2022 оны маркетингийн трэнд

2022/03/15 Админ 4599 0 сэтгэгдэл

 

Маркетингийн ертөнц цар тахлын нөлөөгөөр дижитал шилжилт хийсэн бөгөөд эдгээр өөрчлөлтүүдтэй нийцэж бизнесээ удирдах нь бизнес эрхлэгчдийн хувьд маш чухал болсон. Тиймээс HubSpot-оос 1000 гаруй маркетингийн экспертүүд болон салбарын бусад экспертүүдийг оролцуулсан судалгаа хийж энэхүү 2022 оны маркетингийн трэндийг боловсруулсаныг та бүхэнд хүргэж байна.

1. Influencer маркетинг нь чиг хандлага төдий байдлаас маркетингийн тактик болно.

Маркетингийн экспертүүдээс 2022 онд ямар трэндэд илүү их хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгааг асуухад 34% нь influencer маркетинг гэж хариулсан нь жагсаалтад багтсан трэндүүдээс хамгийн өндөр хувийг эзэлж байсан.

Influencer-үүд контентийг нь үздэг сонсогчидтой, сонсогчид нь мэдээллийнх нь нөлөөнд автдаг учраас influencer маркетинг трэндээс тактик болтлоо цар хүрээ нь өргөжсөн байна. Хэдэн саяын төлбөртэй influencer-үүд хөлслөхөд санхүүгийн хувьд хүнд тусч байвал санаа зовох хэрэггүй. Яагаад гэвэл маркетерүүдийн 56%-аас олон нь микро influencer-үүдтэй хамтран ажилладаг.

Микро influencer-үүд гэдэгт сошиал медиад хэдэн мянгаас хэдэн арван мянган дагагчтай олны танилууд багтдаг. Хэдийгээр тэдний дагагч цөөн ч оролцоо өндөртэй байдаг учраас үр дүнтэй байдаг. Мөн тэднийг бүр алдартай ододтой харьцуулахад дагагчидтайгаа ойрхон байдаг учраас худалдан авагчид тэдний санал болгож буй зүйлд итгэх, нөлөөнд нь автах хандлагатай байдаг. Influencer сонгохдоо зөвхөн дагагчдын тоог нь биш, engagement буюу (clicks, subscribes, purchases)-ийг шийдвэр гаргахад нөлөөлөх хүчин зүйл болгож ашиглах хэрэгтэй.

2. Видео маркетерууд контентоо богино байлгана.

Судалгаанаас үзэхэд богино хэмжээний видео нь хамгийн өндөр үр дүн үзүүлж байгаа трэндийн хоёрдугаарт орох болсон. Маркетеруудын 31% нь богино хэмжээний видео контент бүтээхэд хөрөнгө оруулдаг бөгөөд 46% нь үүнийг үр дүнтэй гэж үзэхээс гадна, 89% нь үргэлжлүүлэн хийх эсхүл хөрөнгө оруулалтаа нэмэхээр төлөвлөж байна.

Урт хугацааны видео контентоор дамжуулан илүү их мэдээлэл хүргэж болох ч богино хугацааны видео нь илүү үр дүнтэй байгаа гэдгийг маркетерууд ажлын явцад дүгнэсэн байна. TikTok, Reels, Snapchat-ын видеонууд хандалт өндөртэй байсан нь үүнтэй холбоотой.

3. Гар утасны оновчлол илүү чухал болно.

Хэрэглэгчдийн гар утас хэрэглэхэд зарцуулах цаг улам бүр нэмэгдсээр байгаа бөгөөд вэбсайтуудын хандалтын талаас илүү хувь нь гар утас, таблетнаас хийгдсэн байна.

Миллениалууд болон Z үеийнхэн нь технологийг өндөр түвшинд хэрэглэх, хоорондоо холбоо хамаарал сайтайгаас гэдна тэднний худалдан авах чадвар нэмэгдэж байгаатай учраас бизнес эрхлэгчид гар утасны оновчлолоо сайтар хийх хэрэгтэй болоод байна.

