2021-2022 оны онцлох борлуулалтын найман тренд 2-Р ХЭСЭГ

2021/09/07 Админ 958 4 сэтгэгдэл

 

    2021-2022 оны онцлох борлуулалтын найман тренд 1-р хэсгийн үргэлжлэл... (http://mlctraining.mn/b/2363)

9.   Омнишанел (omnichannel) борлуулалт

   Бидний мэдэх  Amazon, Alibaba, taobao гэх худалдааны цахим цэгүүд  нь “omnichannel” хэмээн нэрлэгддэг бөгөөд энэ нь тухайн бүтээгдэхүүнийг  хэрэглэгч хаанаас ч худалдан авах эрх чөлөөг олгодгоороо онцлогтой.  Эдгээр сувгуудыг ашигласнаар:

  • Хэрэглэгчдийн сэтгэл хангалуун байдлыг нэмэгдүүлдэг. Учир нь заавал биеэрээ явж биш дэлхийн хаанаас ч захиалга өгөн таны барааг авах боломжийг олгодог учраас.
  • Нэмэлт борлуулалт
  • Хэрэглэгчдэд таатай худалдан авалтыг амсуулах зэрэг юм.

omnichannel

10.   Бүтээмжийг дээшлүүлэхийн тулд автомат тохируулагчийг ашиглах нь:

   Худалдааны борлуулагчид ихэнх цагаа 64%-г энгийн даалгавар буюу мэйлд хариу бичих, хийх зүйлсийн жагсаалтаа хянах, шинэчлэх гэх мэтэд зарцуулсан байдаг ба энэ нь байж болшгүй зүйл болоод байгаа юм. Энэ байдлыг багасгахын тулд ААН-үүд шинэ программ хангамжийг өргөнөөр ашиглаж эхлээд байна. Өргөнөөр ажигладаг программ хангамжууд:

10

11.    Урагш тэмүүлсэн аналитик хийх

   Аналитик (дүн шинжилгээ) нь өсөн нэмэгдэж буй борлуулалтын агентлагийн чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Борлуулалтын агентууд ихэвчлэн түүхэн өгөгдлийн шинжилгээнд найдах гээд байдаг. Энэ нь тэд өмнө нь олж авсан туршлага дээрээ анхаарлаа төвлөрүүлдэг гэсэн үг. 

    Хурдацтай хөгжиж буй компаниудын 75% нь дүн шинжилгээ хийх хэрэгслүүд хэрэглэдэг ба өмнөх түүхэн мэдээллээсээ хамааран урьдчилан тооцоог хийхэд цаашлаад оновчтой шийдвэр гаргахад үлэмж нөлөө үзүүлдэг байна.

12.    Зөрөлдөөн бага байх=Их борлуулалт

     Хэрэв хэрэглэгч тухайн үйлчилгээ болон бүтээгдэхүүний талаар мэдээлэл авах замд ямар нэгэн асуудал гарвал энэ нь таньд олдох байсан боломжийг үгүй хийж байгаа юм. Энэ боломжийг алдахгүйн тулд ААН-үүд хэрэглэгчдэд хурдан шуурхай хариу өгөх, мэдээллээр хангах үүднээс программ хангамжуудыг нэвтрүүлдэг. 

12 (1)

 

13.   Борлуулалт, маркетинг болон дэмжлэгийг нэгтгэх нь

     Хэрэв таньд та гал унтраагчаа солих цаг болсонг дурьдсан мэйл ирж байсан бол энэ нь байдаг л нэг энгийн үйлдэл биш юм. Учир нь таныг хамгийн анх гал унтраагчийг авах гэсэн товчлуур дарснаас эхлэн тухайн бүтээгдэхнүүний хугацаа хэзээ дуусах, тань руу хэзээ дахин авахыг чинь сануулах мэйл бичих зэрэг бүгдэн дээр борлуулалт болон маркетингийн багийнхан хамтран ажиллаж байдаг юм. 

    Мөн та ямар цахим платформ ашиглаж байгаагаас шалтгаалж таны сонирхолд юу нийцдэг, юу ихэвчлэн үздэг зэрэг хадгалагдаж байдаг ба энэн дээр тулгуурлан таны цахим хаяг руу ямархуу мэйл ирэх, санал болгож буй зүйлүүд бүгд хоорондоо холбоотой байдаг байна.

