Wall Street стратегийнхаа талаар ярьсан СЕО-г урамшуулдаг

2019/05/13 Админ 3539 0 сэтгэгдэл

 

 Хөрөнгө оруулагчид тодорхойгүй байдалд дургүй байдаг.

Шинэ судалгаагаар шинэ СЕО нар компанийхаа стратегийн төлөвлөгөөг ярьснаар хөрөнгө оруулагчдын айдсыг багасгаж чаддаг гэнэ. Жишээлбэл, Алибабагийн шинэ СЕО Дэниэл Жаны “Let’s Go Global” стратегийн талаар ярьснаараа долоо хоногийн дараа хувьцааныхаа үнийг 1% буюу 2,2 тэрбум ам доллараар өсгөжээ.

АНУ-н тэргүүлэх компаниудын Гүйцэтгэх захирлууд стратегийн талаар танилцуулсан 900 гаруй танилцуулах илтгэлийн хувьцаанд нөлөөлөх үр дүнг судалсан байна. Эдгээр илтгэлд олон улсын жишигт тааруулах, инноваци, олон талт байдал зэрэг стратегийн төлөвлөгөөг хамруулсан. Уг худалдан авалт гэх мэт арга хэмжээний зарлал багтсан танилцуулах илтгэлийг хассан. Ийм илтгэлүүд хувьцааны үнэ цэнэд харагдахуйц нөлөөлөл үзүүлж буйг олж харсан. Уг нөлөөлөл нь шинэ СЕО нараас хамаарч байна.

Ерөнхийдөө хөрөнгө оруулагчид стратегийн танилцуулгад багтсан мэдээллүүдэд дуртай байдаг. Эдгээр танилцуулах илтгэлийн хувьцааны үнэ дунджаар 2-с дээш хувиар өссөн нь зах зээлийн үнэ цэнэд ойролцоогоор 1,1 тэрбум доллар юм. Доорх графикаас харахад дараах өдрүүдэд нь ч мөн эерэг үр дүн үргэлжилсээр байсан бөгөөд танилцуулах илтгэл танилцуулснаас хойших 4 өдөрт 5% хүртэл өсчээ.

Бид эдгээр илтгэлийг маш өргөн хүрээнд судалж, бүх жишээг 3 бүлэгт хуваасан: стратегийн ач холбогдол бүхий эерэг хариу хүлээж авсан хүмүүс, сөрөг хариу хүлээж авсан үзүүлсэн хүмүүс, чухал ач холбогдолтой хариу аваагүй хүмүүс. Судалгаанаас харахад стратегийн илтгэлүүд нь хувьцааны үнэд сөрөг (26%) хариу хүлээж авснаас илүү эерэг (34%) хариу хүлээж авсан. Эдгээр эерэг хариу хүлээж авсан компаниудын хувьцааны үнэ 4.5% -иар өссөн нь зах зээлийн дундаж үнэ 2,4 тэрбум доллартай тэнцэж байсан. Дараагийн өдрүүдэд 10% -иас илүү өссөөр байв.

Тааламжгүй хариу хүлээж авсан байгууллагуудын хувьд хувьцааны үнэ дунджаар 4,9%-иар буурсан нь компаний хувьд 2,6 тэрбум долларын алдагдал юм. Жишээлбэл Твитерийн СЕО Жек Дорси хөрөнгө оруулагчдад стратеги хараахан байхгүй байгаа гэж мэдээлснээрээ 2 өдрийн дотор 4 тэрбум ам долларыг алджээ.

Хөрөнгө оруулагчдад танилцуулга хийсэн шинэ СЕО нарын хувьд стратегийнхаа талаар ярьсан хариу үйлдэл илүү гайхалтай байсан. Ажлаа хүлээж авсан эхний 100 өдрийн дотор стратегиа танилцуулж буй шинэ СЕО нарын хувьд илтгэл танилцуулсан өдрийн дундаж хувьцааны үнийн нөлөөлөл +5.3% буюу 2,8 доллар тэрбум байсан нь нийт СЕО нарын дүнгээс илүү үзүүлэлт юм. Эерэг хариу хүлээж авсан бүлгүүдийн хувьд 14,9% буюу 7,9 ам доллар өссөн байна. Энэ нь нийт СЕО нарын үзүүлэлтээс илүү байгаа юм. Сөрөг хариу хүлээж авсан бүлгүүдийн хувьд хувьцааны үнэ 5% буюу 2,7 тэрбум ам доллараар буурчээ.

Хоёр дахь графикт харуулснаар Гүйцэтгэх захирлууд танилцуулгаа чин сэтгэлээсээ сонирхолтой танилцуулах нь чухал юм.

Нэгдүгээрт, шинэ СЕО нар стратегийн анхны танилцуулах илтгэлээ танилцуулахдаа хэтэрхий удаан хүлээх хэрэггүй. Удаан хүлээсэн гүйцэтгэх захирлууд эерэг хариу хүлээж авах нь илүү бага байдаг. Дунджаар ажлаа хүлээж авснаас 101-с 200 өдөр хүлээж танилцуулсан шинэ СЕО нар 100 хоногийн дотор танилцуулсан СЕО нартай харьцуулахад үр дүн багатай байсан нь ойролцоогоор 1,9% буюу 1,1 тэрбум ам доллар юм. Хугацаа алдсан танилцуулах илтгэлүүд эерэг хариу авсан бол 13,5% буюу 7,2 тэрбум ам доллар. Харин сөрөг хариу хүлээж авсан бол 9% буюу 4,8 тэрбум ам доллар алджээ.

Хоёрдугаарт, олны танил бус шинэ захирлууд хөрөнгө оруулагчдад танилцуулах стратегийн танилцуулга эерэг хариу авах магадлал өндөр. Жишээлбэл, Бургер Кинг шинэ СЕО-раа Даниал Сварцийг томилсон. Эдгээр танил бус шинэ гүйцэтгэх захирлууд илүү эерэг хариу хүлээж авсан бөгөөд дунджаар 12% буюу 6,6 тэрбум ам доллараар өсчээ.

Хөрөнгө оруулагчид стратегийн илтгэлд ихээхэн анхаарал хандуулдаг. Бүх гүйцэтгэх удирдлагууд стратегийнхаа талаар илүүү нээлттэй хандахад анхаарах хэрэгтэй. Мөн стратегийнхаа талаар дэлхий ертөнцөд танилцуулах хүсэлтэй байх хэрэгтэй. Боломжоо нэмэгдүүлэхийн тулд шинэ СЕО нар томилогдсон даруйдаа танилцуулах хэрэгтэй юм.

 

Эх сурвалж: hbr.org

 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/04/20

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.