4. Түр зуурын биш байнгын контентууд илүү үр дүнтэй байна.

Нийтлэгдээд 24 цагийн дараа хадгалахгүй л бол устдаг стори гэх мэт сошиал медиа постуудтай харьцуулахад пост, видео, лайв гэх мэт байнгын стандарт постууд илүү үр дүнтэй байдаг.

Судалгааны үр дүнгээс харахад дэлхийн маркетеруудын 44% нь байнгын сошиал медиа контентод хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа бол 8% нь бусад маркетингийн стратегитай харьцуулахад хамгийн өндөр хөрөнгө оруулалтын өгөөж өгдөг гэжээ. Үүний зэрэгцээ, санал асуулгад оролцогчдын 25% нь түр зуурын контентийг өөрсдийн хөрөнгө оруулалт хийсэн "хамгийн үр дүн багатай" трэнд байсан гэж хариулсан.

Маркетеруудын 37% нь түр зуурын контентод оруулсан хөрөнгө оруулалтаа багасгахаар төлөвлөж байгаа гэжээ. Гэвч түр болон байнгын контентийг хослуулах нь оновчтой байдаг бөгөөд хэр үр дүнтэй байх нь сошиал платформ болон платформууд дээрх хэрэглэгчдийн зан төлөвөөс ихээхэн хамаардаг.

5. Компаниуд нийгмийн хариуцлагыг чухалчилна.

Маркетеруудын 31% нь энэхүү трэндийг кампанит ажлын оролцоо, гүйцэтгэлд үр дүнгүй гэж үздэг ч 45% нь ирэх онд энэ трэндэд хөрөнгө оруулахаар төлөвлөж байна. Яагаад гэвэл, орчин үеийн хэрэглэгчид худалдан авалт хийхдээ байгууллагын нийгмийн хариуцлага, ёс зүй, ил тод байдлыг харгалзан үздэг болсон. 2020-2021 онд нийгмийн хариуцлагатай компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авах трэнд хүчийг авсан. McKinsey компани судалгаа хийн хэрэглэгч, ажилтнууд болон бусад бизнесийн оролцогчдын эрх ашгийг хамгаалдаг брэндүүдийг хэрэглэгчид дэмжих болно гэсэн таамаглал дэвшүүлсэн.

6. Туршилтаар дамжуулан таниулах маркетинг эргэн ирж болзошгүй байна.

Туршилтаар дамжуулан таниулах маркетингийн кампанит ажил нь физик бодит байдал эсхүл AR/VR платформоор дамжуулан хэрэглэгчдэд бүтээгдэхүүн, үйлчилгээг таниулахад чиглэдэг. Жишээлбэл, M&M's компани Flavor Room pop-up хэмээх кампанит ажил хэрэгжүүлсэн нь ихээхэн үр дүнтэй байсан.

Бөмбөрцөг хэлбэртэй өрөөнүүдийг чихрийн төрөл бүрд нийцсэн чимэглэл, үнэртэйгээр хийсэн бөгөөд хэрэглэгчид бөмбөрцөгт авхуулсан зургаа олон нийтийн сүлжээн дээрээ байршуулах нь тэдний хувьд сошиал медиад хаа сайгүй байрших маш том боломж болсон.

Гэвч цар тахлын улмаас хөл хорио тогтоосноор энэ төрлийн үйл ажиллагаа хийх боломжгүй болсон нь трэндийг зогсоосон. AR/VR туршлага үүсгэх нь ихээхэн зардалтай байхаас гадна хэрэглэгчид AR/VR контентийг үзэж чадахуйц өндөр хүчин чадалтай гар утас, headset гэх мэт технологитой байгаа эсэхээс ихээхэн хамаардаг. Тиймээс санал асуулгад оролцсдын дөнгөж 29% нь 2021 онд туршилтаар дамжуулан таниулах маркетингэд хөрөнгө оруулсан, ердөө 14% нь AR/VR-д хөрөнгө оруулсан нь гайхмаар зүйл биш юм.

