2021-2022 оны онцлох борлуулалтын найман тренд 1-Р ХЭСЭГ

2021/09/01 Админ 471 4 сэтгэгдэл

     

      Ирээдүй рүү аялаад зах зээлд юу эрэлттэй байгаа, борлуулалтын ямар хэрэгсэл болон арга барил бий болсон зэргийг мэдэж чадахгүй ч өнөөгийн борлуулалтын хамгийн эрэлттэй чиг хандлагыг ажиглан өөрсдийн давуу тал болгон ашиглах боломж бидэнд байна. Ялангуяа цар цахалтай холбоотойгоор өмнөн таамаглаж байсан чиг хандлагууд өөрчлөгдөөд байгаа юм.

     Дараах 2021-2022 оны эрэлттэй байгаа трендүүдтэй танилцан өөрийн бизнес төлөвлөгөөндөө ашиглаарай. 

1.     Үнэ цэнд тулгуурлан худалдаалах нь    

   Ихэнх бизнесийн байгууллагууд борлуулалтаа ихэсгэхийн тулд үйлчилгээ/бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд рүү шахах гэдэг хандлага харагддаг. Энэ нь эсрэгээрээ хэрэглэгчдийг үргээх, цаашлаад тэднийг мөнгөний машин мэт сэтгэгдэл төрүүлэх явдал цөөнгүй. Судалгаанаас үзэхэд  өндөр борлуулалттай компаниудын 80% нь “үнэ цэнд тулгуурлан худалдаалах” арга барилыг хэрэгжүүлдэг байна. Уг арга барилыг хэрэгжүүлдэггүй аж ахуйн нэгжийн 45% нь борлуулалтын сөрөг өсөлттэй байдгийг дурдсан байна.

   Энэхүү стратеги нь хэрэглэгчдэд тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээг авсанаар ямар ашиг тус хүртээх гэдэгт анхаарал өгдөг тул хэзээ ч сөрөг үр дүнг үзүүлдэггүй аж.

2.   Хиймэл оюун ухааныг ашиглан худалдан авалтыг нэмэгдүүлэх

   Хиймэл оюун ухааныг ашигласнаар хэрэглэгчдийн мэдээллийг цуглуулах цаашлаад, цуглуулсан мэдээллээсээ улбаалан худалдааны төлөвлөгөө боловсруулах боломжтой юм.  Нийт худалдааны үйл ажиллагааны 40%-г хиймэл оюун ухаанаар гүйцэтгэх боломжтой болоод байна. Мөн дараагийн 3 жилд хиймэл оюуныг худалдааны салбарт нутагшуулах явц 139% хүртэл өсөхөөр төлөвлөгджээ.

3.   Хэрэглэгчийн туршлага дээр тулгуурлах нь:

     Судалгаанаас үзэхэд, хэрэв тухайн байгууллага хэрэглэгчтэйгээ илүү хувийн яриа тогтоох мөн үйлчилгээ бүтээгдэхүүний тухай тухайн хүний бодол санааг сонсон харилцаж, өөриймсүүлэх нь нийт хэрэглэгчдийн 60% нь сэтгэл хангалуун байдаг ба 49% нь шууд худалдан авалт хийдэг болохыг харуулжээ. Хэрэглэгчидтэй найрсаг харилцаа тогтоох нь дараах давуу талуудтай:

-   Зогсолтгүй шинэлэг байдал

-   Хэрэглэгчидтэй байнгын харилцаа тогтоох

-   Үнэнч хэрэглэгчийг бий болгох, хадгалах

   B2B (компани-компани) компаниудын хувьд хамгийн сонирхолтой бизнес боломжууд:

*Хэрэглэгчийн туршлага бол хамгийн их түлхэц өгч буй бизнесийн боломж юм.

3

4.   Сургалтыг гол болгох

    Байгууллага өөрсдийн ажилчиддаа сурган хөгжүүлж буй байдал нь компаний амжилттай яваатай шууд холбоотой ба үүнд хөрөнгө оруулах нь нийт орлогыг  90% хүртэл нэмэгдүүлдэг аж.

