Бүтээлч байдлаа нэмэгдүүлэх 9 зөвлөмж

2019/06/13 Админ 6101 0 сэтгэгдэл

 

1990-ээд оны үед зөвхөн зөв цагийн менежменттэй байх нь л хангалттай байсан бол өнөөгийн энэ мэдээллийн эрин үед цагаа ч мөн өөрийн ур чадвар, нөөц бололцоогоо ч зөв хуваарилах шаардлагатай болсон билээ.  Технологийн хувьсал нь биднийг бүтэн өдрийн турш амрахгүй ажилласан ч хүрэлцэхээргүй их завгүй болгож улмаар ухаалаг төхөөрөмж дээрээ шинэ соргог мэдээллийг алдалгүй уншиж, үзэж, сонсох гэх мэт нэмэлт шаардлагууд өдрөөс өдөрт нэмэгдсээр байна.

Тиймээс бид илүү бүтээлч байх арга замыг алхам тутамдаа эрэлхийлж байх шаардлагатай болж байна. Гэвч бид хаанаас эхлэх хэрэгтэй вэ? 

1. Цагаа үр ашигтай хуваарил.

Бид өөрсдийн санаачилсан аливаа ажил дээрээ ажиллаж байхдаа хамгийн аз жаргалтай байдгаас гадна маш эрч хүчтэй ажиллаж чаддаг байна. Гэвч бидний ихэнх нь өдрийн ихэнхийг идэвхгүй байдлаар буюу зөвхөн бусдын асуултанд хариулт өгөх, имэйлд хариу бичих зэргээр өнгөрдөг нь нууц биш.   

Ихэнх шинжээч нарын үзэж байгаагаар хамгийн үр бүтээлтэй ажиллаж чадаж буй хүмүүс бол энэхүү “идэвхгүй ба эрч хүчтэй” байдлын тэнцвэрийг зөв олж ажиллаж чаддаг хүмүүс байдаг байна. “Та эрч хүчээ бүрэн нөөцөлж авч чадсан уу” номын зохиолч Том Ратын зөвлөж байгаагаар хэрвээ хүмүүс өдөрт имэйл бичих цагаа богиносгож, утасны дуудлагаа зөвхөн шаардлагатай хүмүүсээс авахаараар тохиргоо хийж, өглөөд ирээд хамгийн түрүүнд имэйл бичихээ азнаж чадвал ямар нэг чухал ажлыг заавал амжуулж хийж чадах юм. 

2. Завгүй хүн төвлөрч чаддаггүй.

Ихэнх хүмүүс хийх ажил ихтэй байх үедээ илүү их бүтээмжтэй байдгаас гадна бусдад илүү хэрэгтэй хүн байж чаддаг гэж боддог. Гэвч завгүй байна гэдэг нэг талаараа хамгийн чухал тэр ажилд төвлөрөн ажиллаж байж чадахгүй нөхцөл байдал юм.  Беркелигийн Их Сургуулийн Профессор, социологич Кристин Картер “Завгүй байна гэдэг ухаантай, чухал бас амжилттай байгаа үзүүлэлт биш. Харин ч эсэргээрээ энэ бол хүчгүй, айдастай байна гэсэн үг юм” гэж зөвлөж байна. Тиймээс өөрийгөө хэт завгүй байлгахаас илүү гол ажилдаа төвлөрөн суух хангалттай цаг гарган ажиллах нь илүү үр дүнг авчирч чаддаг байна.

3. “Шилдэг ажилтан байх гэж зүтгэх.

Бидний ихэнх нь “шилдэг ажилтан” байна гэдэг нь тасралтгүй ажиллаж, ар гэр, хувийн амьдралдаа маш бага зарцуулдаг хүнийг хэлнэ гэж ойлгодог. Гэвч бодит байдал дээр энэ бол тэс өөрт ойлголт юм. Үр бүтээлтэй байхын тулд бид илүү их цагаар ажиллаж, маш их ажлыг амжуулахын тулд хичээх хэрэгтэй гэсэн бодлоосоо ангижрах хэрэгтэй аж. Бид нэгэнт л робот биш хүн учраас анхаарал төвлөрөн суух тодорхой заагдсан цаг хугацаатай байдаг. Нью Йорк Таймсын сэтгүүлч Брижид Шультын “Хэтрүүлэг” нэртэй нийтлэлд бичсэнээр бидний ихэнх нь илүү их, илүү удаан ажиллаж байж л ямар нэг амжилтанд хүрдэг гэсэн тогтсон ойлголттой байдаг байна.

Харин шилдэг бизнес эрхлэгч нар үүний эсэргээр ажилладаг. Тэд ажлаа хийхийн хажуугаар сайтар унтаж амран,  90 минут тутам ажлаасаа түр хөндийрч, бага зэрэг амралт аван, имэйлээсээ гарч, тархиа амраахыг чухалчлан үздэг байна.    

4. Нэг амьсгаагаар дуусгах гэж хичээхгүй байх.

Бид ихэнхдээ ямар нэг үүрэг даалгаврыг хурдан дуусгаж байж дараагийн ажил руугаа хурдан орж болно гэж үздэг. Харин профессор Вартон, сэтгэл зүйч Адам Грант нарын үзэж байгаагаар харин ч ажлаа дуусгалгүй орхих нь илүү бүтээлч болгодог байна.