Гэвч олон нийтийн газрууд эргэн нээгдэж, дижитал платформын хэрэглэгчдийн тоо улам нэмэгдэж байгаатай холбоотойгоор энэхүү трэнд 2022 онд эргэн ирэх төлөвтэй байна.

7. Илүү олон бизнесүүд хайлтын илэрцээ сайжруулахын тулд хайлтын системийн оновчлол ашиглана.

Маркетеруудын хувьд вэбсайт, контентийн илэрцийг өндөр байлгах нь маш чухал байдаг. Ялангуяа гүүгл дээр хамгийн түрүүнд илэрдэг байх нь маш чухал байдаг. Хайлтын системийн оновчлол нь шинэ ойлголт биш ч гэсэн орчин үеийн маркетингэд эзлэх байр суурь хүчтэй нэмэгдэж байна.

Судалгаанд хамрагдагсдын 28% нь хайлтын системийн оновчлолыг ашиглаж байсан бөгөөд эдгээрийн 49% нь үүнийг үр дүнтэй гэж үзсэн, 84% нь 2022 онд ижил хэмжээний эсхүл илүү хэмжээний хөрөнгө оруулахаар төлөвлөж байна.

Гүүглийн алгоритмууд хөгжихийн хэрээр хайлтын системийн оновчлол нь энгийн хайлтын асуулгад хариулдаг үндсэн нийтлэлүүдийг гаргахаас хамаагүй өргөн хүрээнд ажилладаг болсон. Брэндүүд хайлтын талаархи тайлангаас эхлээд мультимедиа оновчлол хүртэл бүх зүйлд тусалж чадах хайлтын системийн оновчлолоор мэргэшсэн экспертүүдэд үнэ хаяж эхлээд байна.

8. Виртуал эвентүүд үргэлжлэх боловч зарим брэндүүд хөрөнгө оруулалтаа багасгана.

2022 онд виртуаль эвент, хурал болон физик байдлыг хослуулсан маркетингийн стратеги хэрэгжүүлэх хандлага дэлгэрэхээр байна. Судалгаанд хамрагдагсдын 51% нь 2021 онд виртуаль эвент зохион байгуулахад хөрөнгө зарцуулж байсан ч эдгээрийн 17% нь үүнд 2022 онд оруулах хөрөнгө оруулалтаа багасгахаар төлөвлөж байна. Хэдийгээр виртуал арга хэмжээний төсөв багасаж байгаа ч маркетерууд виртуал арга хэмжээг ойрын хугацаанд орхихооргүй байна.  Яагаад гэвэл, маркетеруудын 80% нь 2022 онд виртуал арга хэмжээнд  өмнөх онтой ижил эсвэл түүнээс дээш хэмжээний хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна.

9. Аудио контент сонсох трэнд нэмэгдэнэ.

2021 оны зун маркетерууд зөвхөн урилгаар ашиглах боломжтой аудио чат танхимын программ болох Clubhouse-ийг сая сая хэрэглэгчдийг хурдан хугацаанд цуглуулж чадна гэдэгт эргэлзэж байв. Гэвч энэхүү платформ маш амжилттай байсан тул Twitter, LinkedIn, Facebook зэрэг платформууд үүнтэй төстэй функцүүдэд хөрөнгө оруулалт хийж, туршиж эхлэсэн. Үүний зэрэгцээ HubSpot зэрэг хэд хэдэн томоохон брэндүүд илүү олон сонсогчтой холбогдохын тулд подкаст контент болон сүлжээгээ өргөжүүлэв.

