Хэрхэн ухаалаг шийдвэр гаргах вэ

2019/06/19 Админ 4761 0 сэтгэгдэл

 

Биднийг залуу байх үед амьдрал аяндаа өөрийн урсгалаар явж өнгөрдөг. Харин эцэг эхийн гараас гарч, өөрсдөө хариуцлага хүлээж эхлэх үед бидний гаргасан том бага ямар ч шийдвэрүүд нь бидний амьдрал ямар байхыг тодорхойлж эхэлдэг.

Бид амжилттай ажиллаж буй хүмүүсийн хэрхэн амжилтанд хүрдэг талаар хангалттай сайн ажиглаж, тэднээс суралцаж байдаг ч бодит асуудалтай нүүр тулж, өөрсдөө шийдвэр гаргах ёстой болоход нөхцөл байдал шал өөр байхыг танаас шаардаж эхэлнэ. Ажил дээр ч амьдрал дээр ч амжилтын гол үндэс суурь нь ухаалаг шийдвэр гаргах явдал юм.

Таны гаргаж буй шийдвэр бүр нь таны бодол сэтгэхүй, мэдрэмжээс хамаардаг бөгөөд өөрөөр хэлбэл та олон төрлийн эх үүсвэрээс авсан мэдээлэл дээрээ үндэслэн шийдвэр гаргаж байдаг. Гэхдээ ухаалаг шийдвэр гаргахдаа та зарчмуудыг мөрдөж байгаарай.

Нөхцөл байдлыг үнэлж сурах.

Алдарт хөрөнгө оруулагч Стив Тобак энэ талаар дурсахдаа “70-аад оны үед миний найз охины аав нь намайг өөрийнхөө байгуулсан старт-ап компанитай танилцуулахаар порше машиндаа суулган авч явсан юм. Тэр үед би анх удаа дижитал төхөөрөмжийн эрин үе ойрхон ирж байгааг гүнзгий ухаарч авсан юм. Тэр үед би нэрлэхсэндээ ч юмуу ямар нэг байдлаар татгалзсан бол яана гэж одоо хүртэл бодогддог шүү. Миний амьдралд миний амьдралыг харах өнцгийг өөрчилж, гүнзгий нөлөө үзүүлж чадсан долоо, найман ийм ховор завшаан тохиож байж билээ. Хэрэв би эдгээрийг тоолгүй зүгээр л хажуугаараа өнгөрөөгөөд явуулсан бол гэж бодохоос одоо ч дотор минь арзайдаг” гэж хэлсэн байдаг. Тиймээс ирээдүйд ирэх амжилтыг зөгнөн мөрөөдөж суухын оронд  яг одоо танд одоо олдож байгаа боломжуудыг үнэлж, алдахгүй байхыг хичээгээрэй.

Зөн совиндоо итгэ.

Дээрх жишээний нэгэн адил би дээрх боломжуудыг ямар ч эргэлзээгүйгээр хүлээж аваагүй бол юу болох байсан бол? Мэдээж би одоо яаж ч хичээгээд хорин настай байх үедээ очиж чадахгүй. Тиймээс би юу болохыг тааж чадахгүй байж болох ч хэрэв би эргэлзсэн бол миний одоо байгаа байдал тэс өөр байх байсан нь дамжиггүй.

Хэрэв танд шийдвэр гаргах үе тохиовол мэдээж юуны түрүүнд танаас илүү ухаалаг, туршлагатай хүмүүс юу хийх байсан бол гэж бодох нь ухаалаг алхам хэдий ч эцсийн дүнд та л өөрөө шийдвэр гаргана. Тиймээс зөн совиндоо найдаж, эргэлзэж байгаа эсэхээ олж мэдээрэй.

Шүүмжлэлтэй хандаж сур

Хэт их мэдээлэлд автах, хүмүүстэй байнга уулзалт хийх зэргээр таны ажилд саад болох олон хүчин зүйлс байдаг бөгөөд энэ нь таны анхаарал төвлөрлийг бууруулж, хийх ёстой чухал ажлаа амжуулж чадахгүйд хүргэх болно.

Тиймээс хамгийн чухал нь юу танд чухал байхыг үнэлж, танд ирж буй мэдээллийн үнэ цэнэ, хийж буй уулзалт бүрийнхээ ач холбогдлыг үнэлж, зааг хязгаар тогтоож сураарай. Иймэрхүү саад учруулж буй зүйлс нь танд ирэх байсан олон боломжуудыг үгүй хийж таныг улам бүр “мулгуу” болгодог гэдэг нь үнэн юм. Хэрвээ бидний амьдарч буй нийгэм аливаад дүн шинжилгээ хийж, хэрэггүй зүйлсийг орхидоггүй байсан бол одоогийнх шигээ хөгжсөн байх нь юу л бол.

Эрүүл мэнддээ анхаар.

Ямар нэг эм бэлдмэл, амин дэм эсвэл хүнсний нэмэлт нь таныг ухаантай эсвэл гоолиг болгоно гэх зэрэг үлгэрийн мэт зүйлсэд итгэх хэрэггүй. Таны тархи бол биеийн тань л нэг хэсэг болохоос иймэрхүү ид шидийн мэт эм бэлдмэлээр тэжээгддэг тусдаа эд эрхтэн биш биз дээ. Тиймээс эрүүл хооллож, долоо хоногтоо ядаж нэг хоёр удаа дасгал хийхэд л иймэрхүү наад захын асуудлыг шийдэж чадна. Таны бие хэр эрүүл байна таны тархи төдий хэрээр л хүчтэй байх болно. Гэхдээ энэ нь кофе гэх мэт бага зэргийн сэргээх чадалтай ундаа нь таны биед асар хортой учраас огт хэрэглэж болохгүй гэсэн үг биш юм шүү. Үдээс хойш нэг аяга кофе уухад ямар их сэргэдэг гээч. Хамгийн гол нь хэтрүүлж л болохгүй.

 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/04/18

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.