“Би өмнө нь заавал хийж буй зүйлээ дуусгаж байж босдог байлаа. Харин одоо бол ажлаа дундаас нь түр орхин, босч өөр зүйл хийдэг болсон. Үүний үр дүнд тухайн ажилд шаардагдах илүү шинэлэг, сайхан санаанууд төрөх болж, илүү бүтээмжтэй ажилладаг болсон” гэж Грант баталж байна. 

Тиймээс та нэг л суултаар бүх ажлаа амжуулах гэж хичээхийн оронд дуусгалгүй үлдээж сураарай. Энэ нь илүү бүтээлч санаа төрөх боломжийг танд өгөх болно.

5. Амарч сурах.

Өнөөгийн эдийн засгийн хурдацтай өсөлт нь биднээс алхам тутамдаа аливаа асуудлыг шийдэж байхыг шаардаж байдаг. Гэхдээ судалгаанаас харахад үнэхээр гайхалтай санаа биднийг өдөр тутмын ажлаасаа хөндийрсөн үед төрөх нь элбэг байдаг байна. Энэ бол жинхэнэ гайхалтай санаа биднийг шүршүүрт орох, гүйж байх үед эсвэл амарч байх үед төрдөгийн нууц нь юм. Амжилттай яваа хүмүүс энэхүү амралтын хугацааг цаг гарздах явдал биш харин ч өөрсдийн ирээдүйн бизнест хөрөнгө оруулах таатай үе гэж үздэг байна. 

6. Өгөхөд ч бас учир бий.

Грантын “Өгөөд, ав” номонд бичсэнээр ихэнх Амжилтын эзэд Өгөх хандлагатай байдаг хэдий ч бусдад бүх зүйлийг өгөх гэж хичээх нь өөрөө маш том алдааны эхлэл байдаг талаар тайлбарласан байдаг. Харин та бусдад хэрхэн өгдөг вэ? Амжилттай яваа хүмүүс бүх зүйлд за гэж хэлдэггүй бөгөөд үнэхээр шаардлагатай гэсэн нэгээс хоёр зүйлд л зохих туслалцааг өгдөг ажээ.

7. Үгүй гэж хэлж сурах.

Та хэдий их үүрэг хариуцлага хүлээнэ, төдий чинээгээр олон хүнд үгүй гэж хэлэх хүндхэн сорилттой нүүр тулах болно. Ерөнхийдөө хэнд, хэзээ үгүй гэж хэлэх өөрийн гэсэн стратегийг боловсруулсан байхад гэмгүй. Зохиолч Крег МакКеовн танд дараах зөвлөгөөг өгч байна. Таны удирдах албан тушаалтан таныг маш их ажилтай байсан ч танаас ямар нэг зүйл хийхийг хүсэх үед үгүй гэж хэлэх хүнд байдаг. Харин үүнээс сэргийлэх нэг арга нь хийх ёстой бүх ажлуудаа жагсааж бичээд дарга эсвэл менежерээсээ ажлаа яаж хийх, аль ажлаасаа эхэлвэл зүгээр байх талаар зөвлөгөө хүсэх хэрэгтэй. Нэгэнт таны ажил үүрэг яаж явагдаж байгаа, хэдий хэр ажилтай байгааг тань мэдэж байгаа дарга тань танаас тийм ч их зүйл дахин дахин хүсэхгүй л болов уу. Энэ бол заавал үгүй гэж хэлэхгүйгээр таны ажилд саад болох аливаа ажлаас татгалзах энгийн бөгөөд мэргэжлийн арга юм.

8. Зан ааш, дадал зуршлаа хэмжиж сурах.

Алдарт зохиолч Гретчен Рубины хэлж байгаагаар “Хэрэв та эрүүл хооллохыг хүсч байгаа бол энэ төрлийн сонин, сэтгүүл худалдаж ав. Дасгал хиймээр байгаа бол алхам хэмжигчтэй бол, төсвөө хянамаар байгаа бол зардал бүртгэх дэвтэр худалдаж ав” гэж хэлсэн байдаг. Гүйцэтгэх захирлуудад зөвлөгөө өгдөг Маршал Голдсмит ч мөн үүнтэй санал нэг байдаг байна. Тэрээр өдөрт хэдэн үг бичсэнээ, хэр хол алхсанаа, эхнэр болон хүүхдүүддээ хэдэн удаа баярлуулж чадсанаа хүртэл бичиж, тооцоолох дуртай.  Энэ бол таны хэр их зүйл амжуулж чадсаныг мэдэх чухал хэмжигдэхүүн болох болно.  

9. Өнөөдөр амжих зүйлийг өнөөдөртөө л амжуул.

Магадгүй үүнийг сонссон хүмүүс ийм их ажлыг яаж амжуулж дуусгах юм бэ гэж асуух байх. Гэвч амжилттай яваа хүмүүс ямар нэг ажлыг амжуулах хамгийн хялбар хурдан аргыг заавал олсон байдаг. Өөрөөр хэлбэл автоматчилах боломжтой ажлуудыг автоматчилж, хүнд даалгаж болох ажлуудыг даалгах замаар өөрийн цаг завыг хэмнэж байдаг. Заавал цахим төлбөр тооцоо өндөр хөгжсөн энэ үед банкинд дугаарлаж зогсох хэрэгтэй гэж үү.  

 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/03/30

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.