Судалгаанаас үзэхэд контент маркетингэд ач холбогдол өгдөг маркетеруудын 53% нь подкаст болон бусад аудио контентийг оролцоог нэмэгдүүлэх, брэндийг таниулахад үр дүнтэй гэж үзсэн. Аудио контентоор дамжуулан хөрөнгө оруулалтын өгөөж хүртэх, проспектүүдийг худалдан авагч болгон хувиргах боломж бага ч оролцоог нэмэгдүүлэх, брэндийг таниулахад энэ трэнд нөлөөтэй байдаг учраас компаниуд хэрэгжүүлсээр байна.

10. Өсөж яваа брэндүүдийн хувьд инбаунд маркетинг чухал хэвээр байна.

Инбаунд маркетинг олон жилийн турш байсаар ирсэн ч маркетеруудын 27% нь 2022 онд анх удаа инбаунд маркетинг ашиглахаар төлөвлөж байгаа бол  11% нь ирэх онд хийх хамгийн том хөрөнгө оруулалт болно гэж хариулжээ. Сүүлийн хоёр жилийн хугацаанд дэлхий дахинд урьд өмнө хэзээ ч байгаагүй өөрчлөлт гарснаар аутбаунд маркетингийн тактикууд проспектүүд, lead-үүдэд хүрэхэд үр дүн багатай болсон. Тиймээс дижитал өөрчлөлтийн үед инбаунд маркетингийг нэвтрүүлэх нь үнэхээр ухаалаг алхам юм.

Компаниуд яагаад эрчлүүр /flywheel/ ашиглаж эхлээд байна вэ?

Эрчлүүр хэлбэрт загвар нэг талт юүлүүр загварыг халж, инбаунд маркетингийн стратегит чухал ач холбогдол үүсээд байна.

Маркетингийн юүлүүр хэрэглэх тохиолдолд дараа нь гэрээгээ сунгах хүртэл хэрэглэгчдэд өгөх ач холбогдлыг бууруулдаг байсан. Нөгөөтэйгүүр эрчлүүр загвар нь хэрэглэгч төвтэй байдаг. Ам дамжсан маркетинг нь хамгийн хүчирхэг маркетингийн тактикуудын нэг учраас тэднийг зөвхөн хэрэглэгч байлгах биш, брэнд сурталчлагчид болгох нь зүйтэй байдаг. Эрчлүүр загварт харагдаж байгаачлан онц сайн үйлчилгээ нь өөрөө маркетингийн стратеги юм.

Эрчлүүрийг маркетингийн үйл ажиллагааны төвд байлгаснаар хэрэглэгчдээ сэтгэл хангалуун, хүчирхэг байлгаж чадна. Ажилтнуудыг харилцагчийн үйлчилгээний сургалтад хамруулж харилцагчийн хүсэлт, асуудлыг шийдэж сургах нь үр дүнтэй байдаг. Ингэснээр компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээг цахимаар болон биечлэн өөрийн хүрээлэлдээ сурталчилдаг харилцагчидтай болж чадна.

11. Хэрэглэгчид VR, AR ашиглаж эхлэнэ.

2021 онд маркетеруудын 35% нь стратегидаа AR эсвэл VR-ийг ашигласан бөгөөд эдгээр маркетеруудын 42% нь 2022 онд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Мөн 2021 онд AR эсвэл VR-ийг ашиглаагүй маркетеруудын 9% нь 2022 онд анх удаа туршиж үзэхээр төлөвлөж байна.

VR буюу виртуал бодит байдал нь компьютерийн бүтээсэн бодит юм шиг дүр зургийг харуулдаг. AR буюу аугментэд бодит байдал гэдэг нь бодит ертөнцийг харахуйн, хүртэхүйн, үнэрлэхүйн болон харааны нэмэлтүүдээр баяжуулан харах явдал юм. Тэд бидний өдөр тутмын амьдралд ч бас нөлөөлж байна. Та Facebook дээр 360°-ийн видео үзэж байсан уу? Энэ бол VR юм. IKEA-н өрөөний тавилгын дүрслэл гаргахад тусладаг IKEA PLACE аппликейшн нь AR-ын жишээ юм.

