Амжилтын талаар суралцах зүйлс /Жак ма/

2018/10/12 Админ 5673 0 сэтгэгдэл

 

Өнөөгийн ертөнцөд амжилттай байдлаа хадгалахын тулд тасралтгүй инноваци, тогтмол анхааралтай байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, тав тухтай бүсээсээ гарч шинэ газар нутгийг бий болгоно гэсэн үг.

Alphabet компанийн санхүүгийн хэлтсийн дарга Рут Порат /Ruth Porat/ “урт хугацааны инновафи нь хэрэгцээгүй байдалд хүргэдэг”. Үүнтэй адил зүйл бидний хурдацтай өөрчлөгдөж буй дэлхий ертөнцөд амжилттай болохгүй.

Амжилтад хүрэх зам төгсөлтгүй үргэлжлэх бөгөөд уг замыг хялбарчлах арга байхгүй. Амжилтад хүрчихлээ гэхэд уг өндөрт хэрхэн удаан байх вэ?

Давос нар Дэлхийн Эдийн Засгийн Форумд энэ жил Алибаба группыг үүсгэн байгуулагч Жак Ма амжилтад хүрэх арга замын талаар тодорхойлжээ.

Үүнийг 30/30/30 стратеги гэдэг.

Нэгдүгээрт, 30 жилийн хэтийн төлөв; хоёрдугаарт, овсгоотой, хайрцагнаас гадуур сэтгэж чаддаг 30 буюу түүнээс бага ажилтантай компаниудад анхаарал хандуулах; гуравдугаарт, бизнесийн ертөнцийг ирээдүйг бүтээх үе болох 30 настай хүний нүдээр дэлхий ертөнцийг хар.

Уг стратеги амжилтад хүрэхийг хүссэн хүн бүрт тус болох чухал хичээлүүдийг агуулсан юм.

Урт хугацааны алсын хараанд анхаарлаа хандуул

Аж Үйлдвэрийн Дөрөвдүгээр Хувьсгалаар өөрчлөлтийн нэмэгдсэн хурд дараагийн улирал, эсвэл бүр дараа жилдээ анхаарахыг шаардаж байна. Жак Магийн хэлснээр эргэлтийн мөчлөг 50 жилээр явагдаж байгаа ба манлайлагчид хаана байхыг хүсч буйгаа анхааралтай ажиглаж, уг мөчлөгийн хэдэн арван жилийн туршид компанийн алсын харааг хадгалахад анхаарах хэрэгтэй.

Манлайлагчид дараагийн 30 жилийн хугацаан дахь өөрчлөгдөж буй ертөнцөд бизнесээ хэрхэн амжилттай байлгах талаар ойлгох хэрэгтэй юм. Олон нийттэй харилцах ертөнцөд уламжлалт бизнесийн загвар өөрчлөгдөж байгаа гэдгийг бид ойлгох хэрэгтэй.

Жижиг өрсөлдөгчдөө ажигла

Жак ма 30-аас доош тооныа жилчидтай компаниудыг ажиглаж саад тотгорыг хайж олохыг уриалж байна. Гол зорилго нь хамгийн ойрхон өрсөлдөгчдийг зах зээлд эзлэх байр сууриа эзлэх, шинэлэг талыг олж харах явдал юм. Гэхдээ энэ нь зах зээлд гэнэт гарч ирж байгаа шинэлэг зүйл биш. Стартаппууд шинэ ур чадвар, шинэ санааг бий болгож хурдацтай хөгжиж байна.

Шинэ Мянганыхан шиг сэтгэ

Шинэ мянганыхан маргаашийг бүтээгчид болно гэдгийг Жак Ма онцолж байна. 30 настай хүн шиг сэтгэж бизнесээ хөгжүүлэх арга барилыг ол. “Эсрэгцүүлэн зөвлөх”нь миний хүрээллийг өргөжүүлж чадна гэдгийг ойлгож өглөө бүр хэдэн цагийг багтаа байгаа ирээдүйтэй гишүүд болох ухаалаг шинэ мянгахынхантай түүх ярих маягаар өнгөрүүлдэг болсон юм.

Амжилт гэдэг бай нь үргэлж хөдөлж байдаг дайны талбар гэж ойлгоорой.

Эх сурвалж: weforum.org


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/03/30

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.