      Сургалтын үеэр ажилчид өмнө нь хараагүй зүйлээ олж авах түүнийгээ цаашид хэрэгжүүлэх боломжийг олгодог ба урт хугацаандаа алдаа мадаг бага гаргах нөхцлийг бүрдүүлж өгдгөөрөө онцлогтой.

training pic (1)

5.   Цахимаар худалдаалах

   Нийт худалдан авагч нарын 94% нь тухайн бүтээгдэхүүнийг авахаасаа өмнө цахим платформоос судалгаа хийдэг байна. Энэ нь цахим мэдээллийн хэрэгслээр дамжуулан  тухайн үйлчилгээ болон бүтээгдэхүүнийг өргөнөөр хүртээх боломжийг мөн харуулж байгаа юм. Цахимаар худалдаалах нь:

  • Брэндийн танигдах байдлыг ихэсгэдэг
  • Чанартай сурталчилгаа нь боломжит шинэ хэрэглэгчдийг татдаг
  • Боломжит хэрэглэгчийг татсанаар ашиг орлогоо нэмэгдүүлэх боломжийг олгодог.        

 6.    Борлуулалтын аутсорсинг (outsourcing)

   Дэлхийн аутсорсингийн зах зээл 2018 онд нийт 85.6 тэрбум долларын хөрөнгөтэй байсан бөгөөд 2022 он гэхэд 82.2 тэрбум доллар болж өснө гэж таамаглаж байна.

   Тусгай худалдааны багууд гарган, өөр өөр сегмент гаргаж боломжит хэрэглэгчдийг татах нь гол зорилго юм. Энэ нь бүтээмжийг сайжруулах, уян хатан байдлыг нэмэгдүүлэх, үйл ажиллагааны зардлыг багасгах, нөөцийг ихэсгэдэг зэрэг олон давуу талтай учраас жижиг дунд биэнесүүд аутсорсинг худалдааг өргөнөөр ашиглаж байна.

6

7.   Хэрэглэгчидтэй харилцах менежмэнт нь борлуулалтын нэг хэсэг

    Хэрэглэгчидтэй харилцах олон хэрэгсэл байдаг ба аж ахуйн нэгжийн 65% гар утсаар хэрэглэгчидтэй харилцах менежмэнтийг ашигладаг байна. Энэ нь мэдээлэл боловсруулахад хялбар байдгаас гадна сүүлийн худалдан авалтан дээр нь тулгуурлан нэмэлт бүтээгдэхүүнийг санал болгодог. Өсөлттэй яваа компаниудын 49% нь энэхүү системийг ашигладаг ба 91% нь тавьсан борлуулалтын биелүүлэлтэндээ хүрч чаддаг. Дурьдагдаагүй давуу талууд:

  • 360 градус бүхий хэрэглэгчийн мэдээл лийг харуулдах байдал. Өмнөх худалдан авалтын түүхээс нь харгалзан үзэж оновчтой санал болголт хүргэх.
  • Багууд хоорондын харилцааг нэмэгдүүлэх. Байгууллага доторх хэлтэсүүдийг тус цугларсан мэдээллээрээ холбож өгөн хоорондын харилцааг нэмэгдүүлдэг
  • Хэрэглэгчидтэйгээ нарийн харилцааг тогтоох зэрэг ач холбогдолтой.

8.   Millennials (1981-1994 оныхон) үеийнхэнд нөлөөлөх нь

   Энэ насныхны онцлог нь техник технологийн холбогдолтой зүйлсийг хурдан сурахаас гадна тэд мөр зэрэгцэн алхдаг билээ.

    Судалгаанаас үзэхэд энэ үеийнхний 68% нь цогц бүтэцтэй цахим платформоос худалдан авалт хийх хүсэлтэй байдаг байна. Хэрэв тэд таны зорилтот хэрэглэгч бол технологи дээр суурилан бүтээгдэхүүн болон үйлчилгээгээ үзүүлэх мөн худалдаалбал зохистой.

8real

                                                                                           Үргэлжлэл бий..

 

Худалдан, борлуулах ур чадварыг МАСТЕР БОРЛУУЛАГЧ ХӨТӨЛБӨРӨӨС...

Бүртгэлийн линкhttps://forms.gle/jyH6Xdy1Pxcqr1aH9

 

 

 

        


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (4)
DR UROLOGIST [197.210.8.127] 2021/09/03
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COMYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) В
Зочин [66.181.161.9] 2021/09/01
En niitelig hel zohiolin hun bichdimu ih oilgomjtoi nairuulga saitai ymaa dandal hergtei medelel ogj bh ym♥️, jijig aj ahuin negjuud enig heregjuleh l heregtei
Зочин [66.181.161.119] 2021/09/01
Heregtei medeelel bn! Bayrllaa
Зочин [66.181.161.119] 2021/09/01
Mash ih bayrllaa
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.