Манлайлагчийн харилцааны 3 үе шат

2018/11/28 Админ 4276 0 сэтгэгдэл

 

Манлайлагч та байгууллагынхаа хүн бүртэй нээлттэй шударга харилцдаг уу? Өөрөөсөө энэ асуултыг асууж хариулах гэж хичээгээрэй.

“Тиймээ би тэгдэг, Тиймээ би хичээдэг.” Ихэнх манлайлагч энэ хариултыг өгөх байх.

Гэвч ямар ч цаг үед шударга байхаас илүү сайн манлайлагч байх хэрэгтэй. Энэ нь нөхцөл байдалд тохируулж харилцааны ур чадварыг төгс эзэмших хэрэгтэй гэсэн үг юм.

 Харилцахад хүндрэлтэй байна уу? Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ?

Та бүхэнд харилцааны 3 үе шатыг танилцуулж байна.

1-р үе шат– ЗАЙЛСХИЙСЭН ХАРИЛЦАА ХОЛБОО

Зайлсхийсэн харилцаа холбоо тийм ч муу биш. Зарим тохиолдолд зөв нөхцөл байдалд ашиглавал үр дүнтэй байж чадна.

Мэдээлэл өгөхгүй байх (бүх үнэнийг хэлэхгүй байх): Жишээлбэл: “Өнөөдрийг хэрхэн өнгөрөөвдөө” гэж асуувал хэдийгээр таны толгой өвдсөн, хүүхдийнхээ өглөө хэлсэн үгэнд сэтгэл дундуур байгаа, маргаашийн уулзалтандаа санаа зовж байсан ч “Гайхалтай байлаа, чиний хувьд” гэх мэтээр үнэнийг нуухыг хэлж байгаа юм.

Хамгаалсан маягтай худал ярих: Зарим хүмүүс аюултай санагдсан эсвэл алдаагаа далдлах гэж оролдохдоо худал ярьдаг. Эсвэл магадгүй худал ярих зуршилтай ч байж болно. Мэдээж манлайлагчид ашиглахгүй байсан дээр.

Үе шат 2: ШИЙДВЭРЛЭХ ХАРИЛЦАА ХОЛБОО

Чин сэтгэлээсээ ярилцаж буй хэдий ч ямар нэгэн үр дүнд хүрээгүй бол харилцаа бүрэн гүйцэт санагдахгүй. Хэд хэдэн хэлбэртэй байж болно:

Бодлого, журам, байр суурь, зорилгоо дэмжих: Жишээлбэл, Өдөр бүр ажилдаа хожигдож ирж байгаа ажилчидтай ярилцаж асуудлыг шийдвэрлэх.

Буруутгаж, гэм бурууг хайх: Таны үзэл бодолд үнэхээр санаа тавьж буй мэт дүр эсгэдэг хүмүүс байдаг. Тэд зөвхөн өөрийгөө батлах гэж оролдон бусад хүмүүсийг буруутгадаг.

Үе шат 3– Нээлттэй, Шударга байх

Энэ үе шат мөн адил хэд хэдэн хэлбэртэй байж болно.

  • Нээлттэй: Жишээ нь: Та өөр бүс нутагт байгууллагаа өргөжүүлэх талаар шийдвэр гаргах гэж байна. Тодорхой шийдвэр байхгүй байгаа. Тиймээс та хамгийн итгэлтэй холбоотноо дуудаж тэднээс зөвлөмж, зөвлөгөө ав. Таны харилцаа бүрэн дүүрэн байх нь өндөр түвшний манлайлагчийн шинж юм.
  • Дунд байр суурь: Маш олон төрлийн сүүдэр бий. Та зөв шийдвэр эсэхт эргэлзэж сорилтонд орсон байгаа ба ийм үед бодлоо өөрчлөх магадлал өндөр байдаг. Ийм учир бодит байр суурь баримтлах хэрэгтэй.

Бүх боломжит санааг цуглуулж сайтар бодож шийдвэр гаргах нь манлайлагчийн үүрэг юм.

 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/03/30

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.