Илтгэлээ хэрхэн үр дүнтэй давтах вэ

2018/10/26 Админ 4865 0 сэтгэгдэл

 

Давтлага сайн үр дүнг өгдөг гэцгээдэг. Гэвч зөв хийхгүй бол давтлага үр дүнтэй болохгүй ч байж болно. Давтлага хийх шалгарсан 5 алхам байдаг. Үүнд:

1. Бэлтгэл тоймоо чанга уншиж бичсэн зүйл тань ярианы хэлээр бууж буй эсэхээ шалга.

Хэт урт байна уу? Хэт богино байна уу? Ярьж байхад гол санаанууд тань тодорхой байна уу? Туслах материалууд тань тус тусдаа, сонирхолтой, итгэл төрүүлэхээр байна уу? Оршил, төгсгөл тань болж байна уу? Эдгээр асуултуудад хариулаад илтгэлээ зас.

2. Ярих тойм бэлд

Тойм бэлдэх зааврыг хар. Ярих тойм тань зэрвэсхэн харж уншихад амар байх ёстой. Тоймоо аль болох товч байлга. Өөртөө түлхүүр болох үг сонго.

3. Ярих тоймоо ашиглан илтгэлээ хэд хэдэн удаа чангаар давтан унш.

Бүх жишээ, иш татсан зүйл, статистикаа ярьж чадаж байх ёстой. Илтгэл тань үзүүлэн ашиглах бол заавал дадлага хий. Эхний хэд хэдэн удаа алдаа гаргаж, мартаж болох ч битгий санаа зов. Дахин дахин давтсаар л бай. Санаануудаа хянаж чаддаг болоход төвлөр. Илтгэлээ үг бүрчлэн цээжлэх гэх хэрэггүй. Хэд хэдэн удаа оролдсоны дараа тойм харан илтгэж чаддаг болно.

4. Одоо илтгэх хэв маягаа өнгөлж зор.

Толины өмнө илтгэж, харцаар холбоо тогтоож, анхаарал сарниулах хөдөлгөөнүүдээ хар. Яриагаа магнитофонд бичиж, чанга сул, өнгө, хурд, зогсоцыг нь тохируул. Найз нөхөд, өрөөний хамтрагч, гэр бүлийнхээ гишүүнд илтгэлээ танилцуул. Хүмүүсээс сонсохыг хүс. Бүү ич. Ихэнх хүмүүс саналаа хэлэх дуртай байдаг. Илтгэл тань толь, магнитофонд биш, хүмүүст зориулагдсан болохоор хүмүүст хэр хүрч байгааг урдчилан шалтгах хэрэгтэй.

5. Эцэст нь илтгэх нөхцөл байдалтайгаа ойролцоо нөхцөлд илтгэлээ давтаж үз.

Зарим хүмүүс илтгэлээ танилцуулахаасаа нэг өдрийн өмнө хоосон өрөөнд хоёр гурван удаа давтдаг. Хамгийн сүүлийн давтлагаа хаана ч хийсэн байлаа гэсэн өөртөө итгэлтэй гарах ёстой.

Ямар ч давтлага үр дүнтэй байхын тулд аль болох эрт эхлэх хэрэгтэй. Илтгэлээ танилцуулах өдөр хүртэл  хүлээх хэрэггүй. Ганцхан удаа давтах нь хангалтгүй. Дор хаяж хоёр хоногийн өмнөөс давтаж үзэх хэрэгтэй. Бэлтгэл тойм тань ямар ч сайн байлаа гэсэн ярихад яаж хүрч байгаа нь чухал.


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/03/30

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.