Харвардын Их Сургуулийн MBA хөтөлбөрт элсэгчдээс шаарддаг 10 зан чанар

2019/04/22 Админ 5961 0 сэтгэгдэл

 

Харвардын Их Сургуулийн Бизнесийн сургууль нь дэлхийд нэгт жагсдаг билээ. Тус сургуулийг төгсөгчдийн 93% нь ажлын санал хүлээж авдаг ба тэдэнд дунджаар 125.000 $ цалин санал болгодог.

Мэдээж сургуульд элсэхээр өргөдөл гаргасан хүн болгоныг элсүүлэхгүй нь тодорхой. Америкийн Чикагогийн Их Сургуулийн Менежментийн сургуулийнбизнесийн удирдлагын мастерийн зэрэгтэй “Stacy Blackman Consulting”-ийн үндэслэгч Stacy Blackman элсэгчдэд зориулж дараах жагсаалтыг гаргажээ. Энэ нь Харвардын Их Сургуулийн элсэгчдийг шалгаруулах комиссийг давж гарахад тань тус болох юм. Үүнд:

Хүчтэй нөлөө бүхий манлайлал

“Таны өмнөх ололт амжилтууд  таны чадамжийг тодорхойлж, ирээдүйн хүсэл тэмүүллэлийг харуулдаг гол хүчин зүйл мөн”-хэмээн Blackman Harvard Interview Guide-ийн буланд бичжээ.

Харилцаа

Харилцаа чухал гэдгийг илтгэх дараах 2 шалтгаан байдаг.

  1. Ямар аргаар яаж гавьяа байгуулсныг тань мэдэхийг хүсдэг. Энэ яагаад чухал юм бэ?
  2. Та ямар хүн бэ? мөн таны сонирхолын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах зорилготой. Олон нийттэй харьцах чадварыг тань гаргаж ирэх зорилготой аж.

Асуудлыг шийдэх чадвар

Энэ талаар та юу гэж бодож байна гэж асуудаггүй, харин та юу хийх вэ? Гэж асуудаг. Энэ нь таны анализ хийх чадварыг тань шалгаж байгаа хэрэг. Түүнчлэн тэдний хувьд таны зохиосон төлөвлөгөө чухал бус харин төлөвлөгөөний биелүүлэлт нь чухал юм.

Сонирхол

Бүтээлч байдал, идэвхжүүлэлт гэдэг зүйлд нөлөөлөх хамгийн чухал зүйл бол таны сонирхол.таны мастерийн ажлыг амжилтанд үргэдэг, танд эрч хүч бэлэглэдэг зүйл бөгөөд шинэ орчинд дасан зохицох чадварыг тань үүгээр дамжуулан шалгаж байгаа хэмээн Blackman тэмдэглэжээ.

Тохиолдлыг шинжлэх арга барил

Энэ нь бодит амьдрал дээр та хэрхэн оновчтой шийдвэр гаргаж чадаж байна гэдгийг шалгаж байгаа юм.

Шалгаруулах комисс танаас харилцааны чадвар, бусдаас суралцах чадвар, сониуч зан, хүндэтгэлтэй хандах зэрэг чанаруудыг хайдаг.

Хувийн ухамсар (бодол)

Амьдралд юунд, хэрхэн суралцсан, ухаарсан явдал чухал болохоос таны амьдралын түүх шилдэг, бусдыг гайхшруулам байх албагүй. Өөрөөр хэлбэл тэдбүх зүйл бодитой, үнэн зөв байхыг хүсдэг.

Алсын хараа

“Манлайлагчид зорилгоороо дамжуулан дэлхийг өөрчилдөг” гэж үздэг учраас тэдэнд энгийн зүйл боддог хүн хэрэггүй. Харвардад элсхийг хүсвэл том сэтгэх шаардлага гарна.

Шударга зан

Хүнд байх ёстой бүх шинжүүдээс хамгийн том нь шударга зан .энэ нь хүндэлэээсч илүү чухал. Үүнээс таныг хир ёс зүйтэй хүн бэ гэдгийг хардаг.

Идэвх санаачлага

Хүмүүсийг нэг байрндаа байхыг хүсдэггүй, тэд байнга хөгжин дэвшиж байх хэрэгтэй. Бусдаас ялгарах өвөрмөц онцлогийг тань гаргаж ирдэг. 

Төлөвшилт

“Энэ бол нас нэмэхийн шинж биш ухаарал ухамсрын төлөвшилт”-хэмээн Blackman дурджээ.

Ямар нэгэн ажлыг хэрхэн, ямар хугацаанд хийж гүйцэтгэх чадварыг таны амьдралын үнэт зүйлс харуулдаг.

 

 

MLC Training хамт олон


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/03/30

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.