
Дэлхий дахинаа сүүлийн шинээр судлагдан гарч ирсэн INFLUENCE буюу НӨЛӨӨЛӨЛ хэмээх шинэ ойлголт, хувь хүний хөгжлийн шинэ хандлага бөгөөд бидний ажил, амьдралд амжилт, дэвшлийг авч ирдэг болох нь олон туршлага дээр нотлогджээ. Профессор Роберт Чалдини бол нийгмийн сэтгэл зүйгээр гүнзгий мэргэшсэн, энэ чиглэлийн дэлхийн тэргүүний эрдэмтэн юм. Түүний 35 жилийн бодит амьдрал дээрх судалгаан дээрээ тулгуурлан бичсэн “НӨЛӨӨЛӨЛ”номондоо тэрээр, хүмүүс өдөр бүр асар олон шийдвэрийг гаргах бүртээ автоматаар буюу бодолгүйгээр тогтсон хэв маягийн дагуу үйлдэл хийдэг тухай онцолж, тэдгээр тогтсон хэв маягийг ашиглаж хүмүүсийн шийдвэр гаргалтанд нөлөөлж болохыг харуулжээ.
Өөрийгөө хөгжүүлэн бусдад "Нөлөөлөгч" болоход тань туслах дараах тактикыг хүргэж байна.
НӨЛӨӨЛЛИЙН ҮНДСЭН 9 ТАКТИК
1. Ухаалгаар ятгах.
Хэн нэгнийг учир шалтгаан, логик, баримтуудаар ятгах
2. Сэтгэл хөдлөл үүсгэх.
Бусдын сэтгэл хөдлөл, эрхэмлэл, үнэт зүйлсэд тулгуурлаж нөлөөлөх
3. Зөвлөлдөх.
Төлөвлөх, шийдвэр гаргах, өөрчлөх ажилд бусдыг оролцуулах замаар нөлөөлөх
4. Талархаж, магтах.
Ямар нэг хүсэхийн өмнө бусдад найрсаг байж, туслаж, магтах
5. Хувийн харилцаагаа ашиглах.
Нөхөрлөл, үнэнч холбоо хэлхээгээ сануулах замаар юм хүсэх.
6. Харилцан туслах, хариу зүйл санал болгох.
Ямар нэг зүйл амлах, хариу тусламж үзүүлэх маягаар нөлөөлөх.
7. Хэлхээ холбоогоо ашиглах.
Хэн нэгэнд нөлөөлөхөд бусдын тусламж, дэмжлэгийг авах
8. Дарамтлах, сүрдүүлэх.
Айлгах, сүрдүүлэх замаар нөлөөлөх
9. Зүй ёсны эрх мэдлээ ашиглах.
Байгууллагын дүрэм журам, бодлого, эрх мэдэл, даргын хэлсэн үгийг ашиглах.