 Энэхүү нэг имэйл нь өнөөдрийн борлуулалт, маркетинг, хэрэглэгчийн дэмжлэгийн байдлыг илэрхийлж байгаа бөгөөд үндсэн зорилго нь орлогоо нэмэгдүүлэх, мөн тэднийг үнэнч байлгах гэсэн хүсэлтэй холбоотой юм. Тиймээс дэмжлэг, маркетинг, борлуулалтыг бүрэн нэгтгэх нь бизнес эрхлэхэд чухал болоод байна.

14.   Gen Z (1996-2012 оныхон) үеийнхийг татах нь

   Дэлхийн хүн амын нийт 32% нь энэ үеийнхэн эзэлдэг ба тэр хэмжээгээрээ мөн хүчтэй зах зээлийг бий болгож байгаа.

   Зөвхөн АНУ-д л гэхэд хэрэглэгчдийн 40% -ийг төлөөлдөг бөгөөд хүн амын энэ үсрэнгүй хөгжиж буй бүлэгт онцгой анхаарал хандуулахгүй бол бизнес эрхлэгчид ихээхэн хохирол амсах боломжтой болоод байна. Тэдний ихээр ашигладаг Instagram, Youtube гэх зэрэг платформийг энэ үеийнханд хүрэхийн тулд өргөнөөр ашиглах нь зүйтэй.

15.    Худалдан авагч борлуулагчаас хүчтэй юу?

    Орчин үед худалдан авагч тухайн бүтээгдэхүүн болон үйлчилгээн дээр өгч буй санал сэтгэгдэл маш чухал болоод байна. Учир нь үүнийг дэлхий нийтээрээ харж байгаа. Зөвхөн хэрэглэгчдийн цахим ертөнцөд бичсэн сэтгэгдлээс үүдэлтэй компаниудын нэр хүнд уналт зогсохгүй нэмэгдсээр байгаа билээ.

   Цахим ертөнцөөр дамжуулан тухайн байгууллагын нэр хүнд өсөж бас унаж болох тул одоо үед худалдан авагч борлуулагчаас хүчтэй гэж хэлэхэд хэлсдэхгүй болоод байна.

15

16.   Энэ цагийн бизнес эрхлэгч болох нь

    Массаас ялгарахын тулд тухайн компани өөрийн гэсэн өвөрмөц арга замыг олох нь чухал. Түүнчлэн орчин үед бизнес эрхлэгч байна гэдэг уламжлалт хэв загвараас жишээ авахаас гадна техник технологитой хөл нийлүүлэн алхах нь зайлшгүй болоод байна. Магадгүй танай төлбөрийн систем тань үйлчлүүлж буй хүнд тээртэй санагдаж байвал яах вэ? Танайхаар дахин үйлчлүүлэх нь юу л бол. Хамгийн чухал зүйлсийн нэг бол хэрэглэгчийн хүсэл шаардлагаас түрүүлж алхах билээ.

    Өрсөлдөж буй зах зээлээ судлах, түүнчлэн ойлгох нь өөрийн компаниа ирээдүйн замд нь бэлдэж буй явдал юм. Цар тахлын улмаас хэрэглэгчид өөрийн мөнгөндөө илүү хянамгай хандаж эхэлсэн бөгөөд энэ цаг үе нь хэрэглэгчдийг таны үйлчилгээ болон бүтээгдэхүүний үнэ цэнийг энэ үнэхээр надад хэрэгтэй юу? хэмээн бодоход хүргэж байна.

costumer

  Цахим хуудаснаас хэрэглэгчид таны үйлчилгээ болон бүтээгдэхүүний талаар мэдээлэл аван улмаар цаашаа танайхаар үйлчлүүлэх үед нь сэтгэл хангалуун байдлыг өгөн үнэнч хэрэглэгчээ болгох боломж нээлттэй байна. Мөн ажилтанаа зогсолтгүй хөгжүүлэх, сургалт явуулах нь сэтгэл хангалуун хэрэглэгчдийг бий болгохтой салшгүй холбоотой болоод байгааг анзаарсан биз ээ.

Худалдан, борлуулах ур чадварыг МАСТЕР БОРЛУУЛАГЧ ХӨТӨЛБӨРӨӨС...

Бүртгэлийн линкhttps://forms.gle/jyH6Xdy1Pxcqr1aH9

 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (4)
Зочин [66.181.161.47] 2021/09/10
Uu hair2 en surgaltand suuwal ene niitlel der bga shig goy ymnud surah ymuu
shiiter [66.181.161.122] 2021/09/08
bayrlalaa
shiiter [66.181.161.122] 2021/09/08
bayrlqlqq
Зочин [202.9.46.217] 2021/09/08
bayarlalaa
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2019/11/06
Холбоотой мэдээ
Бүх мэдээ

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.