ухааны тооцоолол
    Шинжлэх ухааны тооцоолох чадварыг мэдээллийн шинжлэх ухааны мэргэжилтнүүд, инженерүүд, программ хангамжийн архитекторууд эзэмшдэг. Компаниудад Python, MATLAB болон бусад программуудыг ашиглан машин сургалтын загвар боловсруулж, статистик болон аналитик хандлагыг том өгөгдлийн багцад хэрэглэж чаддаг мэргэжилтнүүд хэрэгцээтэй байна.

  10. Видео бүтээгч
    Хэрэглэгчид видео үзэх нь ихэссэнтэй холбоотой компаниудын бизнесээ уг замаар хийж эхэлсэн. Cisco-ийн тооцоолсноор 2022 онд дэлхийн интернэтийн хөдөлгөөний 82 хувийг видео эзэлнэ.

Эх сурвалж: Linkedin Learning Blog


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/04/20
Холбоотой мэдээ
Бүх мэдээ

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.