Хүмүүсийг хэрхэн хариуцлагатай байлгах вэ?

2019/06/26 Админ 6984 0 сэтгэгдэл

 

Хариуцлагатай байлгана гэдэг бусдыг буруу хийснийх нь төлөө буруутгаж, загнана гэсэн үг огтхон ч биш. Хариуцлагатай байна гэдэг аливаа өгсөн үүрэг даалгаврыг сайтар биелүүлж, тодорхой стратегитай, ухаалаг ажиллахыг хэлнэ. Тиймээс та ч гэсэн хүмүүсийг хариуцлагатай байлгахыг хүсч байгаа бол тэднийг ингэж ажиллах нөхцлийг бүрдүүлж өгч чадсан байх ёстой. Маш олон удирдлагууд өчүүхэн алдаа гаргасных нь төлөө ажилчид руугаа хашгирч, дайрч, өөрсдийгөө тэдний дарга нь гэж харуулахыг хичээдэг. Гэвч энэ бол та захирч, тэд захирагдаж байгаа хэрэг бус, зүгээр хүчтэй нь хүчгүйгээ дийлдэг гэх балар эртний дүр зургийг л бодитоор хэрэгжүүлж байгаагаас өөрцгүй юм.

Ингээд танд өөрийнхөө болоод бусдынхаа хариуцлагатай байдлыг нэмэгдүүлэх таван зөвлөмжийг танилцуулж байна.

Тодорхой хүлээлт тавих

Хамгийн эхний алхам бол маш тодорхой хүрэх зорилт тавьсан байх ёстой. Энэ нь та хүлээж буй зорилтдоо яаж хүрэх, хэрхэн хэмжих, юу хийвэл зохих талаар танд даалгавар өгч буй эсвэл танаас даалгавар авч буй хүнтэй сайтар ярьж тохиролцсон байх ёстой.

Нөөц чадвараа зөв тодорхойлох

Тухайн ажлыг хийхэд тэр хүнээс ямар ур чадвар шаардагдах вэ? Тэдэнд ямар эх сурвалж хэрэг болох вэ? Хэрэв ямар нэг зүйл дутуу байвал аль зорилтондоо хүрч чадахгүй вэ? гэх мэт маш олон асуултыг өөрөөсөө асууж сураарай. Ямар ч зүйлд заавал хариу олддог.

Тодорхой хэмжүүртэй байх

Гэнэт ажил бүтэлгүйтсэн гэх мэдээнээс илүү дарга нарыг айлгадаг мэдээ байдаг болов уу? Энд аль аль тал нь буруутай. Энэ талаар хэлж тайлагнах ёстой хүн нь айгаад хэлж чадаагүй байх, эсвэл хоёр тал хоёулаа хэт өөдрөг төсөөлөлтэй байх гэх мэт олон хүчин зүйл байж болно. Тиймээс болж өгвөл тухайн ажлыг хэзээ, хэрхэн яаж үнэлж, үр дүнг тооцохоо сайтар тохиролцох хэрэгтэй. Долоо хоногийн дараа уулзахад би чамаас ийм үр дүн хүлээж байна гэх мэтчилэн хэдий хугацаанд ямар үр дүн хүлээж байгаагаа сайтар хэлж ойлгуулах хэрэгтэй.

Тодорхой хариу мэдээлэл авах

Хамгийн гол нь таны авч буй мэдээлэл үнэн зөв, нээлттэй, цаг үеэ олсон мэдээлэл байх ёстой. Өөрөөр хэлбэл энэхүү мэдээлэл нь танаас даалгавар авсан хүн өөрийнхөө ажлыг зөвтгөхийн тулд өгч буй нэг талыг барьсан мэдээлэл байж болохгүй гэсэн үг юм.

Үр дүнг бодитой хэмжих

 Хэрэв та дээрх дөрвөн арга замыг зөв хэрэгжүүлж чадвал та маш тодорхой үр дүнг хүлээж авч чадна гэдэгтээ итгэлтэй байж болно. Энэ үед танд хийх гуравхан зүйл л үлдсэн байна: давтаж хэлэх, шагнаж урамшуулах, эсвэл тавьж явуулах. Мэдээж дутуу хийсэн бол давтаж сануулна, мундаг сайн хийсэн бол шагнаж урамшуулна, харин дээрх бүх аргыг хэрэгжүүлээд байхад ч ахиц дэвшил гарч ирж чадахгүй байвал тухайн ажлыг өөр хүнд шилжүүл гэсэн үг юм.

Дээрх таван арга бол хариуцлагатай байдлыг бий болгох 5 үндсэн багана бөгөөд аль нэг нь л хэрэгжиж чадаагүй тохиолдолд ямар ч үр дүн хүлээгээд хэрэггүй болно гэдгийг сайн санаарай.

 

 

 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/04/04

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.