Тоног төхөөрөмж нь үнэтэй учраас маркетерууд энэ трэндийг ашиглах нь бага байсан ч VR шил болон AR аппликейшнүүдийн хүртээмж нэмэгдсэнтэй холбоотойгоор бизнесүүд эдгээр технологийг маркетингийн стратегитээ оруулах төлөвтэй байна.

12. Харилцагчид суурилсан маркетинг нь борлуулалтын болон маркетингийн багуудын хамтын ажиллагааг сайжруулна.

2021 онд маркетеруудын 62% нь харилцагчдыг татахын тулд харилцагчид суурилсан маркетинг буюу account-based marketing-ийг ашигласан. Мөн үүнийг ашиглаагүй маркетеруудын 33% нь 2022 онд анх удаагаа үүнд хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна.

Харилцагчид суурилсан маркетинг нь шинэ ойлголт биш бөгөөд старт-апуудаас эхлээд томоохон компаниуд хүртэл бүхий л түвшний компаниуд өргөнөөр хэрэгжүүлж байна. Харилцагчид суурилсан маркетинг гэдэг нь маркетингийн багийнхан нь борлуулалтын багийнханы өгсөн проспектүүд, хэрэглэгчдийн мэдээлэл дээр үндэслэн маркетингийн үйл ажиллагаа хэрэгжүүлэх явдал юм.

13. Илүү олон брэндүүд native ads туршиж үзнэ.

Гуравдагч талын вэб сайтад төлбөр төлөн контентоо байршуулахыг native зар сурталчилгаа гэх бөгөөд танай бүтээгдэхүүн, үйлчилгээний тухай хэзээ ч мэдэхгүй байж магадгүй шинэ харилцагчдад таны брэндийг нэгтгэх, сурталчлах зорилготой байдаг.

2021 онд HubSpot-ын судалгаанд хамрагдсан маркетеруудын 24% нь native ads-т хөрөнгө оруулалт хийж байсан бөгөөд үүнийг ашигладаггүй хүмүүсийн  23% нь 2022 онд анх удаагаа туршиж үзэхээр төлөвлөж байсан. Маркетерүүд энэ стратегийг ихээхэн сонирхож байгаа шалтгаан нь үр дүнд гарч байгаад л оршдог. Native ads ашигладаг маркетеруудын 36-аас дээш хувь үүнийг үр дүнтэй гэж үздэг, 5% нь хамгийн өндөр хөрөнгө оруулалтын өгөөж өгдөг тактик гэж хариулсан.

Native ads нь уламжлалт зар сурталчилгаанаас ялгаатай мэдрэмжийг харилцагчид өгч чаддаг учраас хэрэглэгчдэд сайн хүрдэг, баннер зар сурталчилгаатай харьцуулахад үзэх магадлал нь 50-аас дээш хувь байдаг. Энэ төрлийн зарыг сошиал медиа хуудсууд, хайлтын системийн илэрц, контент санал болгогч платформууд зэргээс харж болно.

Жишээлбэл, Instagram бол native ads чиглэлээр брэндүүдтэй тогтмол хамтран ажилладагаараа алдартай нийгмийн сүлжээ юм. Инстаграмын түүх эсвэл дэлгүүр зэргийг ашиглан брэндүүд энгийн хэрэглэгчдийн дагагчдын нийтлэлийн хэв маягтай төстэй нийтлэлүүдийг хуваалцангаа бүтээгдэхүүнээ сурталчлах боломжтой. Native сурталчилгааг маркетингдаа хэрэглэхийн тулд брэндийнхээ өнгө аястай нийцсэн нийтлэл олж, сурталчилгаа гэж мэдэгдэхээргүйгээр натураль байдлаар пост оруулна.

Эх сурвалж: HUBSPOT'S ANNUAL STATE OF MARKETING REPORT


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/03/30
Холбоотой мэдээ
Бүх мэдээ

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.